Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ХЭМНЭЛТИЙН БОДЛОГО БА Л.ОЮУН- ЭРДЭНИЙН ТЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцээ тэлж зураад нэг сар хараахан болоогүй байна.Спортын сайд, хотын асуудал хариуцсан сайд гээд шинэ ухагдахуун шинэ сайд нар УИХ-ын танхимаас төрсөн. Гэтэл одоо 2-хон сарын дараа иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Тэдэнд газар хатуу, тэнгэр хол харагдаж байгаа. Ам.долларын ханш өсч, 4000 төгрөгт хүрэх вий гэсэн айдас зөвхөн иргэдэд байна. Бизнес эрхлэгчид долларын өсөлтөөс болж хичнээн их шаталтанд орж буйг тэд өөрсдөө л мэдэж байгаа бас мэдэрч байгаа.

-Баримтыг сануулая. УИХ-ын чуулганы танхимаас Монгол Улсын Хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгний өдөр монгол төр хэмнэлтийн горимд шилжихээ зарласан. Тэрээр хэлэхдээ, “Гишүүд төдийгүй ард түмэндээ үнэн бодит байдлыг хэлэх хэрэгтэй байна. Дэлхийн дахины байдал хурцадмал, зарим орны судлаачдын хэлснээр дайны байдалтай байна. Эдийн засгийн хориг худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хумьснаар дэлхий даяар үнэ өсөж байна. Өмнө нь цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй тээвэр ложистикийн хямрал нүүрлэж байсан бол дайны нөхцөл байдал хүндрэл бэрхшээлийг улам нэмж байна. Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгийн харилцаанаас тодорхой хэмжээгээр таслагдаж, үнийн өсөлт нүүрлэсэн нь дотоод бус гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна.

Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай. ИЙМ УЧРААС НИЙТ АРД ИРГЭД МААНЬ ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИЖ дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна.

Манай улс төрийн хүчнүүд ч энэ байдлын хэт улстөржүүлэхгүй асуудалд бодитоор хандаж, гадаад харилцааны олон тулгуурт бодлогыг хүндэтгэн, хамтын хүчээр нэгдсэн ойлголттой байж энэ бэрхшээлийг давна. Дэлхий даяар донсолгоотой байгаа энэ үед дотроо бужигнаад нийгэмд буруу зөрүү ойлголт өгөхгүй байхыг хүсэж байна” гэж хэлж байв. Түүний хэлсэн үгнээс нэг өгүүлбэрт задлан шинжилгээ хийе. “Төсөв мөнгө хязгаартай. ИЙМ УЧРААС НИЙТ АРД ИРГЭД МААНЬ ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИЖ дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна” гэсэн. Үнэхээр төсөв хэмжээтэй шүү МАН-ын эрх баригчид аа.

Гэтэл та бүхний хэлсэн үг хийсэн үйлдэл газар тэнгэр шиг зөрж байх юм. Гэтэл өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээр ажиллах болсон. Давхар дээлийн хязгаарлалттай холбоотой хуулийн заалт хүчингүй болсон тул Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн сайд нараа Засгийн газар бүл нэмсэн.

Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар тусгасан Засгийн газрын бүрэлдэхүүн болон бүтцийн тухай хуулийг баталсан юм. Хуучин сайд нар болох Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг үргэлжлүүлэн ажиллуулж, уул уурхай, цахим хөгжил, зам тээвэр, эрчим хүч зэрэг салбарыг шинэ сайд нар удирдахаар болсон. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилохдоо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гэх цоо шинэ яам цоо шинэ сайдтай болов.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хотын асуудал хариуцсан сайдаар ажиллахаар томилогдсон.Бол бол 30 жилд анх удаа хотын асуудал хариуцсан сайдтай болсон тохиол байв. Ийнхүү хэвлэлүүд хот хоёр толгойтой болов гэдгийг бичиж эхэлж байв. Үнэхээр цоо шинэ томилгоо шинэ сайд нар тэднийг дагасан бүтэц төсөв, туслах, тог цахилгаан, утас унааны мөнгө гээд зардлууд гарч буй. Хоёр жил үргэлжилсэн цар тахлын хар сүүдэр хараахан арилаагүй байхад айл гэр болж тоглож буй мэт Засгийн газрын данхар бүтэц ард түмэнд хир хэрэгтэй вэ. Гаднаас эрүүл саруулаар харж буй эдийн засагчид инфляциас үүдэлтэй иргэдийн хоол хүнсний асуудал маш том эрсдэл дагуулна. Муу амлаж байгаа юм биш, Монголд анх удаа hunger буюу “өлсгөлөн” болж магадгүй гэж харж буйгаа эдийн засагч Д.Ангар бичсэн байна.

МӨН ЭНЭ УЛСЫН ЖИНХЭНЭ ЭЗЭД БОЛОХ АРД ТҮМЭН ЧИНЬ 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ИПОТЕКЭЭ ТӨЛЖ ЭХЭЛНЭ. ИРГЭДЭД ТЭГЖ ТӨЛӨХ ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭР БАЙХГҮЙ БОЛСОН. Ипотекийн хямрал эхэлнэ гэжээ. Эдийн засгийн нийт эргэлт буурснаар аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал доройтож байна.

Монгол банк буруу үед бодлогын хүүгээ эрс өсгөсөн нь бүр нэрмээс болж банкууд зээл гаргахаа зогсоосон. Аж ахуйн нэгжүүдийн хувьд дампуурлын эрсдэл өндөр байна. Монгол банкны бодлогын хүүний өсөлтөөс болж маш олон компани дампуурах нь бараг тодорхой болж байна… энэ мэт бичээд байвал зөндөө л асуудал байна. Барагдахгүй олон асуудал байна. УИХ, Засгийн газар уг нь дээрх асуудлуудыг л ярьж байх ёстой. Гэтэл хэнийг сайдаар томилох вэ гэдэг нь л илүү чухал асуудал бололтой! Мань мэт нь ч үнэхээр ойлгохгүй юм! хэмээн эдийн засагчид дүгнэж байна. Үнэхээр УИХ-ын даргын хэлсэн хэмнэлтийн бодлого ба Оюун-Эрдэнэ сайдын хэлсэн тэлэлтийн бодлого аль нь оновчтойг МАН-ынхан дотроо эрүүл саруулаар хардаг болов уу...

Сэтгүүлч: Д.Бат-Орших


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.51] 2022-09-25 16:59:25

Үнэхээр сайн ажиллаж байгаа улс төрчид шүү

irgen [202.9.41.132] 2022-09-25 02:54:35

Hortoi mah.diplomgui huuramch diplomtoi turiin terguunuud .bagsh nar yanaa denduu uls orniig dampuuruulj bn.

Зочин [202.126.89.215] 2022-09-24 14:07:42

ES ni olon surguuli tugssun gedgtee asuult bolson shuugiand xariu ugxgui, nuguu shatar ni xudlaaaa yarina, yu. Yarij bgaagaa oilgxgui!!! Iim durakuud ard tumneer togloj bnadaaa

зочин [66.181.176.86] 2022-09-24 13:38:40

хохь чинь гөлөгнүүдээ та нарын сонгосон сонголт

₮зочнд [122.201.21.203] 2022-09-29 06:59:27

гоё хэлсэн шүү хөгшөөн

Зочин [66.181.182.182] 2022-09-24 12:54:09

Шинэ сэргэлт бус, шинэ шинэ уналт нэмэгдэж байна.

Нямсүрэн.Д [202.21.109.74] 2022-09-24 02:26:54

Дотоод өөрийн гэсэн олон оо байг, хэд хэд үйлдвэртэй болмоор байна. Дотоодын янз бүрийн үйлдвэр л бий болгомоор байна. АЖЛАА ХИЙ АЖЛАА ХИЙ АЖЛАА ХИЙ.

Зочин [192.82.81.62] 2022-09-24 06:55:20

Бид ийм эргүү галзуу ,осолд орчихсон гацаа хүмүүсийг сонгоод байх юм.ГАЙХАЛТАЙ

Зочин [192.82.81.62] 2022-09-24 06:52:53

Энэ 2 хоер тал руу зүтгээд байдаг.Э/З аа тэлнэ гээд 10 их наядыг зах зээлд оруулж хэдэн ч яам шинээр байгуулж бүр олимпизмийн яам байгуулав Харин нөгөөх нь мөнгөө томруулж/зуун мянгат сая төг хэвлэнэ гэснээ / Хэмнэлт яриад эхлэв.ГАЛЗУУ ХҮМҮҮСИЙН ЦУГАРАЛ юм уу даа..Мөнгө нь ОЙЛЫН ЦААСНААС ХЯМД БОЛЖ БАЙХ ЮМ.

Иргэн [66.181.191.86] 2022-09-24 01:38:19

Битгий худалаа дэлхийн пмаар далимдуулаад бай!!!!!!! Бид Дотоодоо аж үйлдвэр хүнсний үйлдвэрээ идэвхжүүлж доривтой ажил хийгээч !!!!!!худалаа бүх зүйл коронтой холбож болохгүй .!!!!!!!Та нар л суудалаа худалдаад суугаад байна. !!!!!!Хийх ажил их байна шүү !!!!!Чадахгүй бол Огцороч!!!!!!!Ард түмэн 500.мянгаа яаж мхүргэх вэ - нарилаад ч хүрэхээ байлаа арай ч дээ Та нар !!! Та нар ажилаа 1сар 500 мянгаа ааад амьдраад үз !!!!!!бас автобусаар өвөл явж үз!!!!!Тэгвэл амьдрал мэднэ - !!!!!!!!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.