Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МОНГОЛБАНКНЫ Г БАЙР

10:00 цагт: Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар бодлогын хүү болон цаг үеийн бусад асуудлаар сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ. Утас: 80117121

“MILLENIUM” ПЛАЗА

10:00 цагт: ЭМЯ, ОБЕГ, ГССҮТ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран Монгол Улсад “Эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг (EMT) байгуулах” стратеги төлөвлөлтийн семинар зохион байгуулна. Утас: 80008001

“ИНТЕРНОМ”

10:00 цагт: Монгол, Канадын хамтын ажиллагааны төв Канад улсын их, дээд сургуулиуд, байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх боловсрол, соёл урлаг, бизнесийн үйл ажиллагааны хүрээнд уулзалт зохион байгуулна. Утас: 88889869

"CORPORATE” CONVENTION ЦЕНТР

15:00 цагт: Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө, төрх, орон зайг бий болгон гарч ирж буй "Анир" поп оркестр албан ёсны нээлтийн тоглолтоо 10 дугаар сарын 1-нд "Corporate” convention центрт зохион байгуулна. Тус "Анир" поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолтын хэвлэлийн хурал болно. Утас: 99004147, 80026667


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.