УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТ ГАЖУУДАЛ

Aдмин / Улстөр

Ардчилсан хувьсгалын зарим нэг партизануудын нотлон ярьдагаар МАХН-ын удирдлагууд 1990-д онд нийгэм өөрчлөгдөж байр суур нь ганхах үеэр улсын томоохон өмчит үйлдвэр, баялгийг үр хүүхдүүддээ эсвэл намынхаа юу ч мэдэхгүй залуучуудад олноор нь өмчлүүлэх замаар эдийн засгийн сууриа бэхжүүлж авсан гэдэг. Харин ардчиллын талынхныг тагнаж, хэлсэн үг хийсэн үйлдлүүдийг нь нэг бүрчлэн протколдож эргээд өөрсдийнх нь эсрэг ашиглаж байсан нь өдгөө нэгэнт нууц биш болжээ. Учир нь манай нийгэм хэдий эрх баригчдын олон он жилүүдийн засгийн эрхийг барьсан атганд удсан ч хүмүүсийн сэтгэлгээ чөлөөт байдал, эрх зүйт төрд аяндаа дасаж уугуул хууль ёсны үзэмж, улс төрийн шинэ хандлага төлөвших, шинэ үеийн шинэ сэтгэлгээ бий болсноор эрх баригчдын буруутай үйлдлүүдийг ширхэгчлэн шүүмжлэх чадамжтай болжээ.

Хүний эрх , эрх чөлөөний тухай ойлголт ч харьцангуй ч өргөн нээлттэй хүртээмжтэй болж ирэв.

Гэвч эдийн засгийн даржин шуналд суурилсан хуучин намын үлдэгдэл хэт дээрэнгүй үзэлд автаж, засгийн эрхийг ээлжгүй барих үедээ унаган зан нь завсаргүй боомилох сэтгэлгээнд автаж байгааг хэн хүнгүй мэдэх ба нотлох жишээ нь Үндсэн хуулийг удаа дараа зүйл заалтаар нь өөрчлөхдөө байнга дордуулснаар нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд огтхон ч эерэг байхаа больсноос харж болохоор байна.

Тухайлбал эл асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ-ын дарга цэцэд холимог тогтолцоог захиалсан... гэв. Юу гэсэн үг вэ. Төрийн өндөр албан тушаалтнууд Үндсэн хуулийн цэцэд хүртэл улс төрийн захиалга өгдөг болчихсон гэж үү. Мэдээж. Саяханы олон үйл явдал үүнийг баталдаг. Солонгосын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлдэг зарим нэг цэцийн гишүүн одоо хүртэл цэцэд алба хашиж байгаа шүү дээ. Ёс суртахууны хувьд ч дэлхийд шившиг дэлгэсэн. Хуулийн зарчим, эрх зүйт төрийн үндсэн шинж алдагдаад удлаа. Сэхээтнүүд эрдэмтэд, судлаачид халаглахаас өөрийг хийж чадахгүй. Сөрөг хүчний байр суурь ч илэрхийлэгдэх боломжгүй. Мордохын хазгай явсаар тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг эмзэг болгох хэмжээнд хүрээд байна уу.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.30] 2022-10-12 04:57:17

буруу зүйл хийсэн хүнийг өмөөрөөд байх бол монгол хөгжихгүй.

гэач [139.5.218.227] 2022-10-11 11:06:58

Бнсолонгос улсын шүүх тэгээд худал зүйл ярьсан байхуу? утгатай үнэмшилтэй өмөөр. бүр банлаашинд гь гараа хийсэн гэнэлэншүү

Зочин [66.181.179.15] 2022-10-11 05:02:49

Уучлаарай ОДБАЯР ХЭЗЭЭ Ч ТИЙМ ЗҮЙЛ ХИЙХ.ХҮН БИШЭЭ ХАРИН ЖИНХЭНЭ ЗАХИАЛГА БАЙСАН БАЙХ ШҮҮ ХҮНИЙ НЭР ТӨР НАМЫН НЭР ХҮНДИЙГ ХОРЛОХ САНАА БАЙХ

Зочин [202.126.88.184] 2022-10-11 10:01:13

gutgelee geed zargaldah ni yasan? Ulsaa shivshig bolgood zugtsan shuu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.