Ц.Билэгтсайхан: Томуугийн вакциныг энэ сарын 15-наас хийж эхэлнэ

Aдмин / Эрүүл мэнд

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал болон томуугийн вакцины талаарх мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Томуу, томуу төст өвчин 10 мянган хүн амд өнөөдрийн байдлаар 54 хувьтай байна. Хамгийн их хувийг реновирус, бока вирус RSV вирус эзэлж байна. Томуугийн улирлыг угтаад томуугийн вакциныг хийхээр ажиллаж байна. Энэ жил ЗГ 500 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, 60 мянган хүн тун вакциныг PV олон улсын байгууллага өгч байна. Засгийн газраас авч буй вакцин нь БНСУ-ын томуугийн вакцин дөрвөн цэнт, PV вакцин гурван цэнт вакцин юм. Томуугийн вакцин аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт ирж, 10-р сарын 15-наас түгээлтүүд хийгдээд энэ сардаа томуугийн вакцин хийж эхэлнэ” гэв.

560 мянган хүн тун вакцинаа дараах байдлаар хуваарилж хийхээр төлөвлөжээ:

  1. Тав хүртэлх насны хүүхдүүдэд вакцины 38 хувь
  2. Жирэмсэн эхчүүдэд вакцины 7.5 хувь
  3. 65 ба түүнээс дээш настай ахмадууд, хавсарсан суурь эмгэгтэй үйлчлүүлэгчдэд вакцины 39 хувь
  4. ЭМ-ын байгууллагын ажилчдад вакцины 6.1 хувийг хийхээр болсон байна.

Эх сурвалж: Polit.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.