“III-р улирлын төлбөрийн баримтаа 10 сарын 08-наас өмнө бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтоо авна“
"2022 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Манай улсын хувьд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна. НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийг буцаан авдаг аж.
Сэтгэгдэл
Зочин [192.82.68.189] 2022-10-02 01:20:28
Тэтгэврийн өвгөн би 500000 төгрөгнөөс 50000 төгрөг НӨАТт төлж 2% ийн 10000 төгрөг буцааж авдаг.Төр 40000 төгрөг зүгээр л авчихдаг.Эмэндээ ч хүрдэггүй мөнгөөс минь татаад авчихдаг даа.
ццц [202.70.34.89] 2022-09-30 08:21:30
дараа улирлын буцаан олголтыг яагаад заавал 25- хүртэл шалгадаг-ын бол
Зочин [192.82.84.43] 2022-10-02 05:40:58
өлөнтөж баЙГАА ЮМ зүгээр өгнө биз. зөрөөд байвал утасдаад мэдээлдчтхэд болоо юм биш үү