Дэлхийн боловсролын чиг хандлага ярьж цээжээ дэлдэх сайд нарт

Д.Тулга / Улстөр

Ойрын өдрүүдэд Монгол Улсын Их хурлын гишүүд сайд нар их хол хол айлчлал хийж харийн оронд юм үзэж нүд тайлцгааж буй бололтой сайн хэрэг. Гэхдээ дэлхийн боловсролын шинэ чиг хандлагыг очиж эрхэм сайд нар бөөн бөөнөөрөө очиж сонсоцгоож бөөнөөрөө нэг их онц гойд юм мэдэцгээсэн гавъяатай улс болох гэж самгардалгүй дотоодынхоо асдуудалд эхлээд дүн шинжилгээ хийх хэрэгтэй гэж иргэд шүүмжилж байна. Дэлхий дэндүү олон нүдтэй, биднээс урт чихтэй. Монгол хүүхдүүдийн хэдэн хувь нь чанаргүй, хуучинсаг арга барилд хөтлөгдсөн хоцрогдсон боловсрол эзэмшиж, харин хэчнээн хувь нь бүр сурч боловсрох эрхээ ор тас хасуулж байгааг тодорхойлон мэдэж л байгаа. Гэвч манай сайд нар гадаадад дэлхийн чиг хандлага яриад цээжээ дэлдэх нь зохимжтой юу.

Боловсролын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна гэжээ.

Азийн хөгжлийн банк:

Боловсролын чанар хангалтгүй байгаа нь тулгамдсан асуудал хэвээр байна. Боловсролын чанарын үзүүлэлтүүд сайжрахгүй байгаа тул чанарыг дээшлүүлэх асуудал эн тэргүүнд тавигдах бодлогын зорилт болж байна. Техник, мэргэжлийн боловсрол ба сургалтын тогтолцоо төлөвшөөгүйгээс төгсөгчдийн ур чадвар хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцэхгүй байгаа тул залуучуудын ажилгүйдэл өндөр (24.2 хувь) байна. Үндсэндээ бүх салбарын хөдөлмөрийн бүтээмж бага байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнхи нь ажилладаг хөдөө аж ахуй ба үйлчилгээний салбар хамгийн их хоцролттой байна. Монгол Улсын эдийн засгийг амжилттай төрөлжүүлэхийн тулд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. КОВИД-19 цар тахлын улмаас хүүхдүүд нэг жил гаруй хугацаанд танхимаар хичээллээгүй тул нэн ялангуяа бага орлоготой айл өрхийн хүүхдүүд хичээлийн хоцрогдол ихтэй байна...Гэжээ.

Ядуурлаас үүдэлтэй боловсролын хоцрогдол, тэгш бус байдлыг арилгахын тулд зохистой орчин, бодлогын оновчтой, үр дүнтэй хөтөлбөрүүд яаралтай хэрэгтэй. Боловсрол бол дан ганц мэдлэг, мэдээллийн хэмжүүрээр үнэлэгдэх ойлголт бус хүмүүжил, нийгэмшил, төлөвшил, сэтгэлгээний цогц. Монголын боловсролын систем сайд нар солигдохоор дагаад хөрвөөдөг, салхин тийрэн шиг тогтворгүй ч хуучинсаг арга барилаас салж чадахгүй хөшүүн байна. Учир утга үгүй цээжлүүлдэг, суралцагч нарын суралцахуйн түвшин тоогоор үнэлдэг бүдүүлэг хэлбэрээсээ ч салаагүй. Дэлхийн шинэ боловсролын чиг хандлага нь технологийн асар хурдан хөгжлийг дагаад мэдлэгийг тогтоон тархиндаа хураах бус байнга шинэчлэгдэх урсгалыг цэгцлэн өөртөө эзэмших арга юм гэдгийг тогтож байх шиг байна. Дайн, цар тахал мэтийн нэн шинэ нөхцөл бүрдсэн учраас ийм баримжааг санал болгож байгаа ч биш байх. Мартагдсан чухал зүйл өнгөрсөн цагаас ирээдүйд хүрэх одоогийн хэрэглэгдэхүүн болдог.

Эртний буддын болоод Монголын гүн ухаанд “ номыг дан ганц чээжлэх бус, эрхтэн лугаа хураах нь чухал болой” хэмээх нь сурах зөв барил, мэдлэгээ хэрэглэх чадварыг илэрхийлсэн бололтой. Хямралыг гэтлэх хамгийн өргөн хүрээний ойлголт нь эдийн засгийн үзүүлэлтүүд дээр тулгардаг ч нөгөө нэг чухал өнцөг бол нийгмийн эд эс хүний оюун ухааныг бүтээдэг боловсрол мөн. Иймээс манай төрийн түшээд харийн газраас эрдэм мэдлэгийг эзэмших, хэрэглэх дэлхийн шинэ чиг хандлагыг эх орондоо өвөрлөж ирээд цоо шинээр ухагдахуунчлан, цогцоор нь хөтөлбөржүүлэн хэрэгжүүлнэ гэж найдах...

Тоймч: Б.Дорж


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.56] 2022-09-24 00:24:35

ЗҮГЭЭР БҮХ ЗҮЙЛЭЭ ӨӨРСДӨӨ ХИЙЖ СУРЦГАА ТЭГВЭЛ БИД САЯ НЭГ СЭХНЭ

Боловсрол [64.119.27.69] 2022-09-23 23:21:00

Өөрчилбөл бүүр үндсээр нь өөрчил . Хоёрын хооронд гурвн дунд мууханкосметикөөрчлөлт хийсэнд орвол хийгээгээгүй нь дээр. Бага дунд боловсрол үнэгүй л бйх учиртай. Хувийн сухгуулуудийг 100 хувь хаах хэрэгтэй ш

Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичсэн байна энэ хүнийг яаралтай сэтгэцийн эмнэлэгт албадан [202.126.89.203] 2022-09-23 17:28:56

Галзуухүний өдрийн тэмдэглэл шиг юм бичсэн БАЙНА энэ хүнийг яаралтай сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлсэн нь дээр байх

Зочин [192.82.74.232] 2022-09-23 16:29:53

Үндсэн хууль зөрчиж байгаа шүү. Зарим нь мөнгөөр сайн боловсролтой болоод олонхи нь мөнгөгүй учир .........

Иргэн [66.181.191.178] 2022-09-23 15:28:47

АНУ ба хөрөнгөтөн улсууд хасгуудыг гадуурх ба тэднийг байнга дээрэлх гэж халх монголчуудад хахууль өгч, Монголд иргэний дайн бөгөөд аллага зохион байгуулах гээд байгаа. Ийм хахуулийн мөнгөөр Монголчууд баян улсуудад сурч, ажилладаг. Муу генийн хаягдлууд болох америкчууд аа, бид та нарын бүх муу аргыг мэддэг шүү!

зочин [66.181.182.35] 2022-09-23 08:46:00

Өнгөрсөн 30 жилд боловсролын салбарыг ямар ямар хүмүүсээр удирдуулж байсанаа нэг санцгаа даа ? Харин одоогийн сайд гарч ирээд л 30 жилд хутгасан бантанг нэг юм зөв чиглэлд нь оруулах гэж үйлээ үзэж байгаа юм шиг бна.

Зочин [202.126.90.103] 2022-09-23 06:28:54

Хулхны гарууд. Том жижиггүй л өчнөөн жил тэнлээ. Улс оронд оруулсон гавьяа байдаг юмуу

Иргэн [203.217.139.240] 2022-09-23 04:09:32

Боловсролын чанар, түүнийг сайжруулна гэж 30 жил сайд дарга нар худлаа ярилаа. Хэдэн тэрбум төгрөг зарж олон дарга нар "гадаадын туршлага судаллаа". Гэтэл байдал бахь байдгаараа л байгаад байгаагийн шалтгааныг олох хэрэгтэй. 10-60 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиудад бол дэвшил байгаа л даа. Гэхдээ мөнгөөр зодож , цөөн хүүхдэд зааж байгаа явдал л энэ дэвшлийн ард байгаа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.