Энэ оны IV улиралд багтаж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ олгоно

Aдмин / Нүүр

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2022.09.28/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,
  • Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,
  • Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,
  • Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Гочоосүрэн [103.10.22.72] 2022-10-03 02:23:42

Цахим гэрчигээ яаж авах/бүртгүүлэх/-г тодорхой хэлээд өгнө үү! Эсвэл цахимаар бүртгүүлэх үү?

Мгл [139.5.219.142] 2022-10-01 13:09:13

Яаж ийгээд иргэдээ шулах л арга сэдэх юм да. Цахимдахаар түгжрэл буурдаг юмуу?

Зочин [66.181.161.41] 2022-09-30 11:01:38

Шаана биз муусайн хулгайч нар Сумъяабазар А бүсэд барилгын зөвшөөрөл өгөхгүй гээд байсан . Өөрийн намын Чойжилсүрэндээ Чингис зочид буудлын барилгыг нураагаад байшин барих зөвшөөрөл өгсөн биз дээ

Zochin [66.181.161.12] 2022-09-30 04:54:34

Ийм тэнэг юмнуудаар удирдуулах гэж

Зочин [66.181.161.86] 2022-09-30 03:28:18

Цахим гэрчилгээтэй боллоо гээд түгжрэл буурдаг бол гоё л байна мөнгө идэх арга л юм да

УЛНЫХАН [202.179.25.4] 2022-09-30 02:08:48

УЛСЫН ДУГААРАА УЛАНДАА ГИШГЭХ ҮҮ ДЭ

Зочин [203.17.23.221] 2022-09-30 01:16:19

Цахим боллоо гээд түгжрэл буурах уу? Сүхбаатар гэдэг хүний мөнгө идэх арга л болох байхдаа хөөрхий


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.