Нийгмийн даатгалын дараах үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой

Aдмин / Нүүр

Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан үзүүлж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байна.

Тухайлбал:

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар харах, хяналт тавих, хэвлэн авах,
  • Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах,
  • Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах,
  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах,
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах,
  • Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах,

Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх

Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан жилээр тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх зэрэг үйлчилгээг иргэн Төрийн үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia.mn болон e-mongolia аппликэйшн (Үйлчилгээнүүд - Нийгмийн хамгаалал Даатгал), Даатгуулагчид зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ болон "нийгмийн даатгал" аппликэйшнээс авах боломжтой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.