Сөүл хотын оршин суугч эмэгтэйчүүд аюулгүй байдлынхаа төлөө суугаа жагсаал хийлээ
Өнгөрсөн долоо хоногт Сөүл хотын метроны буудлын ариун цэврийн өрөөнд 28 настай залуухан эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тус метроны буудалд ажилладаг байсан хохирогч эмэгтэй орой ажлын цагаа дуусмагцаа халдлагад өртсөн юм. Хүйтэн мэсээр амийг нь зэрлэгээр хөнөөсөн 31 настай Жон Жу Хван гэгч этгээд нь сүүлийн хэдэн жилийн турш хохирогч эмэгтэйг дарамталсаар иржээ.
Гэмт этгээд 2019 онд хохирогч эмэгтэйтэй хамт нэг газар ажиллаж эхэлснээсээ хойш өөртэй нь болзохыг шаардан дарамталж, татгалзсан тохиолдолд биед нь гэмтэл учруулна хэмээн заналхийлдэг байжээ.
Ойролцоогоор 300 удаагийн дарамт, заналхийлэл ирсэн гэж өнгөрсөн оны 10 дугаар сард хохирогч эмэгтэй цагдаад гомдол гаргасанаар хэрэгтэнг ажлаас нь халж, баривчилж байжээ. Гэвч хорьж, саатуулалгүй сулласан байна. Хохирогчийг нэг сарын турш цагдаагийн хамгаалалтад байлгасан ч, ноцтой зүйл ажиглагдаагүй учир хамгаалалтыг нь буулгажээ.Үүний дараа хэрэгтэн дахин эмэгтэйг заналхийлж, мөшгиж эхэлсэн гэнэ.
Аюулгүй байдлыг нь хамгаалахыг шаардсан Сөүл хотын оршин суугч эмэгтэйчүүд суугаа жагсаал хийлээ. Жагсагчид охид, эмэгтэйчүүдэд ээлтэй айдасгүй, тайван нийгмийг бүрдүүлж өгөхийг эрх баригчдаасаа шаардаж байгаа юм.
Болсон явдалд гашуудаж байгаа Сөүл хотын оршин суугчид хэрэг гарсан ариун цэврийн өрөөний ханан дээр “Эмэгтэйчүүдийн амийг хөнөөхөө зогсоо”, “Ажлаа дуусгаад амьд баймаар байна”, “Айдасгүй нийгэмд амьдрахыг хүсч байна” гэх зэргээр уй гашуу, санаа бодлоо илэрхийлсэн зурвасыг цаасан дээр бичин үлдээсээр байна.
Сэтгэгдэл
Уншигч [103.10.21.250] 2022-09-23 10:44:28
Манайхан санаа авмаар юм бна бидний дунд зэрлэг хүмүүс бодсоноосч олон бгаашүү бүсгүйчүүдээ
Зочин [202.9.46.74] 2022-09-23 20:08:32
Эрчүүд нь араатан эмсүүд нь шулам.