Он гарсаар нийт 122 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна

Aдмин / Нүүр

Улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг 15 аймгийн 58 суманд 118 удаа, Нийслэлийн 4 дүүрэгт 4 удаа, нийт 122 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог 2021 оны мөн үетэй харьцуулахад 78.8%-иар өсөж, дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 9917га, хээрийн 1,250,910га, нийт 1,260,827га талбай өртсөн байна.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд 5252 хүн ажиллажээ.

2022.09.21-ний өдрийн байдлаар асаж байгаа ой, хээрийн гал түймэр

  1. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Шарлангийн голын Ягаан-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 335 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30км/-т ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19, 40 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
  • Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам 3 дугаар багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2022.09.21-ны өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09:30 цагт хөдөлсөн.

2022.09.21-ний өдрийн байдлаар цурамд орсон ой, хээрийн гал түймэр

  1. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Хүйтний гол" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Орон нутгийн мэргэжлийн ангийнхан бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.