Төрийн албан хаагчийн эзэмшвэл зохих ур чадварын талаар сургалт боллоо

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-аас тус газрын албан хаагчдад иргэндээ ээлтэй хотын төрийн албан хаагчийн эзэмшвэл зохих ур чадварын талаар сургалт зохион байгууллаа.

Уламжлал болгон зохион байгуулдаг тус сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг оролцож, “Дэлхийн хүчирхэг хотуудын индекс”, “Хөгжилд хөтлөх төрийн албан хаагч”, “Төрийн албаны шинэтгэлийн зарим асуудал” дэд сэдвүүдээр лекц уншив.

Түүнчлэн улс орон, бүс нутгийн эдийн засаг, улс төр, соёлын гол төв, бүс нутгийн болон олон улсын харилцаа холбоо, бизнесийн чухал зангилаа болсон дэлхийн метрополисуудын орчин үеийн хөгжлийн чиг хандлага, түүнд нийцсэн төрийн албаны хүний нөөцийн бодлогыг манай улсад хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай холбон тайлбарласан юм.

“Хотын стратегийн хүрээлэн” олон улсын судалгааны байгууллагаас “Дэлхийн хүчирхэг хот”-ын индексийг эдийн засаг, судалгаа хөгжил, соёлын харилцаа, амьдрах чадвар, хүрээлэн буй орчин, хүртээмж зэрэг зургаан шалгуур үзүүлэлтээр тодорхойлдог байна. Энэхүү индексээр дээгүүр байранд жагсаж буй хотуудын жишгээс үзэхэд тухайн хотод ажиллаж буй төрийн албан хаагчид тодорхой ур чадварын шаардлагыг эн тэргүүнд хангах ёстой байдаг ажээ.

Сургалтын төгсгөлд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, уг хуульд саяхан оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүний ач холбогдол, үр дагаврын талаар тодорхой жишээ, баримттайгаар ярьж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дэвшүүлсэн төрийн бүтээмжийн сэргэлт, төрийн албан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ойрын болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.


Сэтгэгдэл

зочин [103.26.194.2] 2022-09-25 15:48:08

Яана аа, энэ Баатарзориг гуай одоо 60 гаруй настай болсон уу? бага ангийн багш хүн үү? Тэтгэвэрт нь гаргаач ээ. Төрийн албан хаагчдад ур чадвар гэж юу заагаад байгаа юм бол оо? Угаасаа төрийн албан хаагч болохоосоо өмнө ТА-ны шалгалт өгөөд тэнцсэн хүмүүс гээ биз дээ? гэтэл Баатарзориг гуай одоо гэнэт юу заагаад байгааг огт ойлгосонгүй. эсвэл 220000 гаруй ур чадваргүй төрийн албан хаагч шалгалтанд тэнцүүлчихсэн юмуу? Уг нь 80000 гаруй төрийн албан хаагчтай байхад хүнд суртал арай бага, ур чадвартай ч байж дээ, одоо нил хүнд суртал, төрийн байгууллага руу орохоосоо ч хэцүү, оронгуут загнаж хашгичсан тушаасан аймаар ууртай хүмүүс угтдаг биз дээ? ээ бүү үзэгд минь

1 [202.131.251.98] 2022-09-26 02:56:58

Үнэн. Олон нийтийн сүлжээгээр л худлаа дүр эсгэж, ажил хийж байгаа нэр зүүхээс өөр Төрийн албаны зөвлөл чадамжгүй, Төрийн албаны тухай хууль, тус зөвлөлөөс баталсан журмаа хүртэл баримталдаггүй, хууль, журмаа зөрчиж, ганц өргөдөл, гомдол ч шалгаж өгч чаддаггүй ш дэ. Чадваргүй албан тушаалтныг хэдэн ашиг сонирхолын зөрчилтэй албан тушаалтантай нийлж, хууль зөрчиж албан тушаалд томилоход нь тус дэм хүргэж хамтарч ажиллаж л чадна. Өөр хийж хэрэгжүүлдэг ажил байхгүй, Энд тэнд ажил хийсэн худал дүр эсгэж явж яадаг байнаа. Үлбийсэн, дарга нарт тал засахаас өөр чадах юмгүй Баатарзориг ажлаа хийж чадахгүй бол залуучуудад байраа тавьж өгөөд тэтгэвэртээ гармаар юм.

Зочин [66.181.179.219] 2022-09-25 08:54:49

КККК ХҮН ГАЦААЖ АВИЛГА АВАХ СУРГАЛТ БОЛ ЗҮГЭЭР Л ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ТӨРМӨЛ ШҮҮ

анх [122.201.19.66] 2022-09-25 08:00:09

бүх хүнээс шалгалт авч бж мэдлэгийг нь шалга

Gal [202.126.88.181] 2022-09-24 14:21:36

Tvriin alband baigaa abilgaa l arilgachikh Tvriin alband baigaa khvnii bolobsrol medlegiin shalgachikh.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.