УИХ-ын даргаа, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх үү?

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэнд цувралаар улс төрийн анализ хийе. Эхний үг өгүүлбэр бол “өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг нэг мөр засаж залруулан улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх хэрэгтэй” гэв. Өнгөрсөн 30 жилийн завхрал гэдэг үгэнд анализ хийе.

Өнгөрсөн 30 жил гэхээр 1992 оноос өнөөдрийг хүртэлх цаг хугацаа аж.

Улс төрийн намуудын эрх барьсан түүхийн хуанлыг эргүүлье.

1992 онд МАН буюу хуучин МАХН 76 суудлаас 70 суудлыг авч байж. Үлдсэн 6 суудалд МоАН-МҮДН-НН эвсэл 4 суудал, МСДН 1 суудал, бие даагч 1 суудал авч байжээ. За тэгвэл 30 жилийн завхрал МАН-аас эхлэлтэй болох нь түүхээр батлагдав. Үргэлжлүүлээд 1996 оны завхрал нь МАХН болон Ардчилсан холбоо эвсэл гэж үргэлжлэх аж. МАХН 25 суудал, Ардчилсан холбоо эвсэл 50 суудал МУНН 1 суудал парламентад авсан байх юм.

  • 2000 онд Г.Занданшатарын нам болох хуучин нэрээр МАХН нь 72 суудал УИХ-д дангаар авч, нөгөө буруугаа өгдөг Ардчилсан нам дөнгөж ганцхан суудлын эзэн болжээ.
  • 2004 онд МАХН мөн л олонх болж 36 суудал авч, Ардчилсан нам 34 суудал авсан байх юм.
  • 2008 онд МАХН 45 суудал бас л олонх, Ардчилсан нам 28 суудал байна.
  • 2012 онд МАН 25 суудал, Ардчилсан нам 31 суудал авч анхны шахуу багахан тоогоор илүүрхсэн нь үүнээс хойш АН нар үзээгүй аж.
  • 2016 онд МАН 65 суудал авсан бол АН 9 хөн суудал авч байсан түүхтэй.
  • 2020 онд МАН 62 суудал, АН 11 суудал авчээ. За энэ бүхнийг харахад, МАН буюу хуучнаар МАХН нь үеийн үеийн сүүлийн 30 жилийн гол улс төрийн зураг зурагч улс төрийн хүчин байжээ.

Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн 30 жилийн завхрал гэсэн нь өөрсдийгөө хэлсэн нэр томьёолол болох нь баримтаар тэдний эрх барьсан, төр барьсан түүхээс харагдана.

30 жил улс орныг завхралд оруулсан МАН ирээдүйн завхралгүй Монгол Улсыг бүтээж чадах уу... Тэд улам вакумжсаар, ард түмнээс тасарч байна. Ард иргэдээ улны хэмээн доромжилж, халамжийн бодлогоо хавтгайруулж, эдийн засгийн хүндрэлд орохоороо хүүхдийн мөнгө рүү халдаж, ялгаварлан гадуурхалт эхлүүлж, цаашлаад төрийн хэмнэлтийн бодлого эхлүүлсэн атлаа яам тамгын газрын тоогоо нэмж буй нь ганцхан МАН-ын хийж чадах тэнэглэл аж. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг боомилж, дуутай хууртай нэгнийг худалдан авч хүүхэлдэй болгон хувиргаж захиалгат сэтгүүлзүй, магтан дуулагчдын арми хүчээ авав.

МАН-ын УИХ-ын дарга та хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг бол өнгөрсөн 30 жилийн завхралаа өөрсдөөсөө хайх болж дээ. Өөлөөд муулаад хуваагаад талцуулаад байгаа Ардчилсан нам энэ 30 жилийн завхралд төр барьсан хугацаа нь үүлэн чөлөөний нар мэт ховор байна.

Найман шарга зах ороод үз, ам.долларын ханш 3560 хүрсэн. Цементийн үнийг хар, 800 мянга хүрсэн. Гурилын үнээ хар 30-40 хувиар өслөө. Нөгөө төмс хүртэл танай намын гайтай үгнээс болж 4500 төгрөг хүрдгийг түүхэнд анх удаа харуулав.

Эдийн засгийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг бий болголоо. Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнесийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний 8 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байна.

Энэхүү нөхцөл байдал цаашид үргэлжилбэл ард иргэдийн амьжиргааг улам доройтуулах, үнийн өсөлтийг гааруулах, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах бодит эрсдэл нүүрлэж байгаа юм. Ийнхүү гадаад таагүй орчин, дотоод эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Монгол Улс ирэх жилүүдэд ихээхэн хэмжээний гадаад өрийн төлбөр тооцоо хийх, тухайлбал ирэх 2023 онд л гэхэд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа нь бас нэг эрсдэл учруулж болзошгүй байна.

Бусдаас буруу хайх биш өөрсдөөсөө хай. Бас үгэнд эмзэглэж, өчүүхэн зүйлээр улс төр хийхээ больж, улс орноо бод. Шүүмжэл сонсдог бол... Хэвлэлүүдээр магтуулахаа болиод иргэдийн үгээ сонс... Хэтэрхий эмзэг байна шүү МАН-ынхан, нэгхэн шүүмж сонсох чадваргүй болтлоо вакуумжжээ..


Сэтгэгдэл

барбаа [103.212.118.161] 2022-10-05 08:43:29

Үүнийг бичигч та маш сайн задалдаг усан толгойт юм баярлалаа 30 жилд гарсан алдаа гэсэн болохоос АН-ын алдаа гэж хэлээгүй та хөдөө гадуур явж үзсэн үү холоос хүн харчихаад айхтор хуцаад сүйд болдог юм бариад ойртоод ирэхээр сүүлээ хавчаад гэрийнхээ араар ордог нохой байдаг даа тэр бол таны гэгээн дүр

Зочин [66.181.161.31] 2022-10-05 12:51:48

Үнэнийг яалт ч үгүй хэлжээ.97 жил бага хугацаа биш шүү.МАНыг тараагаагүйн бурууг МОНГОЛын ард түмэн нуруундаа одоо болтол үүрч явна. Хэлснээсээ тэс өөрөөр ажилладаг нам даа.Доллар 17 БООДОЛ нэгт одоо 36 боодол нэгт болжээ.АН их өр тавилаа гэсэн Ч.Хүрэлбаатар өнөөдөр АНаас 2 дахин их өр тавьчихжээ.Ярьсаныхаа эсрэг ажиллана гэж энэ дээ.

irgen [202.9.40.47] 2022-10-05 07:51:36

Odoo ene turd chin yg ys 4.5 jil suraad diplom.mantajtai hun bnuu.Uneheer bolovsrol.chadvargui n eder ireh bur medregdej bhd suugaad bh uom.Bugd zailj.under bolovsroltoi.olon heltei chadvsrtai zaluuchuudad zaigaa tabij eg.

Дамба тайж [66.181.161.34] 2022-10-05 07:20:37

МАНынхан хэлснээс хаданд хашгирвал ядаж цуурай сонсогдоно

Зочин [203.91.115.53] 2022-10-05 04:32:56

Энэ тэнэгүүдийг сонгосон хүмүүс одоо яахав дээ

Монгол [46.114.144.178] 2022-10-05 04:06:31

Улс төрөө ч завхаруулаад улсаа ч завхаруулаад

Нямсүрэн.Д [202.21.109.38] 2022-10-05 03:43:27

За тэр хийрхэл яах вэ! Эх орноо бодсон иргэн хүнийг дэмжсэн бодлого явуулж ҮЙЛДВЭРЛЭЛ бий болго МАН -д өөр юу хэлхэв хэрэлдээд та нарын барахгүй ???

зочин [192.82.64.106] 2022-10-05 03:04:16

Төр барьж тоглогчид МАН-д дэндүү эрээ цээрээ алдлаа. Ээлжилж хоолонд орно гэж ярианы хэлц үгтэй болтлоо доройтож байна даа. Улс орны тусгаар тогтнолын баталгаа нь МАН гэж байсан. Одоо өнгөрлөөдөө хөөрхий.

Zochin [66.181.170.73] 2022-10-05 02:52:44

Ene khyn yadag khyn bookhooroo ingeed eruusuu khariutslaga khyleekhgyi ulsiin tom inder deer ye ye ingeed soliorood suudag yum beeeee????? Ene khynee zailuulbal taarna.

Зочин [59.153.87.172] 2022-10-05 02:41:24

АРДЧЛАЛ ГЭХ ГОЁ НЭР ХАЛХАВЧИЙН ДОР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЛИЙГ ХАГАЛАН БУТАРГАЖ ОЛОН ТОЛГОЙТОЙ БОЛГОН ӨӨР ХООРОНД НЬ ТЭМЦЭЛДҮҮЛЭХ ЦААШИЛБАЛ ИРГЭНИЙ ДАЙНД ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА 1990 ОНООС ХОЙШ ӨДИЙГ ХҮРТЭЛ МАШ ИДЭВХИТЭЙ ЯВАГДАЖ ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ УРВАН ТЭРСЛЭГЧ НАР ГАДНЫН ЭЗДИЙНХЭЭ ҮҮРЭГ ДААЛГАВАРЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ УЛС ОРНЫГ САМРАН МӨХӨӨХИЙН ТӨЛӨӨ ЧАРМАЙН АЖИЛЛАСАН ОН ЖИЛҮҮД БАЙВ

Хариулт [66.181.161.31] 2022-10-05 12:42:55

МАНын МОНГОЛЫГ мөхөөх , сөнөөх ажиллагаа 101 жилийн 97 жилд явагдав.Эхлээд хөрөнгийг нь хураав.Дараа нь 36 мянган сэхээтэн иргэнээ хөнөөв.Дахиад 1970 онд хөрөнгийг нь нийгэмчилж малчин ард 16 бог малтай үлдэв .Одоо бол өрөнд бариулж ,ЖДҮХС , НДС , ЭМДС , ХӨГЖЛИЙН БАНК,КАПИТАЛ БАНК гээд МАН д идэж уугаагүй салбар байхгүй боллоо.Долоон уулын цаагуур далд орморууд.Авилгалаар 103д байсан орныг АН ын үед 80-рт оруулав.МАН засаг бариад 80д байсан орныг 111д оруулж рекорд тогтоов. МАН 204 КМ замын талыг 4 жил тавиад дууссангүй.АН 4 жилд 3000 КМ зам тавив.ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ АЖИЛЛЛАВ

Бат [202.9.46.146] 2022-10-05 02:18:20

Өөрийгөө илчилсэн нь яамай. Энэ ямаан сахалтын санаачилсан хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргасан нь хориод оны комментерний гадаадын капиталыг шахан зайлуулах коммунист хийрхэл дахин давтагдсан нь жинхэнэ завхрал болсон юм .Цаг хугацаа түүх бүхнийг дүгнэх цаг ирнэ.

Иргэн [192.82.76.175] 2022-10-05 02:00:03

Хариуцалга хүлээлэгдгүй учраас амандаа орсоноо ярьдаг !!!!!!! зүрхэнд юу байна ам ярдаг !!!!!!!!!! өөрсдөө нурж унаад л цаг хугцаа нь болсон Огцорцогоо давараад ядууруулаад суугаад байхаас ичих булчирхайтай бай!!!!!!!!!!

Зочин [192.82.86.222] 2022-10-05 01:46:04

Архи нь гараагүй үедээ авч өгнө шүү дээ хэхэ

Кеке? [103.229.123.169] 2022-10-05 01:20:29

Өндөр насны ДИМЕНЦИ гэдэг.монголоор ЗӨНӨХ. ОГЦРУУЛААД ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГА..даргаар дэндүү удаххад ийм болдог.тэр хойд хөршийн даргыг харцгаа.

Зочин [66.181.161.89] 2022-10-05 00:49:11

Огцор

Шинжээч [64.119.19.155] 2022-10-05 00:31:43

1990 оны үйлд явдал бүр эхнээсээ завхрал, төрийн эргэлт, гадны дохиогоор хийгдсэн үймээн самуун байсан юм. Харин ч МАН байсан тулдаа энэ зэрэгтэй үлдсэн. Одоо дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж энэ эх орныг тэр чигт нь урд айлд эсвэл хйот айлд нэгэтгэх гэж энэ бичээчид эзэндээ үйлчилж байна. Женкогийн троллууд хамгийн хүчтэй, хамгийн зохион байгуулалттай нь. Хөтөч нь МЭДЭЭ. Одоо үүнээ хувилаад тарааж эхэлнэ. Үндсэн хуулиас эхлээд бөөн завхрал. Засч залруулж л таарна.

Зочин [66.181.161.31] 2022-10-05 12:58:35

64.119.19.155 чи МАНгарууддаа саналаа өгөөд өрөнд ороод дээрэлхүүлээд явж байхдаа таарсан этгээд юм даа.97 жил бага хугацаа биш шүү.Хөгжвөл хөгжих л хугацаа .Даанч МАНгарууд өөрсдөө хөгжиж дэвшээд таргалаад , тэрбумтангууд болов.АРД ИРГЭД нь УЛ болов.АНын үед ядуурал 27% тай байсан бол эдүгээ МАНын үед бараг 40%тай болов

Зочин [122.201.21.156] 2022-10-05 00:29:28

ЭНЭ ЯМААН САХАЛТ УХНА ЦАРАЙЛСЭН ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ НӨХӨР ҮЕ ҮЕ СОЛИОРОХ БОЛЖЭЭ.

Зочин [202.126.90.70] 2022-10-04 23:48:01

Үнэндээ завхрал байсан.Түүнийг засаж голдиролд нь оруулах хэрэгтэй. Сайн юм байсан.Түүнийг би хэлээгүй.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.