ӨНӨӨДӨР:“Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлэг болно

Aдмин / Нүүр

Есдүгээр сарын 28-нд болох үйл явдлын тойм:

09.30 цагт “Корпорайт конвеншн центер”-т Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Олон улсын эрчим хүчний чуулган” “Эрчим хүчний шилжилт” сэдвээр болно. Холбоо барих утас: 80044850, 89014850, 77003010

11.00 цагт ЭМЯ-наас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлнэ. Утас: 99741854

11.40 цагт Төрийн ордны баруун хаалган дээр Ардчилсан Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлнэ.

14.00 цагт Дэлхийн банкны байранд (“MCS Плаза”-гийн 4 давхарт) ОУВС-ийн ажлын хэсэг хэвлэлийн хурал зарлаж байна.

14.00-16.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-ын байранд “Глоб Интернэшнл төв” ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, Цахим хөгжил харилцаа холбооны яам, АТГ-ын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлнэ. Мөн "Глоб Интернэшнл төв"-ийн хуульч Б.Пүрэвсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар нар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийн мониторинг”-ийн дүнгээс танилцуулна. Утас: 99170361, 99128391


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.