2023 оны төсвийн эргэн тойронд: Сангийн Сайд Б.Жавхлан хүүхдийн 100 мянган төгрөгийг бууруулахгүй үргэлжлүүлэн олгоно

Aдмин / Эдийн засаг

2022 оны 09 дүгээр сарын 29-нд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2023 оны улсын төсвийн төслийг өргөн барьсан. Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогын төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсвийг боловсруулснаа хэлж байсан.

Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэхэд чиглэнэ гэж мэдэгдсэн. Мэдээж 2023 оны төсөв гэдэг эдийн засгийн угтан ирж буй эрсдлийг сөрсөн төсөв учраас амтай бүхэн ярьж, бичиж байна.

Цар тахлын улмаас дэлхийн даяар агшаад байсан эдийн засаг 2021 оны сүүлч, 2022 онд өсөх төсөөлөл байсан. Гэтэл “Ковид-19” цар тахлаас гадна геополитикийн нөхцөл байдал Монгол Улсад маш хүндээр тусаж байгаа. Энэ удаагийн Төсвийн тухай хуульд ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж, гадагш урсгалыг танах, зарим татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтын шинэ төсөл эхлүүлэхгүй байх зэрэг анхаарал татсан заалтууд тусгагдсан байна.

Төрийн хэмнэлтийн хуулиар 1 их наяд төгрөг хэмнэнэ. Нийтийн тээврийг цогцоор шийднэ. Төсвийн алдагдлийг 833 тэрбум төгрөгөөр буулгасан. Экпортын орлого 2023 онд 11 тэрбум долларын босгыг тавих том зорилго тавьжээ. Төрийн хэмнэлтийн бодлогыг хийх нь хямралын үеийн зөв шийдэл. Сангийн яам төсвийн төсөл өргөн барихдаа гол анхаарсан асуудлын нэг нь хэмнэлтийн бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх гэх мэт чухал заалтууд оруулсныг дэмжих л ёстой.

Бурууг шүүмжилж болно, зөвийг бас дэмждэг байх ёстой. Экспортын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн заалт чухамдаа цаанаа хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох томоохон агуулгыг багтааж байна. Чухам энэ улс үйлдвэрлэгч экспортлогч байж л хөгжинө гэдгийг олж харсан дээрх бодлогыг тусгайлан дэмжих ёстой. Гэхдээ хэрэгжилт хамгаас чухал гэдгийг мартаж үл болно.

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан зэрэгтэй холбогдуулан нийт НЭГ ИХ НАЯД төгрөг хэмнэсэнд Сангийн сайдад бас баяр хүргэчихэе. Амбиц ихтэй гишүүдийн тойрогтоо сайн хүн болж театр, музей барих гэсэн амбицыг хага дарсан нь туйлын сайшаалтай.

Иймээс 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, харин эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулахаар Сангийн яам төсөлд заажээ. Энэ заалт УИХ-ын танхимд хамгийн их дэмжлэг хүлээх заалт биз. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86% -ийг дуусгах аж. Мөн цахим үндэстэн гэх энэ Засгийн газрын томоохон ажлын хүрээнд IT-ын компаниудын гадаад руу шилжүүлэх гүйлгээний суутгах татварыг 4 дахин бууруулах заалт орсон нь бас сайшаалтай. Замын түгжрэл дагасан иргэдийн бухимдлыг шийдэхээр нийтийн тээврийн хөгжлийг анхаарахаас гадна, шинэ автобусыг 2024 он хүртэл импортын ГААЛЬ, НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХӨӨР болжээ.

Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор ОРОН НУТГИЙН НЭМЭГДЛИЙГ 20 ХҮРТЭЛ ХУВИАР тогтоосон байна. Мөн Сангийн Сайд Б.Жавхлангийн хэлсэнчлэн Ковидын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэнд олгож ирсэн хүүхдийн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ төсвийн боломждоо тулгуурлан нийт хүүхдийн 91% хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авна, хүүхдүүдийг ялгаварлахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдээд байгаа.

Ийнхүү төсөв тойрсон асуудлаар сайн муу шүүмжлэл, дүгнэлтүүд гэрлийн хурдаар тарж буй энэ цагт төсөв тойрсон гэрэл гэгээтэй заалтуудаас товч тоочиход ийм байна.


Сэтгэгдэл

Зочин [99.230.64.174] 2022-10-08 20:41:15

Хүүхдийн мөнгө өгөөд ямарч хүүхэд баяжаагүй шдээ, одоо болих хэрэгтэй байнаа,,,,

ТӨСВИЙН АЛДАГДАЛ [202.179.27.203] 2022-10-08 04:12:13

ХҮҮХДИЙН МӨНГӨӨР ОРОЛДООД БҮТЭХГҮЙ ЭЭ... ХАЯ ЦААШАА..... ХОТЫН ТӨСӨВТ ТАВЬСАН 500,000,000,000 ТАВАН ЗУУН ТЭРБУМАА Л ХАС ... ИНГЭХЭД Л НААД ТӨСӨВ ЧИНЬ БАРАГ АВРАГДАНА. .... УГААСАА ОДОО ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БӨГӨӨД БҮТЭХГҮЙ. ОЛИГТОЙ САНАА Ч БАЙХГҮЙМ БИЛЭЭ ... ӨВЛИЙН 3 САР Л БӨГЛӨРЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Зочин [202.126.88.65] 2022-10-07 05:52:42

Энэ лалар зайлах хэрэгтэй шт худлаа сда

Зочин [150.129.142.183] 2022-10-07 04:29:22

ХҮҮХДҮҮДИЙН 9 ХУВИЙГ НЬ МӨНГӨ ОЛГОХГҮЙ ЯЛГАВАРЛАН ҮЛДЭЖ БУЙ НЬ ДЭНДҮҮ ӨРӨӨСГӨЛ БАЙНА. ХҮҮХЭД Л БОЛ ХҮҮХЭД ШҮҮ. ТЭР МӨНГӨ ХУРИМТА БОЛДОГ БӨГӨӨД ШУУД ҮРЭН ТАРАН ХЙДЭГГҮЙ ЮМ ШҮҮ. ХАРИН ЯДУУС НЬ ХҮҮХДИНХЭЭ МӨНГӨӨР АРХИ АВААД ГУДАРДАГ ЮМ БИЭЭ. ОРЛОГОТОЙ ХЭСЭГ НЬ ЕРӨӨСӨӨ ЗАРДАГГҮЙ ХУРИМТЛУУЛДАГ СУДАГАА БИЙ. ЭНЭ ТАААР ЗАСАГ ДАХИН СУДАЛЖ ҮЗЭЭЧ

Зочин [202.126.88.96] 2022-10-07 04:43:13

O.mend yduus enter gd baynaa gaihuulad bgmuu tgvl tgd ter hvvhdiin mongoor hvvhdvvded chn ymarch hereggvi ym bishvv oorsdoo hurimtlal vvsgeech tiim bayn ym bl yduustaigaa baritsaad yahawdee yduu hvn bvr arhi uudaggvi bga shvv


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.