НИЙГМИЙН АНГИ ДАВХРААНЫ ЯЛГАРАЛ УЛАМ ХОЛДОХ ХЭРЭЭР СЭТГЭЛГЭЭ НЬ Ч ДАГААД ХУВЬСДАГ
Хөлийн ул бол алхах явах, гишгэхэд зориулсан хүний газар эхтэйгээ холбогдох чухал эрхтэн тогтолцооны нэг. Ул гишгэж гэмээ нь толгой орших нь ч туйлбаргүй. Харин улдах гэвэл морь малын ул нимгэрч явж гишгэхэд төвөгтэй болох нөгөө утгаараа ул шагайх, мууг нь үзэх гэх утгыг агуулдаг бол зарим нутагт “ул” гэдэг хуучин хамжлага, харц ардыг нэрлэх ба тэд байнга морь унаж, гутал өмсөж чадахгүй үгээгүй учир цагаан сараар тавагийн идээгээ хүртэл хөлийн ул хэлбэртэй боовоор засах, баяд ноёд язгуур угсаагаараа өөр тул дөрвөлжин хавсайгаар идээлэх ёс хүртэл байжээ.
Харин хэрхэн ямар аргаар төрийн эрхэнд очсон нь бүдэг тодорхойгүй мөртлөө сүүлийн гуч гаруй жил эх орон ард түмнээ улдуулсан эрх баригчдын төлөөллүүд амьжиргааны баталгаажих түвшин доогуур иргэдээ улны гэх мэтээр доромжилж нэрлэж хэвлэлээр хээв нэг зарлах нь ааг бяраа багтааж ядсан баячуудын амьсгаа, янцаглал уур цангаа барьж дийлэхгүй байж ядахын илэрхийлэл болчихлоо.
Нийгмийн анги давхрааны ялгарал улам холдох хэрээр сэтгэлгээ нь ч дагаад хувьсдаг.
Үүнийг зохиолч, нийтлэл Б. Номин-Чимэд:
...манай давхраажилтад ноцтой хэдэн гажиг байдаг. Тийм гажиг байгаа учраас л энэхүү "Улны" гэдэгт эмзэглэн эсэргүүцэж байна. Бас нийгэмд үл ойлголцол, бухимдал тасрахгүй, хөгжил сааранги байсаар байгаа. Ямар гажиг байна вэ гэвэл?
- Нэгд, давхраажилтын доод түвшний хүрээ хэмжээ цочирдмоор өргөн. Хүн амын 37 орчим хувь нь буюу зуун хүн тутмын 37 нь ядуу болон ядуувтар. Хамгийн хачирхалтай нь энэ үзүүлэлт огтхон ч хөдөлгөөнгүйгээр бараг гучин жил болчихсон. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 10-21 хувьд хэлбэлзэж байдаг.
- Хоёрт, бусад оронд оюуны элитүүд, баялаг бүтээгчид нь дээд давхаргадаа ихэнхдээ багтдаг бол манайд санхүү, хөрөнгийн луйварчид, хулгайчид улс төрийн бүлэглэлтэй үгсэн толгой дээр гарчихсан. Үнэнхүү хөлсөө урсгасан нь цөөн. Ийм үзэгдлийг манайд "Түрүүний бөөс толгойд гарна" гэж ёжилдог. Ийнхүү оюун санааны, ёс суртхууны шалгуургүй нөхдүүдийг дээд давхаргадаа залчихсан учраас л хууль гууль болдог, өм цөм хусдаг, хулгай луйвар гаардаг, төр хүчгүй болдог, ард түмнээ "улны" гэж үздэг. Нэгэнт л тэд зүй ёсны элитүүд биш учир байгалийн жам гажиж буй хэрэг. Тиймээс зөрчил тасрахгүй, нийгмээрээ бухимдаад, бас хөгжихгүй гацаад байгаа.
- Гуравт, манайд буй нийгмийн давхраажилтын бас нэг гажиг нь энэ гажигаа засах гэж оролддоггүй, учир нь үүнийгээ гажиг гэж хардаггүй, зүй ёсных гэж үздэгт байгаа юм. Учир нь засвал жамын дагуу өөрсдөө буцаад өөрсдийн төрөлх гутлын түрүү рүүгээ унах учир одоо олж авсан улс төр, санхүүгийн эрх мэдлээ хязгааргүй үргэлжлүүлэхийг бүхий л боломжоороо хичээдэг.
Энэ удвал тэгээд коммунизм шиг нуран унана. Өөр систем гэж байхгүй учир хэрвээ нурвал улс үндэстнээрээ л сүйрнэ. Ийм л юм болчихоод байгаа. Үүнийг системийн гацаа, хямрал гэдэг. Бид системийн хямралд орчихсон... Хэмээн оночтой тодорхойлжээ.
Толгойд гарсан “ул сэтгэхүйтэн” төрд олшрох тусам улсын тусгаар тогтнолд туйлын хортой. Социализмын он жилүүдэд “сэхээтний төөрөгдөл” гэж сонин үзэгдэл гарч, улс төрийн нөлөө бүхий хүмүүс үүнд хамрагдаж хэлмэгдэж байжээ. Гэхдээ бас ч гэж эрүүл төөрөгдөл байв. Учир нь буруу, зөрүү дарангуйллын дэглэмийг зад шүүмжилж чадсан ухаалаг, сэхээлэг хүмүүсийн хүчин зүтгэл шинэчлэл өөрчлөлтөд хөтөлсөн ч биз. Харин эдүгээгийн баячуудын элийрэл хэтэрхий тэнэглэх шинж хэлбэрийг агуулснаараа мэдлэг, боловсролгүй эдийн шуналтнууд улс төрийн явцуу хуйвалдааны аргаар төрд шургалж, улмаар нийгмийнхээ өвчлөл, сэтгэхүйн доройтлын шалтгаан болжээ. Авилгалын үр үндэс, хорт ургамал мөд эрх зүйн эрүүл шинэчлэл, шударга оношлуурт өртөгдөн төр цэвэрших нь цаг үеийн шаардлага, олон түмний хүсэл эрмэлзэл юм.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:37
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:37
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
иргэн [103.57.94.234] 2022-09-29 06:18:28
Эрх баригч МАХ намд шургалсан луйварчид Монгол орон монголын ард түмнийг 100 жил дарлан мөлжиж.тархи.оюун санааг нь хар тамхи мэт хордуулан мунхруулж байна’
Зочин [124.158.69.70] 2022-09-29 04:08:12
LUIVARCHIN AVILGACHID BOLON ZALILAN HIIJ BAIGAA HIISEN HUMUUST GISHGEH UAZARGUI BOLJ BAIGAA SHUU
zochin [103.10.22.226] 2022-09-29 02:14:56
teneguud yahab turin ergelt l garna biz muu nudarganuud sunuh bailgui
Нямсүрэн.Д [202.21.109.74] 2022-09-29 01:29:52
Ард түмнийг ихээхэн доромжлох гэдэг нэгэн цагт өөрийн төлж дийлэхгүй лай ланчиг болно шүү! Төрийн толгойд гарлаа одоо яадаг юм ямар хамаабайсан юм гэж бодож байгаа бол нэгэн цаг гэнэгүй байсан ард түмэн мэдээд ихээр эргүүлж авна Өөрий чинь удам судраас гэдгийг сайн санаж яв.
Ха хаха [173.79.219.27] 2022-09-29 01:09:13
Жинхэнэ улнууд чинь ард түмнийдээр гарагчид биш үү
Зочин [202.9.47.146] 2022-09-29 00:31:47
Орк монголчууд 32 жил тэдэнд улны хүмүүс гэдгээ харуулчихаад биднийг доромжиллоо гээд тэнэгтээд байх юм.