Өнөөдөр болох үйл явдал

Д.Тулга / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 15-нs өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: "Монгол Улсын Үндсэн атлас” -ын болон орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний нээлт болно. Утас: 88007709 /Хаан танхимд/

КОРПОРЭЙТ КОНВЕШИН ТӨВ

09:00 цагт: "Корпорэйт конвешин төв"-д Монголын дүрс оношилгооны эмч нарын 27 дахь удаагийн үндэсний чуулган болно. Утас: 93116060

КЕМПИНСКИ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь" Олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал зохион байгуулагдах гэж байна. Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, Япон, БНСУ, Бүгд Найрамдах Молдова, Тайвань, Гүрж, ОХУ зэрэг орны эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтэн, шийдвэр гаргагчид зэрэг 200 гаруй зочид төлөөлөгчид нэгэн зэрэг цахимаар холбогдон оролцох юм.

МҮХАҮТ

09:00 цагт: Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99127866

10:00 цагт: Монгол, Вьетнамын ЗГХК-ын 18 дугаар хуралдааны хүрээнд Монгол-Вьетнамын Бизнес уулзалт болно.

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН

10:00 цагт: “Оролцъё, Төлөөлье” жендэрийн эрх тэгш байдал удирдах ажилтны хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Ерөнхийн сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл нар оролцоно.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

11:00 цагт: С.Эрдэнэ АН-ын залуучуудын холбоог 200 сая төгрөгөөр худалдах гэж байгаатай холбогдуулан мэдэгдэл хийж, ШОНХОР ТАУЭР луу очиж С.Эрдэнэд шаардлага хүргүүлнэ

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

12:00 цагт УНТЭ-ийн Амбулаторийн 4 давхарт тус эмнэлгийн захирал Б.Хишигжаргал, Цусны төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүлж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тооноос хасах болсон талаар мэдээлнэ. Утас: 91118403, 93116060

"UB GRAND" ЗОЧИД БУУДАЛ

14:00 цагт : Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас “Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын арван жилийн төлөвлөгөө”-г танилцуулах болон настанд ээлтэй нийгмийг бий болгоход салбар дундын оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 85906688, 93163554

BLUE SKY ЗОЧИД БУУДАЛ

"Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ" судалгааны тайлангийн хурал болно. Утас: 91919617


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.