Засгийн газар ирэх жил тэрбум 300 сая долларын өр төлнө
УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Аргацаасан бодлогын үр дүн эдийн засагт бодитоор гарч байна. Монгол Улсын өр яг хэд вэ? Ирэх жил дотоодын аж ахуйн нэгжүүдэд зээл олдох уунЗээлийн хүүгийн дарамттай холбогдуулж бизнесээ төлөвлөх хүмүүст мэдээлэл өгөөч” гэсэн асуултад Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Энэ жил оны төгсгөлд төлөгдөх Чингис бондын 137 сая ам.долларын үлдэгдэл бий.
Ирэх онд Засгийн газраас төлөх ёстой Гэрэгэ бондын 536 сая ам.доллар, Хөгжлийн банкны евро бондын 500 сая ам.доллар, Самура бондын 250-300 сая ам.долларын том өр бий. 2023, 2024 он өртэй холбоотойгоор хамгийн дарамттай жил байх болно. Түүнээс цаашаа томоохон өрүүд бараг байхгүй болж байгаа юм.
Ирэх онд төлөх өрийг өрийн удирдлага маягаар зохицуулах нь хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж харж байна. Энэ утгаараа Засгийн газар ирэх жил 1 тэрбум 300 сая ам.долларын өр төлнө. Монголбанкны свопын 1.7 тэрбум ам.долларын өр бас бий. Үүнийг дахиад гурван жилээр сунгах яриа хэлэлцлийг эхлүүлээд явж байна"гэв.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.131.229.246] 2022-10-09 06:08:38
ТӨРД ГАРСАН ХУЛГАЙЧ НАР ЗАЙЛААГҮЙ АРИЛААГҮЙ ЦАГТ МОНГОЛ ӨНДИЙХ НЬ ЮУ Л БОЛ
иргэн [66.181.181.137] 2022-10-07 09:18:33
Өрөө төлөөч !!!!!Том том яриад л Тэр бумтангууд өөрсдөө төл!!!!!!!Ирээдүйг минь өргүй үлдээгээд явцагаа !!!!@
зочин [49.0.130.24] 2022-10-07 06:58:32
хамгийн тэнэг хүнээр монгол банкны ерөнхийлөгчөөр сонгосонд харамсадаг