Монгол, Хятадын хилийн боомт ирэх сарын 01-07-ны өдрүүдэд ажиллахгүй
БНХАУ-ын Үндэсний баяр аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болно. Баярын өдрүүдэд хоёр улсын авто замын боомтууд амрах юм байна. ГХЯ-наас тодруулснаар Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2022 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд амарна. Харин Замын-Үүд, Гашуунсухайт авто замын боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарч, аравдугаар сарын 4-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллахаар Хятадын талтай тохиролцжээ.
“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний баярын өдөр авто замын боомтууд амарна хэмээн заасан байдаг.
Сэтгэгдэл
ЖАН [202.21.109.8] 2022-10-02 09:23:06
Хятад хаах юм байна, муусайн хятадаар яахын гээд унгас алдаад байсан, хилээ хаахаар нь санаад сүйд үү нээлгэж яахнав
Irgen [203.91.115.50] 2022-09-30 04:24:52
Uu yadargaa baraa irehgui yadaj baihad haana ch geh shig