ИНФЛЯЦИД БООМИЛУУЛСАН ЭДИЙН ЗАСАГ

Aдмин / Улстөр

Монгол төгрөгийн ханш долларын дор дарлуулж гурав бүү хэл гуч нугараад ч тогтворжиж чадахаа байлаа. Эзэн Чингис хааны хөрөгтэй хөх төгрөг Америк долларын өмнө үнгэгдсэн цаас шиг үнэлэгдэх болсон нь иргэдийн амьдрал, цалин орлого дагаад өглөөний өлөн шүлс шиг залгигдах ч үгүй зажлагдах ч үгүй хоолой торох шиг болоод өнгөрдөг хий хоосон зүйл болж хувирлаа. Урт хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулраад буйг энгийнээр тайлбарлавал Монголчууд бидний гадаад валютаар олж байгаа орлого, гадаад валютын зарлагаасаа өндөр байгаа нь ийнхүү төгрөгийн ханш сулрах үндсэн шалтгаан болж байна.

Өнгөрсөн хугацаанд үүссэн орлого, зарлагын зөрүүгээ бид гадаад зах зээлээс зээлэх замаар санхүүжүүлсэн байдаг. Үүнээс шалтгаалан Монгол Улсын гадаад өр 30 гаруй тэрбум ам.долларт хүрээд байна.

Иймд Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, аялал жуулчлал, мэдээлэл технологи гэх мэт үйлчилгээг гаднын зах зээлд худалдан гадаад валютын орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж байж бид энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой.

Харин эрх баригч нам үйлдвэржих бодлогыг улс төржүүлж чаддаг ч хөтлөөд, дэмжээд бүтээн байгуулаад аваад явчих чадвар, менежмэнтийн бодлогын түвшин нь Дарханы арьс ширний үйлдвэр, 5 жилийн өмнө хуулж хаяад одоо хүртэл бүрэн дуусаагүй 200 гаруйхан км зам дээр л харагдаж байгааг иргэд шүүмжилдэг.

Монгол банкны мэдээллээр: Нийт инфляцын тал орчим хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө, үүний дам нөлөөг оруулж тооцвол инфляцын 2/3 нь импортын барааны үнийн өсөлт, түүнтэй холбоотой тээвэр, логистикийн зардлаас хамаарч байна. Үйлдвэрлэл рүү бүх хүчээ зарцуулах шаардлагатай. Харин үүнийг эрх баригчид Үндсэн хуулийг хүчинддэг шигээ нэгэн дуугаар, эв нэгдэлтэй шийдэж чадах уу.


Сэтгэгдэл

үнэн [202.9.46.30] 2022-09-22 02:21:48

энэ нам дагасан өлөн хулгаачуудын бүх очсон байгуулгаасаа хулгаа авилгал хиидгиин гай хичнээнч тэр бумаар хулгаа хиисэнлалрын 40 саяаар торгодог малуудааа төгрөгөө ядаж хужаа мөнгө шиг альч оронд доллор болгод болгосон цагт л хүчтэй болон төгрөг зөвхөн монгол дотроол байх эрээн цаас болохгээд байна том олонтоонуудтай малуудааа

Зочин [202.9.47.27] 2022-09-22 01:21:23

Монголчууд өөрсдөө төгрөгөө үнэгүйдүүлж байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.