Д.Амарбаясгалан: Төр хууль, журам дүрмээр хувийн хэвшлээ хааж боодог

Aдмин / Улстөр

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзжээ. Тэрээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон хамтын ажиллагаанд саад тотгор болж байгаа хүчин зүйлсийг тодорхойлсон байна.

Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төр нь ямар нэгэн хууль, журам дүрмээр хувийн хэвшлээ хааж боодог. Энэ байдлаас болж бизнесийнхэн бүх эрсдэл, ачаагаа үүрэхэд хүрдэг. Энэ бол 21 дүгээр зууны Монгол Улсын хөгжлийн хэлбэр биш. Төрийн зүгээс бизнесийн салбарынханд үзүүлдэг олон төрлийн саад тотгор, хүнд суртлаа багасах тухай ярьж, бичиж байгаа. Гэхдээ энэ ажлыг уриа лоозон болгож биш бодитоор гүйцэтгэх ёстой” гэлээ.

Мөн төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын тогтоолыг гаргаж, мэргэжлийн хяналтын байгууллагыг бүхэлд нь өөрчлөн зохион байгуулах ажил явагдаж байгааг дурдлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг, “Стартап марктинг спэйс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Золзаяа, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг болон албаны төлөөллүүд оролцжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.219] 2022-09-22 10:06:13

Ярьж эхэлнэ гэдэг нэг ахиц

Зочин [103.229.121.224] 2022-09-23 10:52:39

Дэндүү хавчиж дампууруулж аваад санаа амардаг өарөөсөө юм өгч байгаа юм шиг аашилдаг дарамталдаг бор зүрхээрээ ажиллуулж олон хүн гэр бүлийг ажиллуулж амьдруулж байхад мэргэжилтнээс нь эхлээд мэдлэг муутай датганцрууд мэргэжлийн бус сайдууд томорсоор байгаад үйл ажиллагаагийн зогсоож олон хүн ажилгүй болгож байха өөрснаө цүнх барьж гүйсэар төрд орж ав,чихаад хувийн хэвшил руу дайрч дарамталдаг явдал маш их байна төр бүх зүйлээ нуруундаа үүрээд юу ч чадахгүй шүү дээ

Уншигч [103.10.21.250] 2022-09-22 09:22:29

Энэ зөвүүн царайт бол зүгээр л яригч яагаад дэвшээд бүр томроод байгааг гайхдаг ер нь ард түмэнд хэрэгтэй юу хийсэн зэвүүн бэ намдаа л ашигтай ажилласан байхоо

Ээ [202.55.188.116] 2022-09-22 06:35:45

Одоо мэдэж бгаа дүр эсгэж жүжиглээд өөрсдөө л тийм амьдралд нийцээгүй цээжний пангаар хэрэггүй баахан юм хийчээд тэгээд хэн рүү бухах гээд энхийн цагаан тагтаа болоод бна.

зочин [66.181.160.115] 2022-09-22 04:26:08

Хэлж чадаж байна,бид хийж хэрэгжүүлж чадахгүй байгааг засаж залруулах хэрэгтэйш дээ.

З [202.126.89.177] 2022-09-22 01:29:33

Танай намын 100 жил хийж бүтээсэн нийгэм

зочин [202.9.46.238] 2022-09-22 01:14:49

Хувийн хэвшил өөрөө бие даан авч явах хууль дүрэм заагтай байх ёстой төр оролцон холилдож авилга хулгай луйвар цэцэглэн хөгжиж байгаа шдэ

Иргэн [202.9.46.198] 2022-09-22 02:34:52

Хэрэг алгаа нэг юм ажиллуулж эхэлсэн 5 жил боллоо. Гайгүй ажиллаж одоо л болгоно доо гэж бодтол төр тбб нийлээд цохиод унагалаа нөгөө монопол компаниудаа дэмжих бодлого бололтой. Дампуурлаа хөө

зочин [139.5.217.20] 2022-09-21 12:59:23

Энэ хүн 8 жил дарга хийчээд гэнэт ухаарав

зочин [202.21.119.242] 2022-09-21 10:27:15

Ингэж ярьж байсан хүн байхгүй шүү зөв. Дунд болон жаахан дээшх шатны хурган дарга нарыг төр анхааралдаа авах хэрэгтэй.

зочин [66.181.179.53] 2022-09-21 07:12:54

Монгол улсыг МАН 100 жил удирдсан гээд бахархаад яриад байдаг биз дээ? 20 шахам жил агентлагийн даргаар суусан, 63 гаруй настай хэт хуучинсаг, асар хоцрогдсон, хүнд сурталтай, чадваргүй, төрийн байгууллагыг хувийн компани мэт үздэг, хуулийг дээдэлдэггүй хуулиас дээгүүр эрхтэй мэт авирладаг, чадвартай-мэдлэгтэй залуучуудыг хавчиж халдаг-зайлуулдаг, бүдүүлэг хөгшин коммунистуудыг удирдах албан тушаалаас нь үтэр түргэн чөлөөлөхгүй бол энэ их хүнд суртал, мэдлэггүй-чадваргүй-мэдрэмжгүй-хөгжихгүй дэвшихгүй байдал засрах уу? арилах уу? Өндөр хөгжилтэй оронд боловсрол мэдлэг эзэмшсэн, харилцааны өндөр соёлтой, 2-3 гадаад эзэмшсэн 35-45 насны залуучуудыг дэмжээч ээ.

Болд [122.201.24.121] 2022-09-21 06:29:56

ТИЙМЭЭ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХҮНД СУРТАЛ ХЭЦҮҮ ШҮҮ. АМГ-Н ОТ ГЭХ НЭГЭН АЛБАН ХААГЧИЙН ХҮНД СУРТАЛД СӨХӨРЧ БАЙНА ШҮҮ.

Зочин [202.126.90.89] 2022-09-21 05:50:53

Алтанбулаг чөлөөт бүсийг хардаа.

иргэн [202.21.126.195] 2022-09-21 05:48:06

Ярих биш ажил болгоочээ.УБДСТӨХК маш хүнд сурталтай жил болгон л гэрээ хийх юм болиулж халуун ус хэрэглээгээг дарамтгүй өгүүлж туслаачээ.Одоо хүртэл дулаан өгөхгүй ажил явуулахад саад болоод байна.Үүнд анхаарч өгнө үү.Дулаа, халуун усыг нь чөлөөтэй өгч байвал орлого нь орж төсвийн орлого нэмэгдэх байтал дулаан халуун усыг нь өгөхгүй байгаад байх юм.Бүтээгдэхүүнээ хэн сайн борлуулж байна тэр байгууллага орлоготой байж зардлаа санхүүжүүлнэ биздээ тэгэхгүй тухайн байгууллагыг хацааж чадаж байвал мундаг ажлаа хийж чадаж байна гэж бодож байгаа Баярсайхан дарга түүний түшмэлүүдийг гайхаж байна.УБДСТӨХК-н ажилтай танилцаж улсын комисс хүлээн авсан барилга байгууламжийн дулааныг өгч ажлын хэвийн явуулна уу.Доод шатны дарга нар чинь маш хүнд сурталтай ажлыг гацааж байгааг таслан зогсоогоочээ.

иргэн [66.181.191.190] 2022-09-21 05:39:38

Танай нам чинь биздээ!!!!!!! дарга болох санаатай ингээд л байгаам уу.!!!!!!!хэзээ мэдээ вэ баахан хүн хэлмэгдүүлчихээд одоо л юу вэ !!!!!!!!Суудалаа гэж !!!!!!!!!!!


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.