СОНГУУЛЬ УГТСАН ТӨСВИЙН ЗАРИМ ЗААЛТУУД

Aдмин / Улстөр

Улсын төсвийн төсөлд урсгал зардал тусгахдаа сонгууль угтсан улс төржүүлсэн зарим заалтууд тусгажээ. Монгол улсад орон нутгийн төрийн захиргааны ажилтан ялсан, эрх баригч намын харъяалалтай байх сонин жишиг тогтсон. Үүний үр дүнд төрийн захиргааны бүх ажилчид цэвэрлэгчээсээ эхлээд төсвөөс олгож буй үр дүн, цалингийн урамшуулал нь намаас нь хайрлаж байгаа хишиг буян гэж ойлгогдох хандлага бий болсон нь нуух аргагүй үнэн.

Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжүүлж бүх шатандаа хэмнээд өгнө. Гэх хийсвэр тодорхой бус заалтууд оруулсан ч хэрэгжүүлэх зарчим нь сул байгаагаас үзвэл энэ нь өнгөц, популист хандлага өнөөх л нам улс төржсөн төсвийн хандлага шинэчлэгдэхгүй нь бололтой.

Төсвийн нийт урсгал зардал 2023 онд 15 их наяд төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд үүний 61 хувийг төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, болон хуульд заасны дагуу тарифаар гүйцэтгэлд үндэслэн санхүүждэг эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс, 15 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал, 12 хувийг бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал, 8 хувийг гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр, 4 хувийг төрөөс иргэн, аж ахуй нэгжид олгох хөнгөлөлт татаас тус тус эзэлж байна.

Засгийн газрын тусгай сангуудад 5 их наядын төсөв хуваарилсан ч халамжаас хөдөлмөрт шилжих зорилт тавиад байгаа төсвийнхөө үзэл баримтлалтай эрс зөрчилдсөн буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд нэг ч төгрөг төсөвлөөгүй оронд нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн гэх санд 4-5 тэрбумыг тусгажээ.

Ийнхүү төсвийн 30 орчим хувийг төрийн албан хаагчий цалин урамшуулал нэмэх, хэвийн үйл ажиллагаатай холбогдсон зардал гэх нэрийн дор хэт үрэлгэн байдлаар зарцуулах гэж байгаа нь төсөвт хандах цэвдэг намчирхаж, хөлөө тэтгэсэн улсын төсвийг сонгуульд тэсэж үлдэх намдаа үнэнч бүтэц суурь бэлдэхэд ашиглаж байгаа нь харамсалтай. Төсвийн урсгал зардалд хамаарах 5-6 заалтад орон нутгийн төрийн албан хаагчийг урамшуулах, цалин нэмэх, цалингийн шатлалыг тэгшитгэх гэх мэтийн зардлуудыг тусгажээ. Тухайлбал сумын төвд 5 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа төрийн албан хаагчийг төсвөөс урамшуулдаг хачин заалт ч байна.

“Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно гэж заасны дагуу мөнгөн урамшуулалд шаардагдах 7.7 тэрбум төгрөгийг 2023 оны төсвийн төсөлд тусгав. Мөн үүн дээр нэмэгдээд онцгой байдлын олон _жил ажиллаж байгаа алба хаагчдад урамшуулал гэх 7 тэрбум нийт 10 тэрбум төгрөгийг хоёрхон салбарын олон жил ажилласан гэх төрийн алба хаагчдад урамшуулж олгох нь.

Мөн төрийн зарим яамдын бүтцийг хэд хэдээр нь шинээр нэмэж байгуулахаар болж төсвөөр шаардагдах зардлыг гаргуулахаар болжээ. Энэ мэтчлэн хэрэггүй танаж болох үрэлгэн зардал олонтой сэтгэлгүй цэвдэг төсөв болжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.40] 2022-10-11 00:51:26

Энэ төсвийг нь батлахгүй блгүйдээ.арай л эрээ цээргүй улаан цайм юм хийжээ.ард түмэн ч талбайд цугларах яг тохироо нь бүрдэж.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.