Дөрвөн аймагт боомтын захиргааны салбар нэгж байгуулна

Aдмин / Улстөр

Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймагт Боомтын үндэсний захиргааны салбар нэгж байгуулахаар болжээ. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын бүтэц бий болсон. Үүнтэй холбоотой сайдын ажлын алба байгуулагдаж, цаашид Монгол Улсын Боомтын захиргаа аль түвшинд хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар яригдаж, ажлын албаны түвшинд шийдэгдсэн байсан.

Засгийн гзарын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд, сайдын дор байх Боомтын үндэсний захиргаа дөрвөн аймагт салбар нэгжээ байгуулж ажиллахаар шийдвэр гарсан. Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймагт боомтын аймгийн салбар захиргаа үйл ажиллагаа явуулна.

Тухайн аймгуудад байгаа боомтын нэгдсэн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй байгуулагдсан. Энэ захиргаа нь БНХАУ, ОХУ-тай ижил түвшинд харилцаа үүсгэж хилийн боомтын түвшинд үүсээд байдаг хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.