Газрын гүнээс дулаан үйлдвэрлэхэд зориулсан зээл гаргах чиглэлд хамтран ажиллах боломжтойг мэдэгдэв

Aдмин / Эдийн засаг

АХБ-ны Зүүн Азийн газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Сужата Гупта болон АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нар 10-р сарын 6-ны өдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй уулзаж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа болон холбогдох төслүүдийн талаар хэлэлцэв. Сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбар дахь АХБ-ны хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Хатагтай Сужата Гупта газрын гүнээс дулаан үйлдвэрлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан зээл гаргах чиглэлд хамтран ажиллах боломжтойг мэдэгдэв. Суурин төлөөлөгч Павит Рамачандран Яамны зүгээс шийдвэртэй алхмуудыг хийж байгааг сайшаан, цаашид холбогдох зарим арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар цохон тэмдэглэлээ.

Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн газрын Эрчим хүчний тэргүүлэх мэргэжилтэн Шэннон Коулин, Төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн Чандра Мохан болон АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Эдийн засагч Эдвард Фабер, Эрчим хүчний мэргэжилтэн Д.Бямбатуяа нар оролцов.


Сэтгэгдэл

САЙД ГУАЙ [202.179.27.223] 2022-10-11 01:44:54

ХУВИЙН ХЭВШИЛД НААД ТӨСЛӨӨ ШИЛЖҮҮЛЭЭЧ. ЭРХИЙГ НЬ ӨГӨӨЧ.... НЭЭГЭЭЧ ... ӨӨРӨӨ ЦАВЧИХ ГЭЭД НҮДЭЭ ЧАВЧААД БАЙХААР


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.