НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ЗАРЛАГА 62 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ
Монгол Улсад нэг өрхийн дундаж орлого цар тахлын өмнө буюу 2018 онд 1.2 сая төгрөг байсан бол 2021 онд 1.6 сая болж 37.3 хувиар нэмэгдэж байжээ. Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 2018 онд 1.2 сая төгрөг байсан бол 2021 онд 1.4 сая болж 20.8 хувиар нэмэгджээ.
Энэ үзүүлэлтийг 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар тооцоолж үзжээ. Ингэхэд өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0 хувь) мянган төгрөгөөр буурчээ.
Харин нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0 хувь) мянган төгрөгөөр тус тус буурчээ. Эдгээр нь үнийн нөлөөллийг арилган тооцсон дүн юм.
Сэтгэгдэл
зочин [103.26.194.2] 2022-09-25 15:54:07
Энэ тэнэг, буруу, худал тоогоо ядахдаа нийтлэхгүй байвал дээр биш үү? эсвэл ард иргэдийг доромжлоод, дээрэлхлээд, тохуурхаад байгаа юмуу? Бодит байдлаас хол зөрүүтэй ийм тоо гаргадаг статистикийн газрыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж, цалинжуулж байх шаардлагатай юу? Хэтэрхий хоцрогдсон /20-30 жилээр/, социалист арга аргачлалаасаа статистикийн газар салах болоогүй юу?
Зочин [192.82.73.32] 2022-09-25 08:08:04
Энэ яахаараа ийм худлаа тооцоо гаргадаг байнаа. Маанаг амьтан
иргэн [122.201.19.66] 2022-09-25 08:03:50
76 хулгай луйвараа зогсоовол зүгээр бна
Зочин [202.179.24.11] 2022-09-24 11:29:03
Тэтгэвэр дээр хэдхэн юм нэмээд бусад бүх юмны үнийг бүгдийг өсгөж, ард иргэдээ элгээр нь мөлхүүлж байдгаа болих цаг болоогүй юу? Ер нь тэтгэвэр нэмж жүжиглэдгээ зогсоовол таарна.
Иргэн [66.181.189.176] 2022-09-24 09:24:17
Юу донгосоод худалаа яриад байдаг бна.!!!!!!!Бид 500мянгаар амьдардаг 500 мянга дээр нэмж баыж нэмнэ биз дээ.!!!!!!!500 ч хоолондоо байрандаа --өөрдийгөө гүрийлгэж бж хүргэж байна.!!!!!!!!Саарал ордоныхониыг бодсон юм уу хачин худал юм хийгээд амьдрахаа болиоч !!!!!!!!