УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин энэ оны 4-р сарын 9-нд бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ гарган, мэдэгдэл гаргаж байсан билээ. Түүнд Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын нэр бүхий гишүүдийн хувь оролцоотой "Вертекс майнинг партнер" ХХК-д зээлийн барьцаа хөрөнгө хангаагүй байхад нь 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.

Иймээс ч тэрээр бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтдээ: "Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна. Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түтгэлзэж, иргэн хүний хувиар шалгуулан эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна" гэж байсан ч уг хүсэлтийг УИХ шийдвэрлээгүй юм.

Гэсэн ч түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хүргүүлэхэд бэлэн болсон байна. Энэ тохиолдолд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал дахин хөндөгдөх юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.86.14] 2022-10-04 10:45:50

Ээбээгээ шоронд хийгээгүй бж юугаа яриад бгаа юм бэ ан ынхан бөөндөө уулзалдасан гэсэн тэгээд хөсрий арга хэрэглээд бгаа юм бишүү МОНГОЛ улсад маань амьдардаг харийн үзэлтнүүд олон Л бх шиг бна дөө МОНГОЛ доо МОНГОЛ сэтгэхүйнээр амьдармаар байна

Зочин [66.181.161.79] 2022-10-04 05:27:55

Огцруулж Гишүүнээс татаж дахин сонгууль хан-уулд хийх хэрэгтэй

ЗОЧИН [103.26.193.26] 2022-10-04 04:37:19

33 ТЭРБУМЫГ ӨГСӨН, АВСАН 2 ГИШҮҮН МӨДХӨН УИХ-Д ОРЖ ИРСЭН БАЙДАГ, ИЙМ ХУЛГАЙЧИД ПАРЛАМЕНТАД ОРЖ ИРСЭН НЬ ТОГТООГДВОЛ ГАДААД ОРОНД БОЛ ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХУРАЛДААН ДЭЭР НЬ УНШААД Л, ШУУД САНАЛ ХУРААГААД Л, ЦАГДАА ТАНХИМААС НЬ ГАВЛААД АВААД ГАРДАГ ЮМ БИЛЭЭ, ХАРИН МАНАЙД БОЛ УИХ МЭДЭГДЭЛ ХҮЛЭЭЖ АВААД ХЭДЭН САР ХЭЛЭЛЦЭЭД ӨГӨХГҮЙ ГЭЖ ШИЙДНЭ, МАН-ын ИЙМ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИД, ОФФШОРЧИД, ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДААР ДҮҮРСЭН, УИХ ТЭДГЭЭРИЙН ХОРГОДОХ ҮҮР БОЛСОН ПАРЛАМЕНТ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ ШҮҮ,

ИРГЭНШИЛ [202.179.25.4] 2022-10-04 03:02:19

ГАДААД УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМХЛЭХ ХАРУУЛААД Л ХИЛ ГАРААД ЯВЧИХНА. БАРЬСАН Ч АЛЗАХГҮЙ.

Л БАЯР [192.82.91.62] 2022-10-04 01:55:45

ГАДААДЫН ИРГЭН ГЭСЭН БИЗ ДЭЭ. ОДОО ГАДАГШ НЬ ГАРГАДАГ ХУУЛЬ ХҮЧНИЙЙХЭН ГАДААДАД ГАРГАЖ ӨГӨӨД ХЭРГИЙГ НЬХААСАН НЬ ДЭЭРЭЭ. ЯРШИГ ЗҮГЭЭР УЛСЫН ХӨРӨНГӨ МӨНГӨ ЦАГ ХҮЧ ЗАРЖ АЖИЛ УДАЖ БАЙХААР. УУЛААСАА ТЭГДЭГ ЮМ ЧИНЬ БЭЛЭН АРГАЧЛАЛ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ

Зочин [203.17.23.221] 2022-10-04 01:54:47

УИХ-ын гишүүн бусад хулгайчид хэзээ хариуцлага тооцох вэ

зочин [202.131.229.246] 2022-10-04 01:46:00

хулгайч нар яг л чөлөөлж харагдаач хулгайчийн эх орон мандтугай


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.