АРДЧИЛЛЫН ХӨРС АРЧИГДАХАД ТУСГААР ТОГТНОЛ, ТУГААРЫН ЭРХ ЧӨЛӨӨНД ХОРТОЙ

Aдмин / Улстөр

Ардчиллыг аврахын тулд түүнийг судлах, хөрсжүүлэх хэрэгтэй. Монголд ардчилал хэрэггүй социализм сайхан гэх явцуу ойлголтыг ямар нэг хэлбэрээр тараах нь цэл залуу 30 настай хүүгээ хөсөр хаяж 100 настай өвгөнийг асарч тойлоод сэтгэлээ зогоо гэх шиг боломжгүй хэт дэвэргэн ойлголт мөн. Ардчиллын алдаа оноо амжилт ялагдалд хамт байсан эрх чөлөөний түүчээлэгчид аяндаа монголын түүхэн зорилтот тулгуурласан чөлөөт хүчирхэг улс орныг цогцлооход нэгэнт ардчиллын зарчим хамгийн боловсронгуйг ойлгоцгоож байна. Ардчилал хэмээх үг улс төрийн намын ч аль нэг улс төрчийн ч эсвэл ямар нэг бүлэлглэлийн ч биш гурван сая монголчуудын амьдралын хэв маяг юугаар ч солимгүй үнэ цэн.

Ардчиллынхаа үнэн нүүр царайг бодит судалгаагаар дүгнэсэн Д. Жаргалсайхан гуайн нийтлэлийг тоймлон хүргэе.

Ардчиллын нүүр царай

The Economist cэтгүүлийн дагнан судлах нэгжээс (EIU-Economist Intelligence Unit) дэлхийн улс орнуудын ардчиллын индексийн (үзүүлэлтийн) тайланг 14 жил дараалан гаргаж байна. Тус индекс нь орон бүрийн ардчиллын төлөв байдлыг 0–10 оноогоор үнэлж: 8-10 бол бүрэн ардчилсан (full democracy), 6-7.9 бол гажсан ардчилалтай (flawed democracy), 4-5.9 бол хос дэглэмтэй (hybrid regime), 4 хүрэхгүй бол дарангуйллын дэглэмтэй (authoritarian regime) гэж дөрөв ангилдаг.

2020 оны байдлаар дэлхийн 167 улсаас дэлхийн хүн амын 8.4 хувь нь амьдарч буй 23 орон бүрэн ардчилсан, 41 хувь нь буй 52 орон гажсан ардчилалтай, 15 хувь нь буй 35 орон хос дэглэмтэй, 35.6 хувь нь буй 57 орон дарангуйллын дэглэмтэй ажээ. Дэлхийн хүн амын гуравны нэгээс их хүн дарангуйлагчтай оронд, тэдний ихэнх нь манай урд, хойд хөршид оршин сууж байна. 2020 онд АНУ оноо нь буурсан, Ази тивээс Япон, Өмнөд Солонгос, Тайвань бүрэн ардчилсан ангилал руу дээшээ, Франц, Португаль хоёр гажсан ардчилал руу доошоо шилжжээ. Хонгконг, Эл Сальвадор хос дэглэмтэй ангилал руу гулсчээ.

Харин Монгол Улс энэ тайланд 6.48 оноогоор 167 орноос 61, бүс нутагтаа 10-т жагсаж, гажиг (flawed) ардчиллын ангилалдаа гацсан хэвээр байна. Гажиг ардчилал гэх энэ ангилалд чөлөөт ба шударга сонгуультай, иргэний суурь эрх чөлөө баталгаажсан хэдий ч хэвлэл мэдээллийн эрх чөлөө зөрчигддөг, улс төрийн оролцоо сул, улс төрийн соёл төлөвшөөгүй орнууд багтдаг.

Монгол Улс 2014-2016 онд ардчиллын индексээр хамгийн өндөр буюу 6.62 оноо авч байжээ. Тэгэхдээ сонгуулийн явц ба олон ургалч байдал (electoral process and pluralism) болон иргэний эрх чөлөөт байдал (civil liberties) зэрэг шалгуураар хамгийн өндөр оноог авч байв. Тэгвэл 2020 онд сонгуулийн явц ба олон ургалч байдлаар 0.42, иргэний эрх чөлөөт байдлаар 1.48 оноогоор тус тус буурчээ. Харин улс төрийн оролцоо, улс төрийн соёл зэрэг шалгуурыг 0.56 болон 0.63 оноогоор ахиулжээ.

Шүүх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон улс төрийн эрх мэдэл асар их хөрөнгө мөнгөтэй этгээдүүд, банкны болон том компаниудын эздийн гарт төвлөрсөн учир авлига газар авч, олон том гэмт хэргүүд шийдэгдэхгүй явсаар байгаа. Ийм нөхцөл байдалд иргэдийн улс төрийн оролцоо огцом дээшлэхгүй л юм бол Монгол Улсын ардчиллын индекс одоо буйгаасаа дээшлэх боломжгүй.

Нэгэнт ардчиллын замыг сонгоцгоон төлөвшүүлж яваа бид хэрвээ нийгмийнхээ ололт амжилтаас гэнэт ухрах юм бол монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал гаднаас илэрхийлэх их гүрний сонирхолд идэгдэж аюул учрах юм.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.75.46] 2022-09-28 13:29:49

Хүний юмыг хөрслүүлнэ гээд 30 жил Явлаа ардчилал гэдгийг аль грек ромын үеэс улбаатай Бидэнд юу өгөв Эрх нь хэтэрсэн авилгалч хуулиа уландаа гишгэгчидтэй боллоо хэрэгтэй хэрэггүй юм сараачигч гуай

Зочин [192.82.82.95] 2022-09-28 12:51:10

Нэг кинон дээр гардаг даа...малынх нь үс нь гадгаш харсан байдаг бол , эзнийх үс дотогш харсаншүү юмдагуудаа гэж...

Энх [103.229.123.169] 2022-09-28 11:56:27

Монголд 99 сая малтай.түүнээс 3 сая гаруй нь хоёр хөл дээр ээ алхадаг

Зочин [192.82.81.62] 2022-09-28 09:11:13

Яг одоо төрийг аль нам барьж байгааг сэтгэгдэл бичигчид ойлго.Монгол байх эсэх тухай юм.МАН засаг бариад өрөнд оруулж ,доллар тэнгэр ниссэн үед би бид үгээ хэлэх ,үзэл бодлоо илэрхийлэх эрхийг.ардчилал гэдэг юм

Зочин [202.9.47.146] 2022-09-28 07:25:05

Нэрээ нууцалгүй хөлсний сэтгүүлч та энэ хорвоод байхгүй ардчилал гэгч хийсвэр зүйлээр гэнэн ард түмний тархийг угаах хэрэггүй. Ардчиллын ард мөнгө банк санхүүгийн эзэд еврейчүүд байдаг. Тэд цагаачлал даяарчлал нэрийн дор хүн төрөлхтнийг захирч боолоо болгохыг зорьж байна. Ардчилалд хошуурах нь хавхан дээрх үнэгүй бяслаганд хошуурч байгаатай адил юм.

Mgl [178.115.63.71] 2022-09-28 06:24:05

Hahahaha. Ardichilal genee!? Luiwar Hulgaich Heel hahuuli, Huchin dee awtagdsan ene Mongol iig ardchilsan oron gehuu! Jinhen baliar Mafia tai. Buh muu muuhaig hiideg. 3 han say hun amaa tejeej chadahgui bas deerees n 90 say maltai Altan deer suusan Guilgachinguud!! Mgl hezeech uudluhgui!

Худлаа тоонд битгий найд, [139.5.216.216] 2022-09-28 07:16:59

Монголд 90сая мал байхгүй ш дээ. Малчид малынхаа тоогоо хөөрөгдүүлж, улмаар банкны зээлийн барьцаа болгож ашиглаж ирсэн. Жинхэндээ 60 сая мал байгаа юм уу, үгүй юу?

Иргэн [66.181.178.228] 2022-09-28 05:51:29

Монголд ардчилал байхгүй ардчилалийн нэр барьсан АН нэртэй женко ,хүзүүгүй ,бах мэлхий,зи, цагаан толгойтой салга гэх мэтийн хулгайчид ардчилалийг булшилсан гүйцээ

Зочин [202.55.188.44] 2022-09-28 04:33:00

Иргэдийн улс төрд оролцох оролцоо ,идвэхи маш бага байгаа нь үнэн. Манайд хэлбэрдсэн,дотоод агуулгандаа хүрээхгүй "ардчилал" байна


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.