Д.Амарбаясгалан: Засгийн газар АН-д сайдын санал тавиагүй

Aдмин / Улстөр

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. Чуулганаар улсын төсөв, сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудал яригдаж байгаа юм. Мөн зарим сайдын албан тушаалын томилгооны тухай намрын чуулганаар хэлэлцэж магадгүйг албан бус эх сурвалжууд хэлж байгаа юм.

Тухайлбал, Барилга хот байгуулалт, Эрүүл мэндийн болон Шадар сайд зэрэг албан тушаалд УИХ дахь АН-ын гишүүд томилогдох мэдээлэл гарсан. Тус мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газраас санал тавьсан эсэхийг сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад, Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор нэг ч санал АН-д тавиагүй.

МАН 62 суудалтай Засгийн газрын эрхийг барьж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой гэсэн зарчмын байр суурийг бүх түвшинд ярьдаг хэмээв.

Ямартай ч олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн сайдын суудлын амлалт ташаа болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.82] 2022-10-04 00:54:24

Тэднээс сайд бол гэж гуйдаг ч ёстой гайгүй байхаа!! Өөрсдийгөө дөвийлгөж мөрөөдөж байгаа нь тэр!!! МАН д сайд хийчих боловсон хүчин хангалттай!!!

Зочин [66.181.160.28] 2022-10-03 22:59:19

Алхам тутамдаа худлаа ярина, хуурна. Тэгээд яагаад сайд нараа даргаа гүйцээж тавихгүй байгаа.юм. Боловсон хүчнээр хахаад байгаа гэдэг биз дээ. Үг үйлдэл хоёр нь алд зөрөөтэй улс ард түмнээ бодно гэж юу байхав дээ.

зочин [202.21.124.141] 2022-10-03 13:00:20

АН-д тийм санал тавьсан гэнээ. Энэ их үнийн өсөлт, ядуурал, өр зээлээ барьж дийлхээ болиод МАН арга ядахдаа ийм арга хэрэглэхээс аргагүй байдалд хүрчээ. МАН-ын удирдлагын арга, мэх заль гэж МАН-ын ахмад гишүүд шивэр авир ярилцаж байна шүү

Зочин [122.201.21.68] 2022-10-03 11:30:22

Унгас алд тэгж тэднийг гуйж доошоо оркуу шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.