МоАХ, Нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй гишүүндээ Монгол Улсын баатар цолны дурсгалын батламж гардууллаа
МоАХ нь Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 209 дүгээр зарлигаар Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан юм. МоАХ-ноос шинэ цаг үеийг түүчээлэн нийгмийн шилжилтийн хүнд үеийг даван туулж, ардчиллын үнэ цэн, үр шимийг нь үр хойч, ирээдүй залуу үедээ өвлүүлэхийн төлөө тэмцэж ирсэн гишүүн бүр Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг хүртэх бүрэн эрхтэй хэмээн үзэж, Монгол Улсын баатар цолны дурсгалын батламжийг нийт гишүүддээ гардуулан хадгалуулах ажлыг өнгөрсөн оноос аймаг, сум бүрт шат дараатайгаар зохион байгуулж эхэлсэн юм.
XX зуунд Монголчууд гурван томоохон хувьсгалт өөрчлөлтийг туулж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаагаа бататган бэхжүүлсээр ирсэн билээ.
Цагаан морин жилийн хувьсгал буюу 1980-аад оны сүүлээр өрнөх болсон өөрчлөлт шинэчлэлийн давалгаа 1990 онд Монголын мянга, мянган залуусыг эгнээндээ нэгтгэн, дэвшилтэт өөрчлөлт, шинэчлэлтийг шаардсан цоо шинэ дуу хоолой болон түгж, олон ургалч үзэл санааг уралдуулан энх тайванч замаар Ардчилсан хувьсгалийг өрнүүлэн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, сэргээн тунхагласан түүхтэй.
Монголын залуусын өрнүүлсэн Ардчилсан хувьсгалын үр дүнд нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан хувьсгалт өөрчлөлт, шинэчлэлт, шилжилтийн үйл явц эхэлсэн. Нэг намын дарангуйллыг халж, ард түмний гарт эрх чөлөө, үүрэг хариуцлага, хувь заяаг нь хамтад нь атгуулсан юм. Коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсдийг цагаатгаж, үндэсний үзэл санаа, соёл уламжлалыг сэргээж, санагалзах эрхгүй байсан эх түүхээ сэргээн шинээр харж, тунгаах эрхтэй болсон билээ.
Хувийн өмчийг зөвшөөрч, зах зээлийн чөлөөт харилцааг хөгжүүлж, Монгол улс даяаршсан дэлхий ертөнцийн нэг хэсэг болсноор аль ч улс оронд зорчих, ажиллаж амьдрах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхаглан, хөдөлмөрийн мөлжлөггүй шударга хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан юм.
Энэ бүх нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг шаардан тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Ардчилсан социалист хөдөлгөөн”, “Оюутны холбоо” зэрэг хөдөлгөөнүүдийг нэгтгэн манлайлж зохион байгуулсан ууган төрийн бус байгууллага Монголын Ардчилсан холбоог 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Баатар цолоор шагнасан юм.
Монголын Ардчилсан Холбоо нь өдгөө ардчиллын үйл хэрэгт залуу нас амьдралаа зориулсан ахмад үе, тэдний үргэлжлэл болох шинэ залуу гишүүдээс бүрдсэн нийгмийн хөгжлийн төлөөх институци болон өргөжөөд зогсохгүй нийгмийн үйл явц, ардчилал, шударга ёсны төлөө олон ургалч санаа, үзэл бодлыг илэрхийлэн идэвхтэй тэмцсээр байгаа монгол орны өнцөг булан бүрт салбар хороод бүхий хамгийн том бүтэцтэй олон нийтийн байгууллагын хувьд шинэ шатанд гарч хөгжсөөр байна.
Сэтгэгдэл
ХҮН ХҮН [192.82.75.211] 2022-09-26 15:33:19
СОЛИОТОЙ ГАЛЗУУ ХҮНИЙ ХИЙСЭН АЖИЛ БАЙНА ТЭНЭГ БӨХС ДОЛООГЧ НАРЫГ БААТАР ГЭЖ НЭРЛЭЖ БӨХС ДОЛООГЧ ГЭСЭН УТГААР ОДОН ЗҮҮЖ ӨГДӨГ ТҮҮНЭЭН БААТАР ГЭЖ ШОГЛОН НЭРЭЛДЭГ БОЛЖЭЭ ДЭЭ 90 ОНД НИЙГЭМИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР ТЭМЦЭЖ ЯВСАН ШУДРАГ ИРГЭД ӨНӨӨГИ, АН , ИЙН ЭРХ МЭДЛИЙГ БУЛААСАН ХУЛГАЙЧ НАРААС ИЙМ ХАЧИН ДОРОЖЛОЛ ХҮЛЭЭХ ХҮМҮҮС БИШ ТЭД ИЙМ ШУДРАГ БУС АРДЧИЛЫГ ХҮСЭЭГҮЙ
Зочин [124.158.95.5] 2022-09-26 05:53:42
еэ хүүрээ
Зочин [202.9.46.169] 2022-09-24 04:19:31
Жeнко сонгуулийнхаа ажлыг эхэлж бна даа. МАН үзэхгүй АН дэмжихгүй тул ардчилсан холбооны нэрийг барьж сонгогдох гэж зүтгэхээр шийдэж дээ. Одоо өмнөх сонгууль шиг улсын өмнөөс одон тарааж чадахгүй болохоор АХ-ны өмнөөс батламж гэж цаас тарааж улсын баатар гэж хошгоруулж байх шив дээ. Нөгөө Хүргэн хүү кино шиг Дэмбэрэл зайлуул юм үзээгүй юм болохоор баярлаж л бна лээ гэдэг шиг наашаа харж инээж цаашаа харж шоолж суугаа даа. Жeнко сонгуульд бэлдээд хэрэг бгаа юм уу. Шоронд явах юм биш үү
Зочин [192.82.81.62] 2022-09-24 07:07:56
1990 оны өмнөхийг бодвол МОНГОЛ хөгжсөн байна.Машин нь гудмандаа багтахгүй ,мал сүрэг нь хөдөөдөө багтахгүй , барилга байшин нь хүн явах аргагүй УБтаа шамбааралдаж бөөгнөрөөд .Даанч дарга нар нь арчаагүй өөрсдөө таргалахаа бодоод
Зочин [103.57.95.246] 2022-09-24 03:57:46
Юун баатарын батламж энэ тэр түрүүчийн улсын баатар батүүл чинь бөөн онигоо байхад чинь
Зочин [66.181.160.61] 2022-09-23 21:56:13
Ц.Элбэгдорж нэг удаа танай нам дороос улс орноо явчих чадалтай залуус байна уу гэж сэтгүүлч асуухад Олон байгаа. Тэдэн дороос нэр заавал Х.Баттулга, З.Энхболд нар байна гэжээ. Монголчууд бид мананд төөрөөд явчихаагүй, итгэн сонгосон төрийн түшээд маань шуналын бузарт автчихаагүй үед төрийн болон түмний нүд нээлттэй байжээ. Энэ цаг үед Х.Баттулга шиг хүчирхэг тууштай улс төрч ховорхон. Түүнээс МАН ухаан алдталаа айж ямар сайндаа Үндсэн хуулиа хүртэл баллаж сохолж арчаагаа алдаж байхав дээ. Төрийн сүлд өршөөх болтугай.
Иргэн [150.129.143.243] 2022-09-23 08:59:29
Энэ жонхуу одоо боличихвол яадаг юм бол төр засгийн бүх өндөр албан тушаал хашлаа дээд сургууль ч төгсөөгүй бөх одоо болоо юм биш үү ханаж цаддаггүй хулгайч юмаа тэр их хулгайлсан мөнгөө идээд хэвтэж баймаар юм эсвэл бөөн өр байдаг юмуу аль эсвэл булхай нь илэрч шоронд орчих гээд улс төрлүү зүтгээд байдаг юмуу салж өгдөггүй балай хулгайч юмаа
Зочин [150.129.141.155] 2022-09-23 14:37:57
Зайлуул. Юмны үнэн мөнийг олох, харах нүд тархи чамд байна уу. Монголын ард олонд буяны гараа олон зуун удаа сунгасан, үнэний төлөө тэмцсэн ганц ёрөнхийлөгчөө, тэр дундаа анх удаагаа, нийт ард түмнээс сонгогдож, чадаж байсан, өөр ямар хүн байна... хэлж өгч чих баярлуулаач. Нийт ард түмний үнэлэмжийг муулах эрх, чам мууд байхгүй. Эсвэл чи өөр цустан...
Зочин [202.9.40.16] 2022-09-23 09:28:23
Харвард төгссөн ман гуу хулгайчид төрөөр дүүрэн язганаж бна! Түмний төлөө Баттулга шиг үгүй юмаа гэхэд хуруугаа ч хөдөлгөх сэтгэлгүй !хулгайлсаар!!!!!!!!!!!!!!!!!
Зочин [202.21.126.30] 2022-09-23 08:02:20
Женко нээрээ сэдэв олж сэвж чадах юмаа. МоАХ-д баатар цол өгчихөөд, одоо гишүүдэд нь дурсгалын батламж гардууллаа ч гэх шиг. Нөгөөдүүл нь ч .... ккк таарсан юмнууд
Зочин [124.158.65.152] 2022-09-23 18:42:30
Ардчилалын дайсан байж Жонхуу монголоор тоглож байна. МоАХ нэг л их юм горьдсон хүмүүс.. Холбооныхон Та нар ядаж МоАХ -ныхоо байрны эзэн байж чадаж байна уу? Тэр байр чинь Та нарынх шүү дээ. Байраа зараад 3000 -даа хуваагаад авах ухаан байна уу?. Малуудаа..
Зочин [202.9.47.138] 2022-09-23 07:25:05
Үнэн тэнэгүүд
зочин [78.80.25.212] 2022-09-23 07:24:53
зүгээр л хог новшнууд
Зочин [43.242.242.59] 2022-09-23 07:07:12
ха ха та нар үнэн алиа юмаа