Засгийн газрын бүтэц шинэчлэгдээд удаагүй ч яаралтай тосон ирж буй өвөлд бэлэн үү?

Aдмин / Улстөр

Танилцлаа, тодорхойллоо, хэлэлцлээ л гэхээс шийдлээ, үр дүнд хүрлээ,тогтворжууллаа, өсөн нэмэгдүүллээ гэх далайцтай өргөн хүрээтэй шийдвэрүүд одоогоор ажиглагдаагүй байна. Үзэг цаас барьж, гоё зураг авхуулж, энд тэнд айлчлал хийж хий хоосон тунхагийн шинжтэй ажлууд хийгдсэнээр төрийнажил бодит түвшинд үнэлэгдэж, эдийн засаг, ард иргэдийн ахуй амьдралд бодит хувь нэмэр өгнө гэхэд хэцүү. Хянаж шалгана, цэгцэлнэ гэж давхихаас илүү авилгалтай далайцтай тэмцэхэд хамгийн их эрх мэдэлтэй Үндсэн хуулиар дархлагдсан Засгийн тэргүүнд юу дутаад байна вэ.

Үндэсний хөгжлийн эрин эхлүүлэх алсын хараа Ерөнхий сайдад байдаг л бол одоо хоног бүрийг алгуурлахгүй цэгц шударга шаардлага нэн тулгарлаа. Иргэдийн тэн хагасаас илүү нь эдийн засгийн хямралд улам л өртсөөр байгаа хүнд үед эрс шийдэмгий шинэчлэл, бодлогын оновчтой шийдвэрүүд, цагаа олсон зөв шийдлүүд ар араасаа шил дараад амь ус шиг л хэрэгтэй байна даа. Засгийн газрын үйл ажиллагаа одоо болтол чиг үүрэг нь нэгэн зүгт буюу тодруулбал ядуурал бууруулж, ажлын байр нэмэгдүүлэх, түгжрэл, гацааг арилгах, өвлийн бэлтгэл, утааны эсрэг арга хэмжээнд аль хэдийн төвлөрч эхлэх ёстой атал нэг л ундуй сундуй хэвээр л байна.

Хотыг түгжрэлээс бууруулах этгээд яамны сайд нь фэйсбүүкдээд л: Буяны цуваа ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг учир түгжрэл үүсгэж байна гэх мэтийн туйлын бүдүүлэг юм яриад сууж байгаад хэн буруутай вэ. Инээдэм алсдаа эмгэнэл болох нь дээ.

Ж.СҮХБААТАР сайд өчигдөр: “...Хотын түгжрэл шийдэгдэхээс өөр арга байхгүй...” Харин тиймээ та л шийдэх гэж сайд болсон. Шийдэхээс өөр арга алга даа л гэж хэлмээр санагдав. Гэхдээ бяцхан хотынхоо багахан асуудал түгжрэлийг хэт дэвэргэж яам хүртэл байгуулж, сайд нь “...өөр арга байхгүй...” гэх хачин юм ярьж элэг доог болоод байж байдаг улс дэлхийд ховор шүү.

Засгийн газар ч яахав сайн муу хэлүүлэн ажлаад л байх шиг байна. Харин хааяа зүүд зэрэглээ шиг үзэгдээд үүлэн чөлөөний нар мэт гийгүүлэх шахаад алга болдог өнөөх зургаа дахь Ерөнхийлөгчөөс юу гарав? Өмнөх Ерөнхийлөгч оффшорын асуудлыг сөхөөд л, авилгалчдыг шалгаад л, ахмадын тэтгэвэр тэглээд л, төмөр зам ч тавиад л байх шиг чухам л Засгийн газрын ч УИХ-ын ч өмнөөс ажлаад л байсан чинь Үндсэн хуулийн зарим заалт өөрчлөлтөөс ч болдог юм уу, үе үе гарч ирэхээрээ баахан баалуулж, шүүмжлүүлэхээр эвгүй байдаг ч юм уу.

Хүрэлсүх Ерөнхийлөгч улс төр, нийгэм, эдийн засгийн хүчтэй уриалга, ҮАБЗ-ийн зөвлөмж, улс орныхоо хэтийн төлөвт тулгарсан асуудлыг тодорхойлсон илтгэл ч олигтой тавьсан юм болов уу? Ямар ч байсан сонгууль дөхөхөөр сэрцгээж, хайртай дуртай гэцгээж наана нь үнсэнд хаясан шалз шиг үздэгээ болих юм бол ард түмэн дэмжих л байх даа эрх баригчид минь.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.23.254] 2022-09-22 03:13:48

Яаж бэлэн байхав дээ .!!!!!!! Саппора урд газар онгорхой 10р хороолол одоо хүртэл онгорхой сая будсан сандал нь хөлдөөд хатах уу чааваас нэг ийм л бна.!!!!!!!!энд тэнд замууд цоорхой юм хийж байгаад хаясан цэцэг буудалын ард нилхог --архичид тэгээд л айлууд нь цонхоор хогоо шиднэ яаж амьдраад байна!!!!!! ухамсар алга!!!!!!!! Сансарын2 хажуу зам эвдэрхий зүн у хийвээ !!!!!!!одоо цас орвол халитарч олон хүн гэмтэх бий дээ!!!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.