ТӨСӨВ 2023: Зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тн тутамд 8,386.7, нүүрснийхийг 110.8 ам.доллар байхаар тооцжээ

Aдмин / Эдийн засаг

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2023 онд ДНБ-ий 3.6 хувь, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл ДНБ-ий 65 хувиас ихгүй байх төсвийн тусгай шаардлагад Монгол Улсын ирэх оны төсвийн үндсэн үзүүлэлтийг нийцүүлж, хуулийн төсөл боловсруулжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагын дагуу зэс, нүүрсний үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон бөгөөд 2023 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 8,386.7, нүүрснийхийг 110.8 ам.доллар байхаар тооцсон байна.

Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ. Тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт 11 хувьтай, 2011-2022 оны эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дундаж 14.6 хувьтай тэнцэж байна. Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлт 14.3 хувь буюу тусгай шаардлагыг хангаж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.