ӨНӨӨДӨР: Бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа татварын асуудлаар мэдээлэл хийнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ЭХ, НЯРАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

09:00 цагт: ЭМЯ, НҮБ-ын ХАС-ын дэмжлэгтэй молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид, ЭНЭҮТ-ийн удирдлага, ажилтан албан хаагчид оролцоно. Утас: 99991630

БШУЯ

10:00 цагт: Цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаар 401 тоотод хэвлэлийн хурал хийнэ.

“MILLENIUM” ПЛАЗА

10:00 цагт: "Тогтвортой хөгжлийн зорилт ба Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн харилцааг дэмжих нь" зөвлөлдөх уулзалт болно. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчид, ЭМЯ-ны удирдлагууд болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцоно. Утас: 99741854

“КОРПОРЭЙТ” КОНВЕНШН ЦЕНТР

11:00 цагт: Кино урлагийн зөвлөлийн ажлын албанаас хэвлэлийн хурал хийнэ. Уг хэвлэлийн хуралд Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал болон олон улсын кино наадмуудад оролцсон, шагнал хүртсэн уран бүтээлчид оролцоно. Утас: 88640544, 88777688

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”

11:30 цагт: Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа татварын асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаа иргэдийн төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.