Хятад улс хэт халуунтай нүүр тулж байна: 1.4 тэрбум хүн ам уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулж байна вэ?
2022 оны зун урьд өмнө хэзээ ч байгаагүй халуун болж, давалгаа нь дэлхийг бүхэлд нь хамарсан. Хэт их температурын улмаас өргөн уудам газар нутаг ширгэж, үйлдвэрүүдийг хааж, нутгийн иргэд гүехэн гол мөрөнд орогнохоос өөр аргагүйд хүрчээ. Ирээдүйд тус улс улам халуун болж, зун удаан үргэлжлэх болно. Lenta.ru галерейд зуныг Хятадууд хэрхэн даван туулсан талаар харуулая.
Чунцин хотыхон голын эрэг дээр
Хятадад хэвийн бус цаг агаар 70 гаруй хоног үргэлжилсэн. Халуун маш хүчтэй байсан тул 1961 оны дээд амжилтыг эвджээ. Тус улсын баруун өмнөд хэсэгт орших Сычуань муж өндөр температурт хамгийн их хохирол амссан бөгөөд тэнд агаар Цельсийн 43 хэм хүртэл халсан байна. Чунцин хотод термометр 45 хэм хүртэл өссөн байна. Урин дулааны улмаас газар тариалангийн талбайг эрсдэлд оруулж, ой хээрийн түймэр гарчээ. Олон хотод цахилгаан тасарсан- Чэнду хотын зарим дүүрэгт оршин суугчид өдөрт 10 цаг цахилгаангүй байв.
Хөх мөрний зүүн цутгалын хуурай ор болох Жялингзян
Хятадын эдийн засаг эрчим хүч их шаарддаг үйлдвэрүүдэд нөлөөлж, цаг агаарын эрс тэс уур амьсгал бусад бүс нутаг, нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлнө гэсэн домино эффектийг таамаглаж эхлэв. Нөхцөл байдал цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд нөлөөлж байна. Үүний цаана үйлдвэрлэл буурч эхлэв. “Ган, химийн үйлдвэр, бордооны үйлдвэрлэл удааширч байгааг бид аль хэдийн анзаарсан. Барилга, хөдөө аж ахуй, ерөнхийдөө үйлдвэрлэлийн салбарт эдгээр нь маш чухал зүйл юм” гэж Hang Seng Bank China-ийн эдийн засагч Дэн Ван хэлэв.
Аюулгүй байдлын ажилтнууд Хөх мөрний зүүн цутгал, ширгэсэн Цялицян голын бүсэд зогсож байна
Хэдэн долоо хоног үргэлжилсэн хэвийн бус халуун цаг агаарын дараа олон арван хотод термометрийн хэм 40 хэмээс дээш өсөхөд Хятадын эрх баригчид 2022 онд анх удаа тус улсад онц байдал зарлаж, аюулын “шар” түвшинг тогтоосон. Сычуань мужид хүн амд хүрэлцэхгүй байсан цахилгааны хэрэглээг багасгахын тулд тэд зургаан өдрийн турш бүх үйлдвэрээ хаахаар шийджээ. Халуунаас болж ой хээрийн түймэр гарч, үүний улмаас тус улсын баруун өмнөд хэсэгт 1.5 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэв.
2021 онд Greenpeace-ийн мэргэжилтнүүд Хятадын том хотууд уур амьсгалын өөрчлөлтөд ноцтой өртөнө гэдгийг анхааруулж байсан. Тус байгууллагын мэдээлснээр 2100 он гэхэд тус улсын зарим томоохон хотуудад дулааралт Цельсийн 2.6 хэмд хүрч болзошгүй ба үүний үр дүнд эдгээр бүс нутагт зун нэг сар орчим үргэлжилнэ. Хамгийн эрсдэлтэй газрууд нь Бээжин, Шанхай болон Гуанжоу, Шэньжэнь хотуудын хоорондох бүс нутаг байсан. 2040 онд дэлхийн утаа дээд цэгтээ хүрвэл агаарын температур хамгийн ихээр Бээжинд өснө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хятад улс мөн үер зэрэг бусад байгалийн гамшигтай тулгарах болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 184 (6916)
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.74] 2022-09-23 20:31:53
Угаасаа Хятад улс нүүрсний хэрэглээгээрээ шатахууны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч орон. Мөн хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлдэг орон учраас Хятад улсад дулаарал улам ихэснэ. Хятад улсад цаашдаа нүүрсний хэрэглээ шатахууны хэрэглээн дээр нь байгалийн хийн хэрэглээ нэмэгдвэл энэ улсад том гамшиг нүүрлэж энэ улс эдийн засгийн болон байгаль экологийн то хохирол учирна. Оройтоогүй байсан дээр Хятад улс нүүрсний хэрэглээ шатахууны хэрэглээ байгалийн хийн хэрэглээнээс бүр мөсөн татгалзах зөв юм.