АРДЧИЛСАН НАМАА НЭГТГЭХИЙН ТӨЛӨӨ ҮЕ ҮЕИЙНХЭН НЬ ХӨДӨЛЖ ЭХЭЛЖЭЭ

Aдмин / Улстөр

АН-ын хагаралтай байдал намын жирийн гишүүд байтугай Монголын ард түмний толгойг эргүүлсэн асуудал болсоор удлаа. Энэ янзаараа хоёр талд “Би жинхэнэ дарга. Хууль ёсны тамга, тэмдэг нь надад бий” гэж хашгичсаар 2024 оны сонгуультай золгох нь байна. Нийгэмд АН-ын нэр хүнд навс унасан. Ер нь улс төрөөс арчигдах өнгөндөө орсныг судлаачид хэлж, сануулсаар байгаа. АН-ын хэрүүлийн алимыг анх тарьсан хүн нь С.Эрдэнэ гэж ихэнх нь цоллодог. Тэрбээр цагтаа фракцгүй нам байя гэж уриалж байв. Ц.Туваанд намын даргын тамга тэмдгээ шилжүүлж өгснөөр өнөөдрийн энэ маргааны эхлэл тавигдсаныг бүгд мэднэ. С.Эрдэнэ буцаж намын дарга болонгуутаа ҮБХ-ны гишүүдээ хасаад шинээр ҮБХ байгуулчихсан.

Харин түүнд хөөгдсөн улсууд Женко дээр очоод “Бид хүчинтэй ҮБХ-ны гишүүд” гээд суучихсан. С.Эрдэнэ, Х.Баттулга нар шүүхийн шийдвэрийг хоёр талд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаад зогсохгүй намын дэргэдэх байгууллагуудыг ч хоёр хувааж амжив. МоАХ, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоод салцгаасан. Одоо Ардчилсан залуучуудын холбоог хуваах процессыг тэд хийж байна. Ийм байдалтайгаар АНцааш хол явж чадахгүй нь ойлгомжтой. Хэрэв ан цав нь ойрмогхон хугацаанд анихгүй бол АН байх, байхгүйн асуудал яригдана. Ардчиллын үнэт зүйл болсон энэ нам устаж үгүй болбол мэдээж өрсөлдөгч намууд, ялангуяа эрх баригч МАН-д хамгийн их ашигтай. Тиймээс тэд АН-ыг золигт гаргахын тулд туг тахиж байгааг улс төрийн хүрээнийхэн ярьцгаах юм билээ.

Хэрэв АН байхгүй болбол Монголын хувь заяа баларна. Өнөөдөр дэлхий ертөнц, Монгол Улс ямар байгаа билээ. Дайнтай, цар тахлын дараах эдийн засгийн хямрал нүүрлээд хаа хаанаа хүнд байгаа. Амаргүй бэрх цагт АНмонголчуудын амин сүнс байх ёстой. Бодит байдалд дүгнэлт хийж, асуудлын гарц, гаргалгааг шийдэх, “ах нар”-ын зодооны золиос бололгүй, намаа аваръя гэсэн сэтгэл зүтгэлтэй, сийрэг толгойтой залуус АН-д олон бий. Ер нь талцаж, эвдрэлцээнд юунд ч хүрдэггүйг АН-ынхан хаа хаанаа ойлгоцгоосон бололтой. Одоо аль, аль тал нь хүлээцтэй хандацгааж, эвлэлдэн нэгдье гэдэг мессэжийг нийгэмд өгөх болов.

АН-ын ан цавыг эвэнд оруулахаар үе үеийн төлөөллүүд хөдөлж эхэллээ. Энэ бол улс төрд өгч байгаа том дохио. Сүүлийн үеийн мэдээллээс харахад АН-ын шилдэг лидерүүдийн нэг С.Баярцогт намын эв нэгдлээ хангахаар завгүй ажиллаж байгаа бололтой. Залуу үеийн төлөөллүүдээс МХАҮТ-ын дарга О.Амартүвшин, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, О.Магнай, Д.Золжаргал, Р.Эрдэнэбүрэн нарыг нэрлэж болно. Хуучин кадруудаас УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, Я.Санжмятав нар байна. Нийгэмд зөв харагдаж ирсэн эдгээр улсуудаас гадна шинэ үеийнхэн гээд бүгд тал талд уулзалт хийж, АН-ын туган доороо нэгдэхээр хөдөлцгөөж байгаа ажээ. Тэдэн дунд хэн нь ч дарга болно гэж хувийн амбиц хөөгөөгүй. Хөгшин, залуугүй ардчилал гэх үнэт зүйлийнхээ төлөө хөдөлж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.40] 2022-09-18 10:06:17

Ардчилсан үзэл санаа гээч зүйл бол систем тогтолцооныхоо хувьд устсан. Одоо Америкчууд бусад улс оронд ардчилалыг түгээх тараана гэсэн утгагүй үйл ажиллагаагаа зогсооно. Улс орнууд одоо өөр өөрсдийнхөө зөв гэж үзсэн үзэл онолоороо явцгаа Гэдэг үгийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдчихсэн. Тэгэхэд монголд ардчилалах аварна гэж донгосох ямар ч утгагүй болчихоод байгаа юм. Голомт нутаг АНУ даа байхгүй болчихсон юмыг хаа хамаагүй монголд сэргээнэ амилуулна гэдэг бол ямар утга учиргүй явдал болчихсон шүү!

ИРГЭН [192.82.77.52] 2022-09-17 07:51:39

НАМААН НЭГТГЭЖ БАЙНА ГЭЭД СӨНӨХ ГЭЖ БАЙСАН БҮЛЭГ ХУЛГАЧ НАРЫГ НЭГТГЭЭД НАМААН АРД ТҮМНЭЭН Ч ХОРЛОВ ДОО НАМААН ШУДРАГ ЗӨВ НАМ ШИГ НАМ БОЛГИЙ ГЭВЭЛ БҮХ ХУЛГАЙЧ НАРААН НАМААС ХӨӨЖ ХУУЛЬ ШҮҮХЭЭР ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГИЙГ НЬ ШАЛГУУЛАЖ ТОГТОО ХУУЧИН ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙСАН ХУЛГАЙЧ НАРААН ЯМАРЧ АЛБАН ТУШААЛ БҮҮ АВ

Тус болж чадах уу? [64.119.23.186] 2022-09-16 08:48:18

Ер нь Ардчилсан Нам цаашдаа Монголд хөгжих, хүчээ авах ОРЧИН байна уу? Орос, Хятад хоёр цаад ертөнцөөс тасарчихсан. Европ болон Америк, Австрали, Япон нь Орост хориг тавьчихсан. Тэгэхлээр одоо тэдний намууд Монголын нэг намд туслаж ЧАДАХ уу? Бодит туслалцаа Монголд орж ИРЭХ үү? Хоосон горьдох ч мухай юмдаа.

Иргэн [66.181.161.51] 2022-09-16 08:18:52

Магнай Баярцогт мэтийн луйварчид хэзээ ч АН-ыг нэгтгэж чадахгүй.Өөр шинэ чадвартай залуус АН-д яагаад байдаггүй юм бэ.Олигтой залуу боловсон хүчингүй завхарсан нам юмаа яана даа

Иргэн [192.82.72.58] 2022-09-16 05:34:26

АН байхгүй бол бас нэг бүлэг хулгайчид байхгүй болно сайн л биз дээр нэр дурдсан улсууд дотроос ганц ч хуруугаар өлгөөд авчих хүн алга дан хулгайч луйварчид байна

зочин [202.131.229.246] 2022-09-16 00:40:17

энэ нам сэргэхийг ард түмэн хүсэн хүлээж байгаа АН хүчтэй байсан бол энэ олон сайд ҮХийн өөрчлөлт зэрэг эрх баригчдын цадигаа алдсан галзууралд хзгаар тогтоох байсан АН сэргэхэд л МАН будаа ард түмний толгой дээр арай удаан доромжиллоо

ХҮН ХҮН [192.82.77.52] 2022-09-17 07:57:30

АРДЧИЛСАН. НЭРТЭЙ ХУЛГАЙЧ НАР ХҮЧТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ МОНГОЛД ,АН -МАН ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛЭГЛЭЛ ХЭРЭГҮЙ ХҮН НАМ ШИГ АЛБАН ТУШААЛ ГОРЛОГЧ ШААРУУД Ч ХЭРЭГҮЙ /АРД ТҮМЭНД ТӨРДӨӨН ЭЗЭН НЬ БАЙХ НЬ ЧУХАЛ /

зочин [103.57.94.232] 2022-09-15 14:34:59

Ялтан Эрдэнээ

basbas [64.119.20.119] 2022-09-15 13:19:04

amjilt! chadnaa!

zail!!!! [148.60.92.227] 2022-09-15 12:14:43

tanai nam teg!!!!!!yhesenii chin nam be?...Muusain alyyrchingyyd abilgal heel hahyyliin byzaryyd,ylas ornoo doroituulahaas ta nart sain yum gej echyyhen tedyi ch baihgyi ee!!

Зочин [103.229.122.145] 2022-09-15 11:53:10

Ан байхгүй болвол бүгд үхнэ гээд байхын, бидний эдийн засгийг сүйрүүлээд зугтсан сайханбилэг билүү тэрнийгээ авчирлдаа

Зочин [202.9.47.1] 2022-09-15 20:54:02

Харин тийм. Ардчилсан нам байхгүй бол бид сүйрнэ ч гэх шиг. Ардчилсан нам дотор монгол ардын намаас дутахгүй олон худалч хулгайч луйварчид байгаа.

Зочин [103.26.193.157] 2022-09-15 12:10:23

Тэг л дээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.