НАМРЫН ХЭНХЭГ-МАНАЙ УЛС ТӨР

Aдмин / Улстөр

Дэлхийн томоохон улс гүрнүүд тухайлбал манай урд хойд хөршүүд дайн, самууны байдалтай нөхцөл байдал амаргүй байхад манайхан хэнэг ч үгүй ээлжит хэнхэглэлд автацгаагаад л мөн ч уужуу улс шүү. Гэнэтийн үйл явдалд тосож бэлтгэх нөөц төлөвлөгөө бодлого байдаг л байгаа даа. Дэлхийд цоо шинэ менежмэнтийн бодлогын мэтгэлцээн болж байхад Монголын улс төрчид популист ужиграл, социалист хандлагаасаа салах нь уу бүү мэд. Тариалалт өвлийн бэлтгэл хангагдахад дарга сайд нар очиж зураг хөрөг татуулж, тонноор хураагдах будаа тариа, машин машинаар нөөцлөгдөх өвс хадланга улс төрчид хадаад өгсөн юм шиг балай хуучинсаг хандлагаасаа салж, танхимдаа сууцгааж, бодлого шийдвэрүүдээ зөв оношилж, цэгцэлж байвал барав.

Төрийн яамдын сайд нар сонгуульшсан мэдэгдэл, популист арга барилаараа л ард түмнийг толгойг эргүүлж сайн сайхан хүн болцгоох гэж янз янзын л юм хийцгээх. Зарим нь энд тэнд очиж ард түмэнд ганц нэг хавирга мөлжүүлсэн шиг өмнө нь дуулж, зарим нь кэбик малгай өмсгөөц хөмсөг атируулж, хувийн зурагчдаараа тариалангийн шаргал талбай дээр чухал зураг татуулаад л.

Гэтэл хүйтэн өвөл мөд хаяанд хүүгэж, ард түмний амьдрал хаяагаар нь жавар сийгэж, хоногийн хоол аргацаах шаналандаа халуун ходоод атирцгааж, хамаг ухаан нь гашилцгааж байна. Ноён долларын ханш тэнгэрт хадаж, монгол төгрөг ноорхой цаас шиг үзэгдэх болсноос өргөн хэрэглээний бараа үнэ улам цойллоо.

Манай сайдууд юу л бодож МАНаргаж явдаг юм бол доо. Гудамжаар гуйлга гуйх хүмүүс улам олширох ба дагаад гудигаа гээж цадигаа алдан цагаандаа гарсан хөөрхий ардууд хундаг архиар хоног хугацааг аргацаах үзэгдэл улам тод үзэгдэх ч боллоо. Татвар төлөгчдөө дэмжиж чирэгдэх бус тушиж байгаад дээрэмдэх бодлогоо сангийн яам ч зарлав. Монголчууд төрийн сүлд минь хэмээн залбирч чаддаг ч түрүүнээс толгойд гарсан бөөсийг няцлах тэнхэл түүхийн турш үлддэг тэнгэртэй ард түмэн дээ. Хэрхэх нь мөнх тэнгэрийн таалал.


Сэтгэгдэл

Зочин [192.82.75.211] 2022-10-01 11:02:03

ЗАСАГЫН ГАЗАР МУУГҮЙ АЖИЛАЖ БАЙГАА

Зочин [192.82.68.189] 2022-10-02 01:12:49

Муугүй ажиллаад шатахууны гурлын,за бараг бүх юмны үнэ нэмэгдэж валютгүй болж байгаа хэрэг үү.БИТГИЙ ПАЛДАГА ҮАН ГАРГААД БАЙ

Тэгээд өөр загувар манайд байгаа юм уу? [139.5.216.216] 2022-10-01 03:06:50

Хятад, Орос 2-оос өөр хөршгүй улсад нэг иймэрхүү байгаа нь боллоо. Социализм ч биш, капитализм ч биш завсрын загвар. Өөр сонголт бидэнд байхгүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.