Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ирэх сард бэлэн болно

Aдмин / Улстөр

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов. Хурлын эхэнд салбарын яамд болон аймаг, орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагаас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой, үйлчилгээний жагсаалтыг урьдчилсан байдлаар танилцууллаа. Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 23, Боловсрол, шинжлэх ухааны яам 15, Зам, тээврийн хөгжлийн яам 20, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 11 ажил, үйлчилгээг тус тус хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой гэсэн судалгаа гаргажээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Танилцуулгаас харахад 2022 оны урсгал засвар, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд зарцуулсан нийт 12 их наяд төгрөгийн 7.3 их наяд төгрөгийн өртөг бүхий тендерийг зохих сонгон шалгаруулалтын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлсэн байна. Цаашид оновчтой зохицуулалт хийж, энэ үзүүлэлтийг өсгөх хэрэгтэй.

Мөн “Засгийн газраас төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх замаар төрийн оролцоог оновчтой болгох, суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавьсан. Тиймээс тогтоолын агуулга, зорилгыг бүх шатанд хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.