“Татвар нэмэх нь хувиараа бизнес эрхлэгчдэд том дарамт болж байна” гэв

Aдмин / Нүүр

Татварын хувь хэмжээг нэмсэн нь хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт учруулж буй талаар бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос мэдээлэл хийлээ. Ирэх оны төсвийг боловсруулахдаа Сангийн яам хувь хүмүүсийн орлого хэмжээнээс хамаарч татвар нэмэх зохицуулалтыг суулгаж өгсөн. Хувийн татварыг хуулийн төсөлд суулгаж өгсөнийг хувиараа бизнес эрхлэгчид эсэргүүцлээ.

Энэ үеэр түр хорооны тэргүүн Д.РААЖАВ "Монгол Улс нь зах зээлийн чөлөөт эдийн засагтай улс. Төр засгаас хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийлдэг. Харамсалтай нь, эдийн засгийн энэ хүнд үед татвар нэмэх нь хувиараа бизнес эрхлэгчдэд том дарамт болж байна.

Татварын албанаас энэ сарын 22-ны өдрөөс хувиараа бизнес эрхэлж буй иргэдийг дуудаж, орлогын тайлангаа авч ирэхийг шаардсан. Мөн татварынхан цар тахлын хугацааны бүх дансны гүйлгээ авч ирж тайлагнахыг хувиараа бизнес эрхлэгчдээс шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын төсвийг боловсруулахдаа татварт өөрчлөлт оруулж, 10 сая бол 10, 15 сая 15 хувь, 20 саяас дээш бол 20 хувийн татвар авах зохицуулалт хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болох нь" гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.75.211] 2022-09-30 06:48:11

ЦАЛИНГИЙН ТАТВАР ДЭНДҮҮ ИХ БАЙНА ТАТВАР АВААД ТЭР МӨНГӨӨР ДАРГА НАР ШИРЭЭ САНДАЛ БАЙР САВААН ТОХЖУУЛААД ИДЭЖ УУЖ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ХЭТ БАЯЖААД АРД ТҮМЭН АЖИЛААД БАЙДАГ ЯДУУРААД БАЙДАГ ЯААХ ВЭ АРД ИРГЭДЭЭ ХАРААД СУУГААД БАЙХ УУ

б [66.181.160.127] 2022-09-30 05:39:17

жирийн монголчууд хэзээ ч баяжихгүй юм байна оо


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.