С.БЯМБАЦОГТ: ДАРХАНЫ ЗАМЫН АЖЛЫГ ШАХАЖ ЧАДВАЛ НЭГ УРСГАЛ ХОЁР ЭГНЭЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ АРАВДУГААР САРД НЭЭХ БОЛОМЖТОЙ
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дорноговь аймагт вагон замаасаа унасан осол гарлаа. Ослын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн шөнө Дорноговь аймагт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги Мандалын чиглэлд барьж буй төмөр замд ачаа ачсан “Монголиан транс ложистик” компанийн вагон замаас гарч унасан. Дээрх өртөөнөөс 75 километрийн зайд буюу Хулангийн шанд хэмээх зөрлөг дээр энэхүү осол гарсан. Энэхүү галт тэрэгний цуваанд нийт 17 вагон явж байсан.
-Монголчууд өөрсдөө барьсан төмөр зам чанаргүй, аюулгүй байдал хангаагүй зам барилаа гэх шүүмжлэл олон нийтийн дунд байна. Салбарын сайдын хувьд та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Төмөр зам чанаргүй баригдсан гэж үзэхгүй байна. Мөн уг осол замын чанараас болж гарсан гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар ирээгүй. Уг ослын урьдчилсан дүгнэлт гарсан. Осол гарсан вагонд гурван хүн явж байсан гэж хэллээ. Эдгээр гурван хүний хоёроос нь согтолтын зэрэг өндөр гарсан байна лээ. Нөгөөтэйгүүр хурд хэтрүүлсэн байж болзошгүй байгаа. Зүүнбаянгаас Ханги Мандал руу барьсан төмөр зам бол монголчууд өөрсдөө богино хугацаанд хямд өртгөөр барьсан зам. Уг замыг энэ ондоо багтаагаад Улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна. Одоо энэхүү төмөр зам дээр туршилтын тээврүүд хийгдэж байна.
-Нийгэмд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний талаарх мэдээллийг сонирхох боллоо. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-RFID гэх системийг бид нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг системийг нэвтрүүлснээр зам тээврийн зарим асуудлыг шийдчихэж байгаа юм. Тухайлбал, замын пост, товчоогоор нэвтрэхдээ иргэд, жолооч нар төлбөр төлдөг. Зарим томоохон баяр наадмын үед төлбөр авах цэгүүдэд түгжрэл гацаа үүсдэг. Үүнийг шийднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, галын хайч сунгаж, гараар төлбөр авдгийг болиулна. Ингэснээр төлбөр авах цэг дээр үүсдэг түгжрэл арилна. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй болно. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн цахимжуулна. Ингэснээр бүх тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд хамруулах боломж бүрдэнэ. Мөн жолоочийн хариуцлагын даатгал төгөлдөржиж, зам тээврийн ослын хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулдаг болох юм. Тиймээс энэхүү асуудлаар саяхан Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхантай уулзаж RFID системийг түргэн шуурхай нэвтрүүлэх чиглэлээр санал солилцож ойрын үед ажил хэрэг болгохоор тохирсон байгаа. Ер нь бол цахим цаг үед үйлчилгээний шийдэл” үхэр тэрэг” шиг байж таарахгүй.
-Дарханы замын ажил яг одоогоор ямар байдалтай явагдаж байна. Ирэх сард уг замыг бүрэн нээнэ гэж мэдээлсэн. Одоо яг хаана, ямар ажил хийгдэж байна вэ?
-Дарханы замын ажил маш сайн хурдацтай явагдаж байгаа. Саяхан бид газар дээр нь очиж, ажлын явцтай танилцсан. Очно, танилцана, шалгана гэж хэнд ч хэлсэнгүй хэл чимээгүй очоод газар дээр нь яваад үзэж харлаа. Ямар ч байсан дотоодын цементийн үйлдвэрүүдтэй шуурхай хамтран ажилласны үр дүн гарч цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болсон. Энэ ажилд том дэм болж буй цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуд болох Монцемент ХХК, Налгар түшиг ХХК-ийнхандаа баярлалаа гэж хэлье.
Гүйцэтгэгч компаниудад уртасгасан цагаар ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ажил овоо эрчимжиж байна. Өнгөрсөн сарын сүүлээс хойш шинээр 45 км замын хөдөлгөөн нээгээд байна. Одоо Аглагийн хийд салдгаас Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтөлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлдээд байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал нэг урсгал хоёр эгнээний хөдөлгөөнийг аравдугаар сард нээх бодит боломж байна. Бид төлөвлөгөө, гүйцэтгэл, чанар, үр дүн гэсэн тулгуур дөрвөн зарчмыг баримтлаад, мөрдөөд, хэрэгжүүлээд энэ эрчээ дахиад жаахан нэмээд зүтгэхэд болно гэж харагдаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.21.109.8] 2022-10-02 09:15:51
Үр могойн далан дээр тавьсан зам гэсэн
Зочин [202.9.46.6] 2022-10-02 05:27:51
Avilgach
Зочин [202.126.88.203] 2022-10-01 12:40:55
За попроод байгаарай барзаак Бямбацогт. Чадах эсэхийг чинь харна даа
ард [202.9.46.71] 2022-09-30 07:35:37
энэ гоё ярьман шудрага дүрд тоголсон өөриин хөрөнгөөр барьж байгаа мэт нам дагасан өлөн пялдага хулгаачуудыг хархаар дургүй хүрэх юм малуудаа
Зочин [202.126.89.94] 2022-09-30 06:41:07
Mongolchuud tomor zam barij chaddag sh dee. Anhnii zamiig Tomortei ortoi rvv sahal Erdenebileg barisan, mash sain zam shvv.
d [66.181.160.127] 2022-09-30 05:36:47
авах торгох юман дээр гарамгай сайн ажиллаж байна
zochin [103.229.120.27] 2022-09-30 03:35:41
Улсын үнэтэй төмөр замын зүтгүүрийг осолд оруулсан хариуцлага алдсан учир Бямбацогтыг огруул!!!
Зочин [202.126.89.94] 2022-09-30 06:43:41
Byambatsogt enend yamar hamaatai yum, ajlaa avaad 2 honoogui baihad Haltar uunees omno udirdaj baisnaaraa hariutslaga tootsogdoh estoi