Төмөр замд гарсан ослын үр дагаврыг арилгаж хөдөлгөөнийг нээлээ

Aдмин / Нүүр

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд барьж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх рельс, төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харьяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан.

“Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүрийн машинч, туслах машинч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоож, хурд хэтрүүлснээс осол гарсан гэж урьдчилсан дүгнэжээ.

ЗТХЯ-ны төлөөллөөр ахлуулсан “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК -ийн хамтарсан сэргээн босголтын баг газар дээр нь шуурхай хийж, богино хугацаанд ослын үр дагаврыг арилган, гол замын хөдөлгөөнийг өчигдөр 21. 07 цагт нээлээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.185.109] 2022-10-01 05:34:07

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛД БАРЬЖ БУЙ ЗАМД БИШ АШИГЛАГДАЖ БУЙ ЗҮҮНБАЯН-ТАВАНТОЛГОЙН ЗАМД ГАРЧЭЭ,ЯГ ЭНД ХУРД ХЭДЭЭР ТОГТООГДСОН БАЙСАН,ГАЛТ ТЭРЭГ ХЭДЭН КМ/ЦАГ ХУРДТАЙ ЯВЖ БАЙСАН,ШУЛУУН ЗАМ УУ,ТАХИР ТОЙРУУ ДЭЭР ҮҮ,СУМАН ШИЛЖҮҮЛЭГ ДЭЭР ҮҮ,ЗАМ СУМАНД ГЭМТЭЛ БАЙСАН УУ ГЭЭД ХАРАХ ЗҮЙЛС БАЙДАГ,ЭНЭ ЗАМЫГ ЗҮГШРҮҮЛЭЭД ХҮЛЭЭЖ АВСНЫ ДАРАА АЧААНЫ ГАЛТ ТЭРЭГ 90КМ/ЦАГ ХҮРТЭЛ ХУРДТАЙ ЯВАХ ЁСТОЙ БОЛОВ УУ,ОДОО ЯГ ХЭДЭЭР ТОГТООН ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН ТЭЭВЭР ХИЙЖ БУЙ ЮМ БОЛОО,ХЭРЭВ ГАЛТ ТЭРЭГ ТОГТООГДСОН ХУРДАН ДОТОР ЯВЖ БАЙГААД ЗАМААС ГАРСАН БОЛ МАШИНЧ СОГТУУ БАЙСАН Ч ЗАМААС ГАРАХ ЁСГҮЙ,МАШИНЧ СОГТУУ БАЙЛАА ГЭЭД АВТОМАШИН ШИГ ГАЛТ ТЭРГИЙГ ЗАМААС ГАРГААД ТУУЧИХГҮЙ Ш ДЭЭ,ЗАМААС ГАРГАЯ ГЭСЭН Ч ГАРАХГҮЙ,2 РЕЛЬС ЗҮТГҮҮР ВАГОНЫГ ЧИГЛҮҮЛЖ ЯВУУЛДАГ ҮҮРЭГТЭЙ ЮМ,ТЭГВЭЛ ЭНД ЗАМ,СУМ ТОГТООГДСОН ХУРДАНД ТЭНЦЭХГҮЙ ГЭМТЭЛТЭЙ БАЙСНААС ЗАМААС ГАРСАН ГЭЖ ҮЗНЭ,СОГТУУГААР АЖИЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ГЭЖ МАШИНЧИД ЗАХИРГААНЫ А/Х АВНА.БУРУУТАН НЬ ЗАМ,ТҮҮНИЙГ ТАВЬСАН,АРЧИЛДАГ КОМПАНИ,ХҮМҮҮС БОЛНО,ХЭН НЬ БУРУУТАЙГ САЙТАР СУДАЛЖ,ШИНЖИЛЖ ТОГТООНО

зочин [66.181.179.250] 2022-09-30 12:29:04

Стандарт шаардлага хангасан зам барьж байгуулж чадсан юм уу? Дарга нар тууз хайчлаад л, мандтугай ура гээд л байсан биз дээ? Яагаад ийм осол гарч байгааг ерөөсөө ойлгосонгүй. Цаашид яах вэ? осол гарах уу? Энэ замаар ачаа тээвэр хийж болох уу? Тийм боломж бий юу? Цаашид суудлын галт тэрэг зорчих боломж бүрдэх үү? Энэ замыг барьсан гээд зарим хүмүүс хөдөлмөрийн баатар болоод шагнуулаад байсан уу? Зам бол шоуны ажил арай биш байх даа?????

зочин [103.229.120.27] 2022-09-30 03:37:45

Одоо машинистуудаа эрүүл мэндийн үзлэгт сайн оруулаарайдаа!!! Эвдүүлээд, засуулаад татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо болиороо

Зочин [203.23.199.221] 2022-09-30 01:57:36

Сайн ажиллаа. Шинэ замын суман шилжүүлэгийн хэсгийг анхаарах хэрэгтэй юм байна

Зочин [103.57.94.214] 2022-09-29 16:16:18

Зам тавьж чадахгүйгээ мэдэв үү. Хэдэн км.цаг хурдтай явах зам бэ.. залгаасгүй гээд байсан.

буурал [139.5.217.33] 2022-09-29 14:48:47

болж л дээ. санасныг бодоход ажилласан ажиллаж.

Зочин [139.5.218.191] 2022-09-29 12:37:13

ачаалал даахгүй л зам юм


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.