Т.ЧОЙЖИЛСҮРЭН: ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ЭХЛЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫГ ӨӨРЧЛӨХ САНАЛЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Т.Чойжилсүрэн "Эрчим хүчний салбар хүнд байдалд байна.

Жишээлбэл, нүүрсний уурхайнуудад эргэлтийн хөрөнгийн дутагдал 109.2 тэрбум төгрөг, Багануурын уурхайд 61.3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхайд 33.3 тэрбум, Шарынголын уурхайд 14.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орлоо.

Эрчим хүч үйлдвэрлэх компаниуд мөн ялгаагүй ийм байдалд орсон. Сэлбэг хэрэгслийн материалын үнэ өнгөрсөн 2019 онтой харьцуулахад 30-65 хувийн өсөлттэй байна. ОХУ-аас оргил ачааллын үеэр Төв болон баруун бүсэд худалдаж авдаг эрчим хүчний үнэ нийт 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөг гарах нөхцөл байдал үүссэн. Эрчим хүчний салбард өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн.

Тиймээс 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицууулах хороонд шийдвэрлэж байна.

Эхний ээлжинд айл өрхийн цахилгаан, дулааны үнийг эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учраас нэмэхгүй. Харин аж ахуй нэгжүүдийн хувьд 5000 квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш бол 28 хувиар нэмэх тариф гарч байгаа." гэв. Энэхүү тооцооллыг хийгээд төлбөрийг нэмэгдүүлсэн тохиолдолд жилийн хугацаанд 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого эрчим хүчний салбар олох боломжтой гэнэ.


Сэтгэгдэл

САЙДАД [202.179.27.223] 2022-10-10 06:23:34

ТЭГЭНГҮҮТ ХАМГИЙН АМАРХАН ШИЙДЭЛ НЬ ИРГЭД РҮҮГЭЭ ГУТГА ХАНЦУЙЛЖ ОРООД ӨРЦИЙГ НЬ ЗУРАХ ... ТИЙМ ҮҮ

Зочин [202.179.27.223] 2022-10-10 06:21:53

СЭРГЭЭГДЭХИЙН ТЭР БОЛОН ЗЭРЭГ ЯВУУЛАХ ГЭЭД БАЙГАА ТӨСЛҮҮДЭЭ БОЛИОД НҮҮРСНИЙ 3 САЙХАН СТАНЦ БАРИХЫГ ЗӨВЛЬЕ... АМГАЛАНГИЙН СТАНЦАА ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛГОХ... БАГАНУУРЫГ ОЛИГТОЙХОН ЧАДЛААР БАРИХ .. 5-Р СТАНЦАА ДУЛААН ЦАХИЛГААНТАЙ ОЛИГТОЙХОН ЧАДЛААР БАРИХ.... УСАН ЦАХИЛГААН СТАНЦУУД ЧИНЬ ДУЛААН ГАРГАХГҮЙ БИЗ ДЭЭ. ДЭЭР НЬ АЮУМШИГТАЙ ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ / ДАН ЗЭЭЛ ӨР / ШҮҮ ДЭЭ. -40-60 ГРАДУСТ АЖИЛЛАХ НЬ АСАР ЭРГЭЛЗЭЭТЭЙ. УС ЦУГЛАХ НЬ МАШ ЭРСДЭЛТЭЙ... УС Ч ҮГҮЙ УУР Ч ҮГҮЙ Л БОЛОХ ВИЙ... ААЖИМДАА МЭРГЭЭГДЭХ РҮҮ ШИЛЖИЖ БОЛНО ДОО. .. МОНГОЛ УЛСАД УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ДАНГААРАА ТООЦСОН ЧАДЛААРАА АЖИЛЛААД ҮР АШИГ ӨГСӨНГ МЭДЭХГҮЙМ БАЙНА. ТИЙМ ТҮҮХ БИЙ ЮҮ

З.н [192.82.83.197] 2022-10-10 05:23:28

Эрчим хүчний үйлдвэрлэлийн хээ алдагдалыг зөвхөн үнэ нэмэлтээр шийдэх нь оновчтой биш.хялбар аргаар алдаагаа нөхөж болохгүй. Мэргэжлийн аудит хийж зарлагынхаа алдагдлыг олж залрбулах хэрэгтэй.аж ахуй нэгж, айл өрхийн орлогоос сул мөнгө аваад засрахгүй.

монгол [66.181.160.114] 2022-10-08 20:16:30

цахилгааны үнэ өсөхөөр бүх бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ нэмэгдэн шүү цахилгээн хэрэглээгүй юу ч байхгүй хамгийн түрүүнд дулааны үнэ өснө усны үнэ яриад яахав хэцүү л болох нь дээ оростой үл ойлголцолд хүргэхийн төлөө яваад байгаа улс төр өвчинөөр удамшсан нөхдүүдийн гавьяагаар шатахууны үнэ өснө урд хэдэн хятадаараа оролдож зугаагаа гаргаж өөрсөнийгөө тдоруулдаг нөхдүүдийн зүтгэлээр импорт тээврийн тэнгэрт гарна жаахан гардаг нүүрс маань гацаанд орвол тэгээд бүх юм дашийн шог болно худалч үлгэр зохиодон популист эрх мэдэлтэн энэ бүхнийг бий болгосон хэдийгээ шарж идэхээс өөр ажилгүй том толгойтыгоо толгойгоор

Зочин [59.153.87.165] 2022-10-08 10:17:01

усан цахилгаан станцын ажлыг түргэвчлүүлэх талаар манай тойргийн гишүүн юу бодож явдаг хүн юм болдоо. сонгогчид бид чих тавиад сууцгаана даа

Зочин [202.126.89.117] 2022-10-08 07:39:26

УСНЫ ҮНЭ,2 ДАХИН НЭМЭГДСЭН БАЙНА,ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМБЭЛ ,,,,,,,,,???

Зочин [192.82.85.117] 2022-10-08 06:55:51

Nemeh heregtei, demjij bna

Иргэн [192.82.77.54] 2022-10-08 05:24:17

Өөрсдөө барих ёстой станцаа бариагүй Өөрсдөө нэр төр хөөцөлдөөд ,дараа нь судалаа сольж тоглосон улсаа ядууруу оруулчихаад одоо кв т хасахааар умам их тог гүйн биздээ.зүгээр дараалалтай үнээ зөв имлеацтайгаа тохируулж нэмээч !!!!!! Бүх зүйлиыг ард түмэнээ дарамталахаа болиоч !!!!!! Та ер у болоод хүүхэд хамад ард түмэнрүү дайрч давшлаад баыгаа юс.босож чадахгүй гэж бодоо юү !!!!!!! ядуу хүмүүс бүр зригтой бйдаг шүү !!!!зүгээр ажилаа хий !!!!! эсвэл заыгаа өгөд яв!!!!!!!! Залуучууд бна.за !!!!!!!!! өдөр бүр цаг бүр Гуншигнаад ллллллллл

Инженер [66.181.191.62] 2022-10-07 14:09:28

Хүнсний үйлдвэрүүдийн цахилгааны хэрэглээ өндөр учир тарифыг хөнгөлөх хэрэгтэй.Харин орон сууцны айлын хэрэглээг 200 кВт/цагаар хязгаарлаж болно.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.