Улсын хэмжээнд шатахууны 24-50 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 119368 тонн шатахуунтай байна. Үүнээс А-80 авто бензин 8320 тонн буюу 50 хоногийн нөөцтэй, АИ-92 авто бензин 32059 тонн буюу 24 хоногийн нөөцтэй. Харин АИ-95 авто бензин 4373 тонн буюу 33 хоногийн, ДТ 71366 тонн буюу 26 хоногийн, онгоцны түлшний 45 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62232 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 авто бензин 1,486 тонн, АИ-92 авто бензин 18,182 тонн буюу 19 хоногийн, АИ-95 авто бензин 2,992 тонн буюу 41 хоногийн, ДТ 36,371 тонн буюу 33 хоногийн хэвийн нөөцтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.
Шатахууны нөөцийг бүсчилбэл,
- Баруун бүсэд 15027 тн
- Хангайн бүсэд 6605 тн
- Төвийн бүсэд 27085 тн
- Зүүн бүсэд 8369 тн үлдэгдэлтэй байна.
Манай улс он гарсаар нийт 1,318.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 28.1 мян.тн, АИ-92 автобензин 422.1 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, ДТ 669.7 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, Жет А-1 24.1 мян.тн, бусад 130.4 мян.тн байна.
Сэтгэгдэл