ТӨСВИЙН ЗАРИМ РЕФОРМ
Төсөв тойрсон асуудалтай долоо хоног эхэллээ. Одоо 1500 өрхийг ядуурлаас гаргана, 500 охидыг IT -аар сургана гэх мэт жижиг мөрөөдлөө гээх цаг болсон. Бидэнд реформ хэрэгтэй байна. Төсвийг шүүмжлэх байр суурь их байгаа ч зөвтгөх реформууд бас байна. Сангийн Сайд Б.Жавхлан жинхэнэ реформ хийж чадвал 2023 онд эдийн засгийн хямралыг давж чадна. Монгол Улсын төсвийн тухай хуульд: 4.1.5.“төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг хэлнэ гэжээ.
Монгол Улсын төсвийн хуваарилалт жил жилд ямагт алдагдалтай үр ашигггүй оновчгүй зохицуулалттай явж ирсэн учир нийгэм эдийн засгийн суурь тогтворгүй хэвээр байв.
Харин 2023 оны улсын төсөв зарим талаараа бодлогын түвшний эрс шинэчлэл хийсэн нь магтууштай хэрэг.
- Хэрэгтэй хэрэггүй шинэ зүйл нэмэлгүй эхлүүлсэн томоохон төслүүдээ дуусгахаар болж байгаа нь магадгүй хамгийн том дэвшил болов. Эдийн засаг өргөн утгаараа ямагт макро түвшнээсээ хамаардаг болохоор алсыг харсан ийм хандлага ямагт хэрэгтэй. Хэрвээ энэ засгийн газар бага зэрэг оройтоогүй бол яг ийм арга чиглэлээр эдийн засгийн уналтыг гэтэлж чадсанаар нэр хүнд нь өсч болох. Үүн дээр нэмээд угсраа мэх маягийн нэг заалт орсон нь уул уурхайн бирж байгуулж борлуулалт ил тод нээлттэй болсон даруй далд эдийн засаг буюу хууль бус худалдаа наймаа цэгцрэх юм
- Ямар нэг төлөвлөөгүй зураг төсөвгүй төслийг санхүүжүүлэхгүй байх заалт амжилттай хэрэгжих юм бол Засгийн газар зарим нэг улс төрчид, бүлэглэлийн зүгээс янз бүрийн шахалтад өртөж болох ч хэрэгжүүлж чадвал нийгмийн шинэчлэлтэд ч хөтлөж мэдэх хандлага ажиглагдаж байна
- Тойрогт шүтдэггүй гишүүн гэж байхгүй харин тойрогт дулдуйдахгүй төсвийг баталж чадлаа. Үр дүн яаж гарахыг харах л үлдлээ
- Нийгмийн бухимдал, гацаа ганирхал, нийслэлчүүдийн толгойны өвчин болж цагийг бардаг нийтийн тээврийн асуудал цогцоороо шийдвэрлэгдэхээр болж байх шиг байна. Алга ташихаас ч яахав. Түгжрэл бол асар их алдагдал. Цаг хугацааг нөхөх юу ч байхгүй. Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийг шийдэж чадвал хотын удирдлага, хариуцсан яам намынхаа нэр хүндийг суга татаж мэднэ.
- Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг бууруулна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө.
- Төрийн банкны IPO-той холбох Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно.
- Орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ. 12. Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно.
- Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлнэ.
МАН нөөц бололцоогоо дайчлаад төсөв мөнгөний хандлагаа бодлогоор барьж цогцоор нь зөв тийш нь чиглүүлсэн л байна. Бодлого чинад, чамбай байвал гүйцэтгэл аяндаа тэгшрээд ирнэ. Дагаад хууль, дүрэм журмаа сайжруулаад төсвийн реформоо төрийн удирдлагын хэмжээнд хүргэж чадвал 2024 оны сонгуульд ч горьдлого байна шүү.
Сэтгэгдэл
ЖАВХЛАН САЙД МЭЭН ... ИЧЭЭРЭЙ...ЁС ЗҮЙТЭЙ БАЙГААРАЙ [202.179.27.223] 2022-10-11 01:42:06
ҮҮНИЙГ ХАРИН РЕФОРМ ГЭЖ ОГТООС НЭРЛЭДГҮЙ БАЙГАА ШҮҮ. ИНГЭЖ ДОРМООЖЛОЖ БАЙГАА ЮУ ТАВЛАЖ БАЙНА УУ
Зочин [66.181.178.142] 2022-10-10 02:40:24
ҮҮНИЙГ РЕФОРМ ГЭДЭГГҮЙ ЮМАА ЖАВХЛАААН. РЕФОРМ ГЭСНИЙ УТГЫГ Ч ТА ОЙЛГООГҮЙ БАЙНА. ӨМНӨ НЬ ЗӨНДӨӨ Л ЯРЬЖ БАЙДАГ ЖИЖҮҮРИЙН Л ЗЙҮЛ БАЙА ШҮҮДЭЭ ЧААВААС