Эрт илрүүлгээр хавдрын 1300 гаруй тохиолдлыг илрүүлж, ХСҮТ рүү шилжүүлжээ

Aдмин / Эрүүл мэнд

Энэ оны тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгоог орон даяар хийж эхэлсэн. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд есдүгээр сарын 29-ний байдлаар 354141 иргэн хамрагдсан талаар ЭМЯ-наас мэдээлэв.

Энэ үзлэгт хамрагдсан иргэдийн 44 хувь нь эрэгтэйчүүд, 56 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн 65 хувь нь 0-17 насныхан байгаа бол 35 хувь нь 18-аас дээш насны иргэд байгаа гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ.

Тэрбээр "Үзлэг шинжилгээнд хамрагдсан 350 мянга гаруй иргэнээс 314 мянган иргэдийн үзлэгийн дүгнэлт гарч дууссан. Одоогоор 41 мянган иргэний үзлэг шинжилгээ үргэлжилж байна. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээндээ бүрэн хамрагдсан 314 мянган иргэний 189106 иргэнд өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 58 хувь нь эмэгтэйчүүд, 42 хувь нь эрэгтэйчүүдэд байна.Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр гарсан сэжигтэй тохиолдлуудыг шаардлагатай тохиолдолд лавлагаа шатны эмнэлэгт нь онош тодорхойлуулж, цааш баталгаажуулалт хийлгэхээр ажиллаж байна" гэв.

Мөн үргэлжлүүлэн "0-17 насны хүүхдийн үзлэгээр 90,384 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, 73 хувь нь шүд цоорох, 2.9 хувь нь шүдний гажиг, хоёр хувьд нь хараа муудах эмгэг эзэлж байна.

Мөн хугацаанд хортой болон хоргүй хавдрын 1357 тохиолдлыг илрүүлж, ХСҮТ-д илгээн онош баталгаажуулах ажлыг хийж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.