ТӨСВӨӨР ТОГЛОХЫН УЧИР
Төсвийн хөрөнгө оруулалт хэтэрхүй үр ашиггүй оновчгүй байгааг сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжиллээ.
УИХ-ын гишүүн Н. Алтанхуяг: Төсвийн мөнгийг тойрогтоо цацдаг, үр ашиггүй зарцуулдаг хандлагаа өөрчлөөчээ. Төсөв болон мөнгөний бодлого огт уялдахгүй байна шүү дээ. Монгол банкны ерөнхийлөгч нь нэг өөр юм, сангийн яам нь шал өөр юм ярьдаг энэ зөрүүтэй ойлголтуудаа цэгцлэх хэрэгтэй. Та нар хүчээ нэгтгэнэ гэчхээд нэгдсэн бодлогоо ч тодорхойлж чадахгүй байна.
Харин УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэг:
2023 оны төсвийн төсөлд “өндөр хэрэглээ бүхий боломжийн амьжиргаатай өрхүүд” гээд нийт хүүхдийн 9 хувийг хасч хүүхдийн мөнгө олгохоор санал оруулж ирсэнтэй санал нийлэхгүй байна.
Ерөөс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь хүүхдийг ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдлыг үүсгэдэг нь олон улсын практикаас харагддаг.
Улсын Их Хурлын гишүүн С. Ганбаатар: Доллар 3500 хүрлээ. Монгол банкны үндсэн үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой доод түвшинд барих. Харин монгол банкийг буруутгаж болохгүй. Урд хөл бүдэрвэл хойд хөлийг ташуурдана гэдэг шиг эрх баригчид хоёр жил юу ч сонсохгүй ямар ч ажил хэрэг явуулахгүй дандаа магтуулж, дандаа сенсацаар явсаар байгаад ийм гүн хавцалд уначихлаа. Ямар муухай магтаалд дуртай улсууд вэ танай дарга нар чинь. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ энэ дээр хар толгойгоороо хариуцана. Сайд нарыг УИХ томилдоггүй. Оюун-Эрдэнийг УИХ томилсон.
Дүгнэлт.
- Төсвийн уламжлал, ужигт харалган үзэл суртал тойрог услах оновчгүй зардалд үрэх, судалгаагүй дураараа энд тэнд мөнгө цацдаг байдал огт өөрчлөгдсөнгүй. МАН-ын дарга нар хоорондоо ойлголцож ажиллахаа нэгэнт больж банкныхан сангийн яамныхан хоорондоо ажил хэрэг явуулж чадахгүй болтол элжирсэн
- УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэгийн хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох санаачлага нэг талаараа “хүүхдийн мөнгө авдаг ядуу айлын хүүхэд” гэх гадуурхалд хүүхдүүд өртөж болзошгүйг сануулсан нэг талаараа намынхаа алдаатай бодлогыг урьдчилан сануулсан хэрэг. Хүүхдийн мөнгө авах шаардлагатай үгүйн тухай ойлголт нь 100 мянган төгрөг сард хэрэгтэй эсвэл хэрэгцээгүй орлого нь ханасан нийгмийн хоёр анги давхрааны ялгааг улам тодотгож өгөх бүдүүлэг дээрэнгүй ойлголт. Харин улс төр судлаач докторын зэрэгтэй гишүүнийхээ энэ сэрэмжлүүлэгт МАН тоомжиргүй хандвал аяндаа толгой дээрээ ус асгаж буй хэрэг болох нь
- Босоо Ганбаа гишүүний үг Засгийн газар, УИХ-ын эдийн засаг, төсөвт хандаж ирсэн хандлагыг товч тодорхой оновчтой илэрхийллээ. Хэтэрхий эрх мэдэл дэндүү тэнэглэлд л хөтөлдөг аж. Улсын Их Хурлаас томилогдон Үндсэн хуулийг хүртэл ухандаж үлдсэн Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд төсвийг дахин оновчтой хуваарилж, төгрөгийн ханшийг тогтоож эдийн засгийг сүйрлээс гэтэлгэж чадахгүй бол хүссэн хүсээгүй хариуцлага хүлээх л болно.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.9] 2022-10-10 21:33:16
Ардчилсан намын гамингууд 10 их наяд төгрөг захиалгаар хэвлүүлж эдийнзасгийг сэхээнд оруулсан.
Зочин [103.212.116.23] 2022-10-10 11:32:32
ийм мөалууд төр барьсан болж тоглохоор улс орон яаж өөдлөхсөн билээ. дээр нь ерөнхийөгч гэж нэг улаан цагаандаа гарсан худхлч поп, жүжигчин, мангар дүлий нэг юм нэмэгдээд улс орныг сүйрүүлж байнадаа