УЛС ТӨРИЙН УГЖНЫ ХУРГА
Эх нь эндэж хаврын хахирт харангадах шахсан нялх хургыг угжиж, шовхолж, шордуулж өвсөнд хүргэнэ. Харин Монголын улс төрд үүнтэй төстэй нэг үзэгдэл байна. Энэ бол Улс төрөөр дамжиж эрх мэдэл, эд баялгийн түүчээ эгнээнд багтах хүсэлтэй төмөр зүрхтэй, төгрөг, доллароос өөр юм харж чаддаггүй байж, эдийн засгийн том онол ярьсан баагийнууд их олширчээ. Бараа үйлчилгээний эдийн засгийн ойлголтоосоо хэтрээгүй, улс төрчид хөгжлийн эдийн засаг гэх энгийн ойлголтыг ухамсарлах хэмжээнд сэтгэлгээ нь хөгжөөгүй байна. Товчхондоо энгийн үгээр Улс төрийг амьдрах хэрэгсэл, баяжих арга зам гэх мэтийн бүдүүлэг, гаж ойлголтоор сэтгэж дагаад тэргүүнд нь нийт ард түмний үндэсний язгуур эрх ашгууд байнга ноцтой зөрчигдөх үзэгдэл гаарсан.
Хөгжлийн эдийн засаг гэж юу вэ?
Хөгжлийн эдийн засгийн гол зорилго нь дэлхийн хүн амын 2/3-ын материаллаг амьдралыг дээшлүүлэхийн тулд гуравдагч ертөнцийн эдийн засгийг сайтар ойлгож, танин мэдэхэд туслахад оршино. Эдийн засгийн хөгжил = эдийн засгийн өсөлт+өөрчлөлтийг багтаана. Хөгжлийн үйл явцад эдийн засгийн өсөлтийг бодвол чанарын хэмжигдэхүүнүүд чухал үүрэгтэй. Эдийн засгийн хөгжлийг “бүх нийгмийн системийг урагш чиглэсэн хөдөлгөөн”-өөр тодорхойлж болно. Хөгжлийн эдийн засгийн ухаан хэдийгээр эдийн засгийн ухааны бусад хэсгүүдийн ойролцоо ойлголт, зарчмуудыг шууд буюу хувиргасан хэлбэрээр ашиглах боловч шинжилгээний өөрийн арга барилыг түргэн бий болгожээ. Хөгжлийн эдийн засаг ухаан нь өргөн хэмжээний асуудлыг хамаарна. Үйлдвэрлэлийн хомс нөөцийг үр өгөөжтэй ашиглах, тэдгээрийн тогтвортой өсөлтийг хангахын зэрэгцээ эдийн засаг, нийгэм, улс төр, зохион байгуулалтын механизмыг судална. Хөгжлийн эдийн засгийн ухаан нь улсын идэвхтэй үүрэг, эдийн засгийн шилжилтийн асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааны зохицуулалтыг чухал хэрэгслүүр хэмээн авч үздэг. Хөгжлийн харьцуулсан түвшнүүдийг хэмжих нь үнэхээр төвөгтэй статистикийн арга замаар, ординал хэмжээсээр нэг улс нөгөөгөө бодвол илүү хөгжсөн болон амьдралын стандартын өсөлтийн түвшний ялгааг тайлбарлах, боломжтой гэж үздэг. Харин кардинал хэмжээсийг өндөр хөгжсөн нэг улс нөгөөгөө бодвол хэд дахин, эсвэл хэдээр илүү хөгжсөнийг гаргахдаа хэрэглэдэг.
Хөгжлийн үндсэн 3 зорилго
- Амьдралыг тэтгэгч бараа, үйлчилгээ болох хүнс, орон сууц, эрүүл мэндийн хамгаалалт, аюулгүй байдлын хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хүрэлцээтэй байлгах.
- Орлогын өсөлтийн зэрэгцээ ажлын байрны өсөлт, чанартай боловсрол, соёлын болон хүмүүнлэгийн үнэт зүйлд ихээхэн анхаарах талыг хамрах амьдралын түвшний дээшлэлт.
- Бусад хүмүүс Улс орноос хамааралт байдал, захирагдах байдлыг сулруулахын тулд эдийн засаг, нийгэм дэх сонголтын өргөн бололцоог хувь хүн нийгэмд олгох.
Хувийн болоод зөвхөн өөрсдийн хүрээллийнхэнд хэт давуу байдал олгож нийгмээсээ тасрагчид буюу Улс төрийн угжны хурганууд яваандаа шордож хөхөж өссөн, Улсын төсвөө ч тоохоо больж эх орныхоо газар нутаг, баялгийг харийнханд зарж, ашиг олоод хаа нэгтээ гэр бүлээрээ талийж одох санаархал нь өрвөлзөнө. Сүүлийн 30 гаруй жилийн Монголын Улс төрийн үндсэн чиг баримжаа ч яг ийм гажиг, харгис хэрцгий явж ирлээ. Тэдэнд нийгмийн эмзэг хэсэг, иргэдийн амьдрал ядуурал хоцрогдол хамаагүй. Эх орноо, элгэн олон монголчуудаа чонын аманд орхиод өөрсдөө жаргалын зам хөөх юм хуна хэмээн эндүүрч суугаа богино бодолтон, буруу зүстнүүдэд хожим ирэх хэдэн үеийн үйлийн үр нь бага тусаасай гэж хүсэх л үлдлээ. Ташрамд үйлийн үр хэмээх шударга ёсны зам мөрийг шинжлэх ухаан хүртэл судлан тогтоогоод хүний үйлдсэн үйл хөдлөл, хэрэг явдал цаашдынх нь болоод үр хүүхдийнх нь ирээдүйд нөлөөлөх хэмжээнд хүрч мэдэхээр. Иймээс Улс төрийн угжны жижиг хургыг өвсөнд оронгуут нь сүрэгт хөнгөлөлгүй тавьж үл болох ажээ. Тэд тун хорлонтой.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:42
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:42
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Иргэн [103.57.93.50] 2022-09-26 03:03:39
Монголд хоёр янзын мал бий. Эдийн засгийн үндэс болсон мал сүрэг байна. Аль ч учраа олохгүй нам дагасан хүн- мал сүрэг байна. Мал байсан бол заазанд явуулах юмсан гэдэг хөгшдийн үг үнэтэй ажээ. Намын хуулиа сайжруул.
Зочин [64.119.20.153] 2022-09-26 00:57:38
МАН-ЫН МАЛУУДЫГ СОНГОСОНТҮМЭН ОЛНЫ ХОХЬ НЬ
Zochin [66.181.180.40] 2022-09-26 00:34:07
Pop zasag turiig yaaj udidhig haruullaa... suuliin 30 jild hamgiin chadvargui zasag gej boddog
Obuna [103.87.255.66] 2022-09-26 00:14:55
Orgiliin Ganbaatariin ber, ESaid Ouynerdeniin Obuna zereg turd baij bolomgui olon nohod bna daa ene hundsun sedeviig unshuulah yumsan daa
Зочин [192.82.82.75] 2022-09-26 12:45:22
Нэмэргүй. Тэд нар уншаад ч ойлгохгүй