ХЭНХЭГ ТУСАХ ХЭМЭЭХ ИДЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАГСАД

Aдмин / Улстөр

Улсаа бар болтол хөг­жүүлсэн ард түмнүүд өөртөө нэгэн сорви үлдээжээ. Тэр сорви ул мөрөө арилгах гэж төдийлөн хичээдэггүй агаад ерөнхийдөө зөнд нь хаясан мэт санагддаг. Япон, Солонгос, Хятад, Орос үндэстнүүд маш их өлсөж амьдардаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд увуу цувуугаар өлсгөлөнгийн проблемээсээ нэн тэргүүнд салж, улс орон нь хөгжин дэвшиж, гэдэс цадсан ч сэтгэл нь цадаагүй хэвээрээ бяцхан дутагдалтай. Ялангуяа манай дорнынхон өөр зуураа "Будаагаа идэж амжсан уу?, будаа олж идэж чадав уу?" ч билүү тийм сул үгнүүд байнга ярьцгаадаг нь бидэнд их анзаарагддаг. Турж үхсэн амьтны сүнс л гэж ийм байдаг байх гэмээр.

Том том дайны хөлд хамгийн их нэрвэгдэж байсан Оросын ард түмний хувьд арга ч үгүй юм даа. Идэж уух юм, түлээ түлшээ мөн ч сайн базаана даа. Харин шавар оромжинд шахалдсан суурин тариачдын зүдүү уламжлалыг бодвол нүүдэлчид идэж уухын төлөө төдий л ач холбогдол өгч байсангүй. Хожим дэлхийн II дайны дараагаас монголчуудын амьдралын чиг хандлага өөрчлөгдөж өвөлд зориулсан идэж уухын их аянд хамрагдацгаасан. Нүүдэлчид өрнө дорно аль алиныг нь дуурайж суурин амьдралд шилжицгээсэн боловч баялаг хурааж хөрөнгөждөг нийгэмтэй учраагүй харамсалтай явдал өнө удаан үргэлжилсэн билээ. Тэгсэн мөртлөө гэм халгүй хүнс тэжээлийн асуудал дээр зориудын хомсдол нүүрлэж түүнийг нь ч олигтой шийдэж чадалгүй олон он жилийг өнгөрөөжээ. Яваандаа нийт ард түмэн зөвхөн идэхийн төлөө амьдарсаар байгаад таардаг боллоо. Одоо ч олон хүний сэтгэхүйд "Мөр бүтэн гэдэс цатгалан" бол болоо гэх хандлага байсаар л байна. Саяхан болтол ихэд өлсөж явсан хангуг хүмүүс тэр бяцхан хонхроосоо бялууртлаа хүнсээр хангах асуудлыг дор нь шийдээд цаашид нийт ард түмэн нь зөвхөн идэхийн төлөө биш хөгжлийн дараагийн алхамдаа орцгоосон. Эртээ урьдын мартагдаад буй хаа нэг их бага хэмжээгээр өвлөгдөн үлдсэн хамтдаа хооллох, идэж уух сэдэл нь өнөөдөр хөгжлөө дагаад эрүүл мэнд эмчилгээний чиг зорилготой, үгүй ядаж тансаг зоог сонирхох гэж л ресторанд очдог болжээ. Тэгвэл угийн ходоод хоосон зовлонгоосоо эрт ангижирсан өрнийнхөн, барууныхан хэзээний баян хоосонгүй өлөв долов хийхээ больж алив зочинтойгоо "цай ч үгүй царай ч үгүй" харьцаад сурчихсан нь олон юман дээр анзаарагддаг. Аяга кофе өмнөө барьчихаад өчнөөн жил уулзаагүй нөхөртэйгээ юм яриад суугаад байдаг кинонууд бишгүй үзсэн.

Манайхан болохоор "Алив хоол цай, хонь гарга, ид уу, амьтан муу хэлнэ..." гээд эхэлдэг. Нийгэм улс төрийн бухимдал уур хилэнг намжаахын тулд төр засаг ард түмнээ тайтгаруулахын тулд байсгээд л баяр ой тэмдэглэж, гурил будаа, шөлний хонь бэлэглэцгээдэг. Монгол ёс заншилд хүүхэд хооллох, насанд хүрэгсдэд зориулан хүлээн авалт зохиохоор нийтээр ихэд баярладаг ба том буянд тооцогддог. Хожим хариуд нь ходоодоороо сонгуулийн санал хураалтанд оролцож ямааны хорхог үнэгүй идүүлсэн хүний төлөө саналаа өгцгөөх нь энүүхэнд аж.

1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үе үнэндээ хэсэгхэн хугацаанд үргэлжилсэн юм. Жил гарангийн турш улсын дэлгүүрт давснаас өөр хүнсний бараа үзэгдэхээ болиход олон хүн сэтгэл санаагаар унаж, уур хилэн нь бадарцгаасан. Харин түүнээс ч ноцтой сургууль соёл, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд дампууран хаалгаа барихад ашгүй ажил хий гэж зовоохоо болилоо гээд баярлалдсан гээч. Өнөө цагийн эрх баригчид, улс төрчид сайн нэр зүүх аргаа амархан олцгоосон. Тэр нь ердөө л хэн илүү их ууж идэх асуудал дээр санаа тавьсан, бодлого боловсруулсан нь хожиж байна. "Буян"-гийн Жагаа "Бүсээ чангалаад ажил хий" гэж хэлээд сонгуульд нарим ялагдаж байхад Гүндалай анх бие дааж нэр дэвшиж байх үедээ нэг сарын турш тогоо дүүрэн хоол чанаж орж ирсэн болгонд үнэгүй аяглаж өгсөөр байгаад ардчилсан хүчнээс ганцаараа ялчихаж билээ.

Хөдөлмөрчид цалин мөнгөө шаардан ажил хаях, жагсаал цуглаан зохиоход төдийлөн цочрохгүй. Харин хоолноос татгалзаж өлсгөлөн зарлалаа гэвэл сандралдаад явчихна. Улс орны стратеги, аюулгүй байдал, хөгжлийн олон тулгамдсан асуудлуудыг бүхэлд нь тоймлоод ажиглаад байхад нэн тэргүүнд мах, сүү, гурил будаа, чихэр жимсэнд хамаг анхаарлаа хандуулцгаадаг. Тэгэхээс ч өөр аргагүй. Хүмүүсийг жаахан өлсөөгөөд ажил хийлгэж, сургалт боловсролд дайчлах юм бол хоолтой газар бараадаад гэр орноо, эх орноо ч хаяж мэднэ шүү.

Орон сууц, засмал зам, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйг дараагийн ээлжинд орхиод давын өмнө мал аж ахуй, газар тариаланг бүх л улс төрийн хүчнүүд хөхиүлэн дэмжиж өндөр оноо авцгаалаа. Залгуулаад сургуулийн хүүхдүүдэд үдийн цай үнэгүй өгч баярлуулав. Эрээнээс төрөл бүрийн эрүүл эсэх нь чухал биш хүнснүүдийг зөөн цутган цатгаж өгсөн чинь дэлгүүрүүд идэх юмаар дүүрч бялхаад, шил шилээ дарсан гуанз цайны газрууд нээгдэн тоогоо алдав.

Африкийн хэд хэдэн оронд дандаа л тохиолддог тэр өлсгөлөн гээч юм манай эх орон хийгээд бидний эргэн тойронд сэтгэл зовоохоор хурц асуудал биш баймаар л харагддаг. Өнөөдөр яаж турахав, жингээ барьчих арга юу байна гэсэн шинэ проблем нийгмийн бүх л давхаргынханд хамаатай болчихлоо. Одоо идэж ууж ханасан бол цаашдаа хамаг олсон ашиг орлогоо хоолонд зарцуулдгаа багасмаар байгаа юм. Монгол үндэстэн намхан нуруутай, навтгар хамартай атлаа маш их таргалсан, гүзээ ихтэй болцгоожээ. Хот хөдөөгүй тааралдах таних танихгүй хүн бүр эр эмгүй лухайн бүдүүрснийг хэн ч хараад нөгөө ядуурал чинь тэгээд хаана байгаа юм гэж асуух дээрээ тулаад байна. Цайллага баяр ёслолгүй өдөр гэж байхаа больж ширээ дүүрэн салат, бууз, айраг, архи пивоор өдөржин нэгнийгээ шахаж бордон тэрнийгээ жаргаж байна гэж тун айхтар эндүүрцгээх юм даа.

Энүүхэн зуур хотоос гараад Тэрэлж орчим ороод салхинд гараад ирэхийн хооронд түрүүвчинд байгаа мөнгөнийхөө ихэнхийг замдаа хүнсний дэлгүүрээс идэх юм хиам аваад дуусгачихаж байгаа юм. Тэгээд зорьж очсон газар дээрээ ирэнгүүтээ хоолоо бэлдээд, хоолоо идэх гэсээр байтал өдөр өнгөрч буцах болчихож. За тэр архи дарсыг бол энэ удаа ярилгүй өнжөөд байгаа ш дээ. Ингэхэд бид яах гэж юуны төлөө амьдарч байгаагаа ойлгохоо байх нь.

Монгол Улсыг хөгжүүлэх нэн тулгамдсан ажил төрөл гэж юу байна гэвэл төр засаг, олон нийт бүх нийтээрээ Өмнөговь явцгааж Оюутолгой, Таван толгой дээрээ очицгоон, төмөр болон засмал замаа бушуухан барих, эрчим хүч газрын тосоо үйлдвэрлэх, зэс, төмрөөс баяжуулсан боловсруулсан бүтээгдэхүүн гаргах, эдгээртэй хамаатай төрөл бүрийн дадлага туршлага, сургалтууд л ид өрнөж баймаар юм. Мах, гурил, төмс гурваа бэлдэж байгаа нь энэ гээд улс орон даяар аль өнгөрсөн хоёр гуравдугаар сараас эхлэн дуулиан татуулан одоо төдөн хувьтай, цавуулаг нь, цаг агаар нь, ингэчихлээ гээд бусдад огт хамаагүй дэмий юм ярьцгаагаад хөдөөгүүр тэнээд ажил хийдэг албан тушаалтан олдохоо байлаа. Цаад эцсийн зорилго нь жижигхээн ашиг сонирхол, шалихгүй улс төр л яваа. Ургацын далай, мал өвөлжилт хэмээн шоудацгааж буй нь Хотол олныг доромжилж идэхийн төлөө амьдарч байгаа мэт харагдуулж байна. Орчин цагийн хүний идэж уудаг хүнс тэжээлээ улс орнууд тоотой хэдхэн фермер компанидаа даатгаад орхичихсон харагддаг. Бусад уламжлалт мал аж ахуй, газар тариалан, ан агнуур, шувуу галууны тухайд бол тухайн үндэстний хобби, урлаг жуулчлалын чиглэлээр хөгжүүлдэг болохоос бидэн шиг амь амьдрал нь ч биш юм билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.131.240.54] 2022-10-10 07:32:24

Манай улс баян ,Монгол хүн хичнээн жил ч ажил хийхгүй явсан өлсөж үхэхгүй та муусайн битгий балайр

сараа [202.126.89.103] 2022-10-02 07:58:17

зов юм бичжээ

Зочин [203.91.115.52] 2022-09-30 14:13:34

Амьдралаас тасарсан юм бичихийн. Тэгээд бөөн алдаа. Ямааны боодог, хонины хорхог. Хүн идэхгүйгээр яаж амьдрах вэ? Ганцхан социалист нийгэмд л "Хэрэв бид комунизмтай золговол бүх дэлгүүрт хоол хүнс бараа таваарыг үнэгүй түгээх ба харин хүн өөрөө гэгээрч дэлгүүрийн лангуун дээрээс бараагаа ямар хэмжээгээр авахаа өөрөө ухамсраараа тогтооно" гэдэг байсан. Комунист онолоор бол алив хүн хангалттай хөдөлмөрлөөгүй бол тэр бараа, бүтээгдэхүүнийг хэрэгцээт хэмжээгээр авах гавьяагүй гэж үзэх ёстой бөлгөө. Ажил хийгээгүй өнжсөн бол хоол байсан ч идэхгүй байх маягийн юм. Гэтэл хүн ингэж чадах уу, бодит амьдрал дээр? Ямар ч боломжгүй шүү дээ. Хүн бол байгалийн амьтан. Чингисийн монголчууд ч тухайн үед хоол хүнс, малын бэлчээрийн асуудлаас болж л аян дайнд мордсон. Грекүүд, Персүүд, Викингүүд, Загалмайтнууд, Инкүүд бүгд л ийм шалтгаанаар дайныг өдөөсөн. Ганцхан хоол тэжээл гэж нэрлэдэггүй. Бараа таваар, бэлчээр, эд баялагийн төлөө. Бид капиталист нийгжмд амьдарч байна. Хүн бүр идэх хоол өмсөх хувцасн

Зочин [203.91.115.52] 2022-09-30 14:17:29

ыхаа төлөө зүтгэх эрхтэй. Зөвхөн хуулийн хүрээнд гэсэн цор ганц шаардлага тавигдана. Харин олсоноо юундаа зарцуулна, амьдралын ямар хэв маяг баримтална хэнд ч падгүй. Улс орны хөгжлийн төлөө биш өнөө маргаашийнхаа хоолны төлөө амьдрах нь бас л хүний эрх. Татвараа л төлөх ёстой. Түүнээс нийгмийн даатгал заавал төлөх албагүй. Намын гишүүн байх албагүй. Авилгачин болох үүрэг хүлээгээгүй.

Зочин [103.229.122.145] 2022-09-30 09:57:18

Америкчуудыг идэх таргалалтаар тэргүүлдэг гэсэн тэр сэдэвээр бичилдээ, хадуураад таван толгой болоод явчхын. Эднийд нэг галзуу залуу юм бичиж өгөөд байдаг шинжтэй залуу сосорбарам байх

Зочин [202.179.26.41] 2022-09-30 08:38:09

Буруу жолоотой хуучин япон хүний унаж байгаад хаясан приус болон бусад машин худалдан авахад сүүлийн 3- сард 400 сая доллор зарсан гээд статистикийн мэдээ гарсан байна Гэтэл хотод бөглөрөөд явж болохгүй бухимдацгаагаад байгаа биз Энэ үнэн байдал нь бид ямар сул дорой төр засагтай , ямар орк хүмүүс вэ? Гэдгийг харуулж байна

0000 [192.82.75.211] 2022-09-30 07:01:56

ОДОО ЭНЭ ХЭЦҮҮ ЦАГТ БИД НОГООН МӨНГӨӨР АРИЛЖЭЭ ХИЙХЭЭН БОЛЧОХ ТЭГЛЭЭ ГЭЭД МОНГОЛЧУУД ӨЛСӨЖ ДААРЧ ҮХЭХГҮЙ МОНГОЛ ОРОНЫГ ҮНДСЭНИЙ МАЛ АЖ АХУЙ НЬ ХЭДЭН ЗУУН ЖИЛ ТЭЖЭЭГЭЭД ИРСЭН ХОЙШОД Ч ХЭЦҮҮ ЦАГТ ТЭЖЭЭНЭ ГЭРЭЭН БАРИЖ ТУХЛАН НЭХИЙГЭЭН ИЛДЭЭД ДЭЭЛ ХИЙЖ ХҮҮТЭНД ХӨРӨХГҮЙ МАЛЫН МАХ СҮҮ ЦАГААН ИДЭЭ АНГИЙН МАХ ЖЭМС НОГОО ГЭЭД БҮХ ЗҮҮЛЬ БАЙГАЛ ДЭЭО НЬ БЭЛЭН БАЙНА ХӨЛӨГЛӨН УНААД ХААЧ ХҮРЭХ АДУУН СҮРЭГ НЬ БАЙНА МОНГОЛЧУУД БИД ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХООСРООД ӨЛСӨЖ ДААРЧ МӨХӨХӨД ЯМАРЧ АЖИГҮЙ АМЬДАРААД ҮЛДЭХ ЧАДВАРТАЙ ҮНДСЭНИЙ АЖ АХУЙТАЙ АРД ТҮМЭН ЮМ ШҮҮ

эх [192.82.74.180] 2022-09-30 06:44:59

цадхад цагаан хурагны сүүл хатуудна гдг л болоод бн.хүүхэд бхд зөвхөн толгой цувдайгаар өвөлждөг бсн айл мэдэх юм.харин одоо хүүхдүүд нь хичнээн сайн явж бн.юмханаар юм хийдэг. одоо залуус идэх хоол,өмсөх хувцасныхаа төлөө л явж бгаа санагдах юм.анх шийртэй нэхий хараад их л харамсаж блээ.шийрийг хүүхдийн хувь л гдг сэн.

Иргэн [202.9.41.129] 2022-09-30 03:56:08

Ядуу , өмсөх юмгүй өлсөж өссөн ноход цадаж ханахгүй. Монголыг цөлмөж байна.

Зочин [202.9.46.78] 2022-09-30 04:56:08

Нийтээрээ тиймэрхүү.

м [202.9.46.71] 2022-09-30 03:11:57

ямарч баялаг бүтээхгүй нам дагасан өлөн хичнээн удаанч хамаагүй бөгс цүнхэээ эр эмгүй долоогсод бүх салбарт орж хулгааа хиихээр яаж монгол дэлхиин хөгжилтэй улс болохвээдэээ малуудаааа

Зочин [192.82.75.211] 2022-09-30 07:03:16

ЯГ ҮНЭН ЯГ ҮҮНЭЭС Л БОЛООД БИД ӨӨДЛӨХГҮЙ БАЙГАА ЮМ

Зочин [203.23.199.221] 2022-09-30 02:26:48

Яг үнэндээ бид 1990 оноос хамаагүй баян болсон.Улам баяжих болтугай.

Зочин [192.82.68.189] 2022-09-30 05:00:03

1990 оны өмнөхийг бодвол бид бас баян болсон.Үнэн .Гэхдээ үүнэс илүү хөгжил байх байсан уу гэвэл байсан.Яагаад ашиглаж чадаагүй вэ.Хуучин нийгмийн тогтолцоогоо бүрэн нурааж чадаагүй учраас ухарч цахлаад улдаж цовхчоод хуучин сайхөн байсан гэж гөрдөөд хөгжиж чадаагүй юм аа. 202.9.46.71 ийн бичсэнтэй санал 100% нийлж байна.Цүнх баригчид нам дагасан мэдлэггүй нөхөд хөгжилийг хойш нь чангааж байх юм.Ямар ч чадваргүй нөхөд ажил аваад нурааж унагаад өөрсдөө баяжаад байна даа

Зочин [202.9.46.78] 2022-09-30 02:27:35

Улам ядуурсан.

ММ [202.21.97.242] 2022-09-30 02:08:31

ГЭНЭН, ЧАДВАРГҮЙ, ТЭЖЭЭВЭР АРД ОЛОН ЯДУУ ХЭРҮҮЛЧ БАЙХ ЮМ...

Зочин [192.82.70.10] 2022-09-30 06:13:42

Дээр нь дэндүү атаархуу, өөрөө биш бол бусдыг болгож тавьдаг хоосон ам. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг сургаал үг хэдийнээ хэрэггүй болжээ. Харин энэ нийгэмд хичээгээгүй нь хичээснээсээ илүү үнэлгээтэй

Зочин [202.9.46.78] 2022-09-30 00:25:00

Орк монголчууд дээд доодгүй бүтээлч биш нэгдмэл биш. Дээд доодгүй идэж ууж завшихийн төлөө амьдрагсад.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.