ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХАД ЦЭЭЖ ЗУРАГ АВЧ ОЧИХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО
2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үндэсний энгийн гадаад паспортын захиалга авахдаа цээж зураг шаардахгүй болж буйг УБЕГ-аас мэдээллээ. Учир нь гадаад паспорт захиалахаар ирсэн иргэний цээж зургийг бүртгэлийн ажилтан өөрөө авч системдээ оруулах үйлчилгээг үзүүлэхээр болжээ.
Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспорт захиалахад мэргэжлийн зурагчнаар 3.5X4.5 хэмжээтэй өнгөт зураг, сүүлийн 6 сарын дотор авхуулсан, цагаан фонтой, чих дух ил гарсан цээж зураг авч очдог байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн бүртгэлийн ажилтан энэхүү шаардлагыг хангасан зургийг авах аж.
Гадаад паспортын үнийг Төрийн банкны тусгай данс болон Гэрэгэ системээр төлөх боломжтойг бүртгэлийн байгууллагаас онцлов.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.38] 2022-09-30 04:38:32
Za yostoi l zuv bna da, odoo l neg ajliin uyaaldaag saijruulj buin ilrel, Bayarlalaa
Зочин [202.126.90.60] 2022-09-30 04:21:02
Баярлалаа