ГУЧИН ГУРВАН ТЭРБУМЫН ГУРАВ ТОМ УУ?

Aдмин / Улстөр

Хөгжлийн банкны соргог дуулиан 33 тэрбумын гурав буюу УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хоёр найздаа хамаарал бүхий компанид нь нийт 33 тэрбум төгрөг гаргаж өгсөн хэрэгээр нэг хэсэг шуугиад нам болов. Ихэнх санхүүгийн луйвруудын нэг адил маш яаруу сандруу байдлаар хийгдсэн энэ хэрэг ердөө нэгхэн өдрийн дотор тухайн үеийн хөгжлийн банкны захирал Г.Амартүвшингийн шийдвэрээр нэр бүхий компаниудад ийм их хэмжээний мөнгө зээл хэлбэрээр олгогдсон байдаг.

Энэ тухай эргэн санавал

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар хагас жил орчмын хугацаанд ажиллаад гарахдаа өөрийн хоёр найз X.Ганхуяг, Г.Дамдинням нарын “Вертекс майнинг партнер” ХXK-д 33 тэрбумын зээл олгосон асуудал өнөөдөр ч олон нийтийн анхаарлын төвд байна. Үүнтэй зэрэгцэн “найдваргүй зээл”-ийн ангилалд багтаад байгаа энэ зээлийг Г.Амартүвшин Хөгжлийн банкнаас хэрхэн гаргаж хоёр найздаа олгосон бэ гэдэг асуудал олон хүний сонирхлыг татаж байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 33 тэрбум төгрөгийн зээлийг Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын компанид гаргуулан өгсөн.

Харин эл асуудал хэрхэн яаж шийдэгдсэн талаар огт тодорхойгүй байсаар. Хэвлэл мэдээллийн байгууллагууд баримт дэлгээд гаргаад, эрэн сурвалжлаад хууль хяналтынхан харин шалгаж байна, шалгаад л байна гэх хариултыг өгөхөөс өөрөөр гавихгүй байсаар дараагийн сонгууль болж энэ мэт албан тушаалын гэмт хэрэг ор тас мартагддаг жишиг тогтоод удлаа. Үүнтэй адилхан олон хэрэг бий. Жишээлбэл төрийн сандал суудлын наймаа буюу “60 тэрбум”, оффшорын хэрэг, ЖДҮ гээд маш олон баримт нь тов тодорхой хэрэг замхарч алга боллоо.

Монгол Улсын эрүүгийн хуулиас

АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэрвээ энэ хууль, тус тус холбогдох заалтууд Монгол Улсад бодитоор хэрэгжиж чаддаг, хуулийн хэрэгжүүлдэг хууль сахиулагчид, хууль дээдлэгч эрх мэдэлтнүүд байдаг сан бол эдийн засаг нийгмийн байдал хэр хэмжээгээр хохиролгүй болох бол?

Улс төрчид ялангуяа эрх баригч намынхан эрх мэдэл албан тушаалаа төсөв хумсалж, төгрөг хулгайлж доллар болгон оффшорт нуухаа больсон цагт л хөгжил ирнэ. Сэтгэхүй нь сэтгэлгээ болж хөгжих хаа ч байсан. Авлигын хэргийг ор тас мартагнуулдаг аатай улс төрчид Монгол цөөхөн бий. Тэдний гурав нь 33-ынхан.


Сэтгэгдэл

Кккккк [173.79.219.27] 2022-10-09 01:59:28

Нөгөө АНУ суугаа аялагч элчин сайдчинь эд нарын найз нь хахууль өгч гарч ирсэн тэгээд элдэв болох болохгұй зүйл гадаадянханд яриад явж бн гэсэн шүү.

DR. ADITYA [197.211.53.45] 2022-10-06 16:16:44

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Дорж [202.179.26.40] 2022-10-06 10:11:01

Эхлээд шүүх, прокурорыг шинэчлэх хэрэгтэй

Зочин [64.119.27.55] 2022-10-06 06:10:17

Луйварчид

Mgl [178.165.184.28] 2022-10-06 04:37:34

Bugd 1 Suljee yum chin yahiin! Medeej 33 ter bumaar buhel buten Zasgiin gazriig hudaldaad awna bizdee!!! Mgl bol ingej l yawna! Hezee ch uudluhgui! Uridnii ter tom tom hereguud hezee ch shiidegdehgui! Yagaad geheer Prisedent eesee awahuulaad Jijuur n hurtel Hahuulia awsan yum chin hen n heniigee gehiin!!! Iim l baina!

иршэн [59.153.114.179] 2022-10-06 01:53:50

энэд прокурорууд маш буруутай Тэд нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Даанч авилгын эздийг хамгаалж өөрсдөө хөлжижи суудаг


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.