Г.Занданшатар: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ

Aдмин / Улстөр

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын өдөр” гэж заасан. Энэ өдрийг угтан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон Нийслэлийн ахмадын хорооноос зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ ахмад настны нийгмийн хамгааллын талаар Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурал 2017 онд “Ахмад настны тухай хууль”-ийг шинэчлэн баталж, ахмад настнуудын хөгжил, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан ч Ковид цар тахлын улмаас хэрэгжүүлж чадаагүй ажлуудаа үр дүнд хүргэх нь чухал хэмээн Улсын Их Хурлын дарга онцлов.

Тэрбээр, ахмад настнуудынхаа ажил амьдралынх нь арвин их туршлага, мэдлэгийг залуу үедээ хуваалцах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого баримталж, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох хуулийн төслийг төсвийн хуультай хамтатган энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг хуран цугласан ахмадууд дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар эдийн засгаа сэргээх, тогтвортой өсөлтийг бий болгохтой холбоотой бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.

Манай улс 1992 оноос хойш “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш насны 352,030 ахмад настан, 100 ба түүнээс дээш насны 155 ахмад настан энх тунх амьдарч байна. Дундаж наслалт 1992 онд 62,7 байсан бол 2021 онд 71,1 болсон гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос ирүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

зочин [103.229.120.64] 2022-10-04 12:36:09

Аргагүй л УИХ-ын сонгууль ойртож дээ, дөхөж дээ, МАН хэзээнээсээ л хөгшчүүл, малчдын сэтгэл зүй дээр тоглолт хийж сонгуульд санал авдаг биз дээ? Тэтгэвэр нэмэгдүүлнэ, малчдын тэтгэвэр г.м олон л үл бүтэх зүйл ярьдаг биз дээ? Биелэлт байхгүй, зөвхөн амлалт төдийгөөс хэтэрдэггүй биз дээ? Энэ аргыг бараг 100 жил ашиглаж байна уу? Хөгшчүүл, малчид нь ч яасан ойлгодоггүй, дандаа хууртдаг, хаширдагггүй юм бэ дээ?

Зочин [43.228.129.92] 2022-10-04 04:40:07

тэтгэвэрт гарах жилийн дундаж 7 жилийн 5 жил болгох хэрэгтэй.

Зочин [202.21.108.201] 2022-10-02 04:39:44

Ахмадуудыг дандаа хуурч худлаа ярих юм даа.Залуу халуун насныхаа хүч хөдөлмөрийг улс эх орондоо зарцуулсан.Одоо бас худлаа ярьж хөдөлмөр мөлжих нь ээ

зочин [124.158.69.37] 2022-10-02 03:56:22

Эмнэлэгт 31 жил ажилласан дээд боловсролтой 520мянган төг ний тэтгэвэртэй юу ч ойлгохгүй юм

Зочин [66.181.179.59] 2022-10-02 03:29:17

Өндөр настны хөдөлмөрийг шулах журам танай намын засаглалын үед их дээд сургууль дээр, тухайлбал, ШУТИС-д 2022 оноос хэрэгжиж байна. Тэтгэвэрт гарсан доктор, профессор залуу багштай тэнцүү, ө.х. семестрт 8 кредитийн хичээл заагаад залуу багшийнхаа цалингийн талд хүрэхгүй цалин авч байна. Эрдмийн зэрэг цол, олон жилийн туршлага огт хамаагүй болсон. Энэ шударга ёс уу эрхэм спикер ээ!

Зочин [66.181.179.59] 2022-10-02 03:28:02

Өндөр настны хөдөлмөрийг шулах журам танай намын засаглалын үед их дээд сургууль дээр, тухайлбал, ШУТИС-д 2022 оноос хэрэгжиж байна. Тэтгэвэрт гарсан доктор, профессор залуу багштай тэнцүү, ө.х. семестрт 8 кредитийн хичээл заагаад залуу багшийнхаа цалингийн талд хүрэхгүй цалин авч байна. Эрдмийн зэрэг цол, олон жилийн туршлага огт хамаагүй болсон. Энэ шударга ёс уу эрхэм спикер ээ!

Санаа [139.5.217.33] 2022-10-01 15:51:19

Хөдөлмөр эрхлэх хүн байгаа л болоод хэлж буй байх. Ер нь санаа байгаад сачий хүрэмгүй хүнд хөдөлмөр эрхлүлнэ гэдэг бол тийм л зүйл. Харин өндөр настанд 3 жилийн уалин өгөхий зогсосон их хурал тарах сстой.

Зочин [66.181.160.52] 2022-10-01 12:13:39

30 аас дээш ажилсан өндөр настангууд ,төрөөс төлсөн 10 жилийн НДШ төлж улсад 5 жил ажилсан хүүстэй адил 500,000 төгрөгийн тэтгэв авч байгаа нь тэтгэвэрийн өөр

ИРГЭН ХҮН ХҮН [192.82.75.211] 2022-10-01 10:52:21

ТЭТГЭВРИЙН БИДНИЙ ХУВИАРААН ХИЙЖ БАЙГАА АЖИЛЫГ ДЭМЖДЭГ АЖИЛ ОЛГОДОГ ГАЗАР ХЭРЭГТЭЙ БАЙНА ҮҮЛДЭРИЙН АЖИЛЫГ НАСТАНГУУД ӨӨРИЙН АЖИЛЫН БАЙРААР АВЧ АЖИЛАХ ҮҮНД НЬ ЖУУЛЧИЛДАГ ГАЗАР ЧУХАЛ БАЙНА

Зочин [66.181.160.13] 2022-10-01 10:40:37

Тэтгэврийн зөрүүг арилгах нэрээр 30-40 жил ажилласан эмч багш нарыг насаараа ажил хийгээгүй НД аар 10 жил сул нэмүүлчихсэн хүмүүстэй адил хэмжээнд хамгийн бага тэтгэвэртэй болгосноо их юм хийсэн гэж ярих юмаа. Маш их уур хүрч байгаа, нэрээ бичээгүй ч гэсэн та нарыг харааж загнахыг хүсэхгүй байна. Насаараа багш хийсэн болохоор тийм сэтгэл ч алга даа

Зочин [192.82.75.211] 2022-10-01 10:47:19

АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ ТЭР 10 ЖИЛ ГЭЭД БАЙГАА ЦАГ ҮЕД Ч БҮРТГЭЛГҮЙ БОЛХООС ХҮН БҮР ХУВЬ ХУЬДААН АЖИЛ ХИЙЖ АМЬДАРЧ ТЭР ХУЦҮҮ ЦАГТ ХЭНЭЭЧ ХАМААРАЛГҮЙ АМЬДАРЛААН АВЧ ЯВСАН ДААНЧ ҮҮНИЙГ БҮТТЭГДЭГ ТӨР ТЭР ЦАГТ БАЙСАНГҮЙ

Иргэн [202.126.88.203] 2022-10-01 09:44:07

Өчнөөн жил АЖИЛЛААД, ӨНДӨР НАСЫГ наслаад тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа тэтгэврийг нэмээд, харин ажилгүй олон залуустаа ажлыг гаргаж, цалинтай мөнгөтэй орлоготой болгохоо мэддэггүй ЭНЭ ХҮН ЭРГҮҮ ЮУ. ЯДАРСАН ХӨГШЧҮҮЛЭЭ СУЛЬДААХ ЯМАР ЗОРИЛГО, УХААН ЭНЭ ХҮНД БНАА. ӨӨРӨӨ Ч ГЭСЭН ӨВЧИН,СОРВИ Л ЮМ БНЛЭЭ Ш ДЭЭ

Зочин [202.126.89.166] 2022-10-02 02:29:54

Тэтгэврийн хүсүүсээ ажил орлоготой болгоё гэвэл 10% татвар авахаа болиулах хэрэгтэй .

Зочин [192.82.81.136] 2022-10-01 09:23:15

Маш их баярлалаа. Ахмад настангууд их хүч шүү

Зочин [66.181.182.79] 2022-10-04 08:50:17

ГАРАГСАН МӨНГИЙГ НЬ ДАРГА НАР ЛУЙВАРДААД АХМАДУУД ХООСОН ХОЦРОХ БИ ДЭЭ АХМАДУУД ХИЙЖ ЧАДАХ АЖИЛААН ӨӨРИЙН АЖИЛЫН БАЙРААР ХИЙЖ ТҮҮНИЙГ НЬ УЛС БОРЛУУЖ ӨГДӨГ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА АХМАДУУД ЮУЧ ХИЙЖ ЧАДНА БОРЛУУЛАЛТ ЧУХАЛ БАЙНА

Зочин [66.181.160.84] 2022-10-01 08:06:42

Сургууль цэцэрлэгийн манаач пөөвгөр майжиг өвөө нарыг больж мэргэжлийн харуул хамгаалалтийн компанид өгөөч! Улсад ч амар биздээ!

Зочин [66.181.182.79] 2022-10-04 09:13:16

Харуулын алба гэдэг чинь шунхай хурандаа нар ба хулгайч дарга нарын хүүхэд ах дүүс байгуулагын бөх нэртэй гахай нарын хүний хөдөлмөрийг шулаж мөнгө олдог САРЫН ДӨРВӨН ЗУУН МЯНГАН ТӨГИЙН ЦАЛИН өгдөг газарууд байдаг Харуулын алавыг төрийн мэдэлд авах ёстой Энэ алба бол эх орон эд баялгаан мандаг хамгаалдаг байгуулаг Гэтэл өнөөдөр гадний ба дотоодын луйварчин хууль зөрчигч нарт үүлчилдэг тэдний бузар үүлдэлийг хамгаалдаг нуудаг шунхай хулгайч нарын мөнгө олдог байгуулаг болсон өнөөдөр харууль монголыг хамгаалдаг биш гаднийханаас мөнгө авч тэдний бузар үүлдлийг хамгаалдаг болсон ХАРУУЛЫН АЛАВЫГ ТӨР МЭДЭЛДЭЭН АВАХ ХЭРЭГТЭЙ ЭНГЭЖ БАЙЖ ГАДНИЙХАН ХУУЛЬ БУС ҮҮЛДВЭРЛЭЛ ХИЙХЭЭН БОЛНО МОНГОЛ ТӨР ЖУРАМ ДҮРЭМИЙГ САХИУЛДАГ ХЯНАЛТ ТАВИЖ АЖИЛАЖ ЧАДДАГ БОЛНО

Зочин [66.181.182.79] 2022-10-04 08:51:48

ЧИ ӨВГӨН БОЛОХГҮЙ ЯВААРАЙ ТЭНЭГЭЭ ЧИ ЭХ ЭЦЭГТЭЙ ХҮН ҮҮ ҮГҮЙ БОЛ ЧӨТГӨРИЙН ХҮҮХЭД ҮҮ

Х [66.181.160.84] 2022-10-01 08:03:28

60 насыг бас 36 сарын мөнгө хүлээгээд үхэхнээ манаач өвөө нар. 40 орчим насныханд зайгаа тавихсан. 25 жил шимтгэл төлчихсөн 55-60 настай манаач цэвэрлэгч грүүшиг хийдэг хүмүүсийг өөрөө хүсвэл тэтгэвэрт нь гаргаад явуулаач дээ! !

Zochin [174.253.192.153] 2022-10-01 04:23:24

Hudlaa bitgii yrij medemhiirch baigaach dee amidral dee 40 nas hursen huniig ajild avdaggui biz dee Tiim l surhii em bol ooriinhoo zovlohoor nileed olon oims eleesen saihan buurluudiig avch busdaf ulger boll doo hoo Chamaig harii daa

Зочин [202.126.90.107] 2022-10-02 09:51:51

Өндөр настанд төрөөс тэгш боломж олгож баймаар байна. Автобусанд суухад хөдөөний ахмадаас мөнгөө төл гээд 500 төгрөг авна Тэтгэвэрийн зөрөөг арилгахад 400-499.0 төгрөгний тэтгэвэр авдаг ахмадууд 500.0 болгоод ,500.0 дээш тэтгэвэртэйд нь 150.0 нэмэх жишээтэй 60 настай тэтгэвэрт гарсан хүнд насны хишиг хамаардаггүй ( 65дээш олгоно) Зээл аваагүй хүнд 1 сая гэх мэтээр хүний эрхэнд халдсан ялгавартай юм их байнаа


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.