Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр давхар зорчиж болно

Д.Тулга / Нүүр

Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хурааж авсан байдаг. Гэтэл 2022 оны есдүгээр сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталжээ.

Тодруулбал иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгө болон umonney картаараа давхар хураамжаа төлж болох боломжтой болсон гэсэн үг.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас асуухад "Карт хөгжүүлэгч газар нь төдийлөн хөгжүүлэлтээ хийж чадахгүй байгаа учраас хайрцаг байршуулаад бэлэн мөнгөөр хураамжаа төлж болохоор болсон. Umoney картыг хэрэглээнээс халсан гэж ойлгож болохгүй. Хэсэг хугацаанд хөгжүүлэлт хийтэл ийм журам хэрэгжинэ. Мөнгө хураадаг хүн ажиллахгүй. Харин лацадсан бэлэн мөнгөний хайрцаг байршуулах болно” гэв.

Нэмэлт: Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулан үйлчилж эхлэх хугацааг тогтоох аж. Мөн өмнө хурааж авсан 1200 хайрцгаа буцаан ашиглах юм байна.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.85] 2022-09-29 13:00:57

карт болон бэлэн мөнгөөр зорчдог болбол ядахдаа жолооч шууд завшдаг мөнгөний тал нь байгууллагад очдог болно одоо бол хэтэрхий завшдаг жолоочийг камерт бүрэн тусга гэхдээ мөнгө авдаг гарыг нь шүү нүүр царай бие нь биш мөнгө өгдөг авдаг хэсэг

Зочин [202.9.47.5] 2022-09-29 12:19:47

картаа цэнэглүүлэх гэхээр банкны карт уншихгүй гэх юм. Тэхээр хүмүүс жолоочид бэлэн мөнгө өгөхөөс өөр яахав дээ. Тэнэг тэнэг шийдвэрээр ажилладаг шүү бид

зочин [66.181.179.176] 2022-09-28 14:51:30

Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчдог болчихвол хүнээ булаацалдаад нөгөө хэдэн автобус нь раллид оролцож байгаа юм шиг аймаар давхидаг, уралддаг болоод, зорчигчид нь бөмбөг шиг явдаг аймшигт жишиг рүүгээ дахин шилжих байх даа? яана аа?

зочин [139.5.219.246] 2022-09-27 08:37:53

Уул нь зорчигчоос аваж буй тээврийн орлого нийтийн тээврийн зардлыг нөхөх, цаашид хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой байлтай. Манайд бол жолооч нар нь иргэдээс бэлэнээр мөнгө хусна, дээрээс нь цалингаа голон голон авна. Үр дүнд нь нийтийн тээвэр сэм дампуурсаар....

зочин [103.26.195.246] 2022-09-27 05:11:58

Хайрцагт хийсэн мөнгийг зөвхөн жолооч нар нь л шууд өөрийн болгон авах байх даа? Ингээд нийтийн тээвэр улам үр дампуурах юм байна даа, зайлуул, яана аа? Дэвшилттэй сайн сайхан зүйлс, техник технологиос МАН яагаад дандаа ухардаг, устгадаг вэ? Картаар зорчих нь зөв шүү дээ, юун бэлэн мөнгө вэ?

Зочин [124.158.95.5] 2022-09-27 03:24:12

карт хэн ч хэрэглэхгүй л болох байх даа. 200 аар явах болно доо

Зочин [192.82.80.20] 2022-09-27 00:18:13

Бэлэн мөнгө автобусны жолооч нарыг тэтгэх боломж уу? Угаасаа жолооч нар өдөртөө 800-1000000 ийн орлоготой буудаг гэсэн шүү одоо ч бүүр баллах юм байнадаа

Зочин [202.126.89.160] 2022-09-26 08:02:54

Автобусны жолоч нар "ХИМСААДААД баяжих нь .Автобусны жолооч болдог юм бил үү...


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.