АРДЧИЛЛЫН МУТАЦИ ЭЕРЭГ СӨРӨГ ҮҮ?
Ард түмэн мөхөх үү? Сэрэх үү? Өөр өөр онцлогтой үндэстэн, ястнуудын бүрдэл хүн төрөлхтний нийгэм даяаршил гэх нийтлэг хандлага руу хүчтэй давших болсон. Харин эл үзэгдлийг зөв үү? Буруу юу? Гэдгийг эцэслэн тогтоосон нэгдсэн байр суурь одоогоор алга. Дэлхийн хүн ам нэг нийгмийн зохион байгуулалтад орж чадах нь соёлын онцлог, түүх, уламжлал, шашин шүтлэг зэрэгээс нь хамаараад бараг л боломжгүй. Даяаршил бол заль мэх, хий хоосон үлгэр гэх байр суурь, шинэ дэлхийн дэг журам, өөр гарц үгүй, хүчтэй нь хүчгүйгээ уусгаж аваад цааш явах ёстой гэх байр суурь хоёрын аль нь ч зөв ба буруу гэж хэлэхэд бэрх.
Харин Монгол шиг дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр их, үндэсний онцлог, соёлын баялаг уламжлал нь дэлхийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах шинэ зорилтод нөөц тулгуур болох хэмжээний том үндэстний хувьд аливаа эрхшээлийг хүлцэн дагахаас өөр замгүй биш юм. 1990 оноос тогтсон Монгол Улсын эрх чөлөөт Ардчилсан нийгмийн үр дүнг ард түмэн болон төрийн эрх баригчид тэнцвэргүй хүртсэн ч олсон амжилтаасаа ухарч, эрх чөлөөнөөс сугарч үлдээд дарангуйлалдаа эргэж орох хэмжээний доройтолд живж огтхон ч болохгүй.
Сүүлийн үед эрх баригчдын явуулж байгаа улс төр, төрийн үндсэн чиг үүрэг хоёрыг хольж хутгасан хэт замбараагүй, бүдүүлэг үйлдлүүдийн үр дагавар удаан үргэлжилбэл явцуу улс төрийн золионд орж, амь тавих шахаад байгаа ардчиллын амь бүр мөсөн тасарч, ард түмэн шинэ зууны гэрэлт ирээдүйг гэхээсээ илүү дарангуйллын дор гэдэс цатгалан үлдэх сул дорой сэтгэхүйд автаж мэдэх юм.
Бүх ард түмнээс сонгогдсон 430 гаруй төлөөлөгчиж 76 хоног хэлэлцэн баталж, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн тунхагалсан 1992 оны Ардчилсан Шинэ Үндсэн Хууль бол Манж чин улсын дарлал, ЗХУ-ын хамжлагад зүдэрч байсан ард түмний үндэсний ухамсар сэргэсний түүхэн нотолгоо, төрийн эрхийг ард түмний гарт жинхэнэ утгаар нь аваачсан баримт бичиг, нийгмийн гэрээ байв.
Гэвч коммунист үнэр нь арилаагүй хуучин МАХН нэрээ сольж нэг хэсэгээрээ хэд салж нийлэхдээ ч нэг зүйлд байнга шулуудаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг дордуулах, бүр цаашилбал устгах хэмжээнд хүргээд байгааг ард түмэн нийтээрээ ойлгон сэнхэрч, зуу зуун жилийн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо амжилтаа хамгаалан, бэхжүүлэх хэрэгтэй билээ.
Сэтгэгдэл
Зочин [103.161.242.165] 2022-09-21 12:24:22
Хоорондоо учраа олохгүй хэвтэж олон долоон юм жонгиноцгоогоод л...
Иргэн [66.181.191.190] 2022-09-21 05:36:29
Одоо бол - МАХН,МАН - ийг одоо болно.Дарангуйлал ард иргэдийг ядууруулсан !!!!!!!! одоо хэзээч сонгохдох боломжгүй !!!!!!!! Дандаа нэг чихэр шидсээр байгаад Улс оронг хөмрүүлж бна.Одоо суудалаа сольж тоглоод л Солиорсон төр !!!!!!!!! МАн - ийг сонгосон хүмүүс л лав адилхан шимэгчид !!!!!!!!!!
Иргэн [66.181.161.14] 2022-09-21 05:33:07
АН-ын завхрал монголын ардчилалыг гутааж,МАН жинхэнэ шударга ардчилалыг монголд хийж байгаа шүү.
Зочин [202.126.90.61] 2022-09-21 03:43:20
Ялтан Эрдэнээ г шоронд
Зочин [203.17.23.221] 2022-09-21 00:23:42
Жонхуугийн иулс төр ухуулгыг хориглох хэрэгтэй.